Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/22

 

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,  Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид      Г.Давааренчин                                  

    Д.Буянжаргал

Оролцогчид

 Прокурор                           Г.Цолмонгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Г.Амартүвшин

Хохирогч                            Ж.

 Хохирогчийн өмгөөлөгч    М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн ******* байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн дүүргийн дүгээр хороо, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, би эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны зүүн талд Ж.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар:               

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11. дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.-д зааснаар яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Яллагдагч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна. Учир нь:

Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд хохирогч Ж.ын “....Цэнхэр цамцтай өндөр залуу /*******/ хэрүүл маргааныг дэвэргэж түүнийг зодох гэж дайрахад би боль гэж хэлсэн. Тэгээд *******эс хамгаалж дундуур нь орох үед би газар унасан. Тэгтэл ******* гэх залуу миний баруун гар луу хөлөөрөө өшиглөхөд түг гэж дугараад өвдсөн. Миний баруун гар бугуйгаараа хугарсан.”гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 13-р хуудас/

Гэрч "... ******* гэх залуу анхнаасаа намайг өдөөд элдэвлээд байсан.”гэх мэдүулэг, /хх-ийн 88-р хуудас/

Гэрч “... зодох гээд дайрахад дундуур нь орж салгах гэж байгаад газар унахад цэнхэр цамцтай ******* гэх залуу гарлуу нь өшиглөж хугалсан.”гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ******* нь Ж.ын бие мах бодид хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогддог.

Нөгөөтэйгүүр үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд мухарлаж шалгасан ба дээрх үйлдэлд оролцоо байгаа боловч түүний үйлдлийн улмаас Ж.ын бие махбодид гэмтэл учраагүй болох нь хавтаст хэрэгг авагдсан баримтаар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, .... үйлдсэн гэмт хэрэг , гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу , *******, Ж., нарын хооронд болсон үйл явдал нь баарны гадаа болсон байдаг бөгөөд өөр хүн байгаагүй мөн бусдын эд хөрөнгө устаж гэмтсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүх үйлдлийг шалгуулахаар буцаасан нь ойлгомжгүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд , ******* нарын үйлдлийг нэг бүрчлэн шалгаж тогтоосны эцэст хохирогч Ж.ын бие махбодид хүндэвтэр хохирол ******* учруулсан болох нь тогтоосон тулд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан болно. Харин үйлдлийн улмаас хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжээр торгож торгуулийн шийтгэл оногдуулсан. 

Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр гадуур явж байсан. Эхнэрийн дүүг зодуулж байхад нь хамгаалаад салгах гээд тонгойтол ар талаас намайг дэгээдээд унагаасан, шууд тал талаас өшиглөөд эхэлсэн. Толгойгоо гараараа дараад дүүгийнхээ биен дээр нөгөө гараараа дарж байсан чинь нөгөө талаас цэнхэр цамцтай залуу /би сайн харж байсан/ залуу өшиглөсөн. Өшиглөх үед гар тас гээд л дуугараад явсан. Тэгээд гар хугарчихлаа шүү дээ гэж хэлэхэд нэг талаас нь цагдаа ирж таараад салгасан гэв.

Хохирогчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын хэргийг зүйлчлээд байгаа байдал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Болсон үйл явдал ямар байдалтай байсан бэ? гэхээр тодорхой нөхцөл байдлаар хавтаст хэрэгт авагдсан байгаа юм. Хэсэг бүлэг залуучууд гудамжаар зүгээр явж байгаа хүмүүс рүү элдвээр хэлж, цохиж, үг яриагаар доромжилж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдын эрх чөлөөнд халдсан. Энэ үйлдлийн зорилго чиглэл нь зүгээр л танхайрч байгаа үйлдэл юм. Үүнийг 2002 он Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбар дээр ямар нөхцөл байдал байвал танхай гэж үзэх вэ гэдгийг тайлбарласан байдаг.

Болсон бөөгнөрсөн зодооны асуудлыг салгаад архи уусныг нь торгоод, зарим нэгийг нь бусдад хохирол учруулалгүйгээр зодолдсон гээд 100 нэгжээр торгочихъё, ******* хүний гарыг хугалсан юм чинь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлд зааснаар шийтгэе гэсэн байдлаар хандсан нь буруу юм. Гэтэл энэ нь өөрөө нэг цаг хугацаанд болсон, нэг халдлагын зүйлтэй, нэг хэсэг хүмүүс рүү довтолж байгаа үйлдэл юм. Үүнийг яагаад тус тусд нь салгаж байгааг ойлгохгүй байна. Хохирогч маань надруу бүгд дайрсан гэж хэлж байна. Гэрчүүд хүртэл энэ хоёр залуу руу бүгд дайрсан гэж мэдүүлдэг. Тэгвэл гэдэг хүний оролцоо, түүний хамжсан, дэмжсэн үйлдэл, хохирогчийг араас нь дэгээдээд унагасан гэж байна, түүнийг дэгээд унагаасан юм биш биз дээ гэж шалгахад хамтын оролцоо нь маш тодорхой болно. Энэ хүмүүсийг тус тусд нь зүйлчлээд зарим нэг хүмүүст ял завших боломж олгоод байгааг нь ойлгохгүй байна. Тэгш эрхийн зарчим байх ёстой. Нөгөөтэйгүүр гэм буруутай нөхцөл байдал тогтоогдвол ял шийтгэл гарцаагүй байх ёстой. Энэ байдал миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Зарим нэг нь ял завшиж байна, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байгааг нь эс зөвшөөрч байгаа тухайгаа мөрдөн байцаалтын болон урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч хэлж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаар зодоон цохион болсон асуудал байхгүй. Сая хохирогчийн өмгөөлөгч хоорондоо аймаар зодолдсон зүйл яриад байна. Огт тийм асуудал болоогүй. Хохирогч Ж. дүүг нь зодоод байхаар нь хамгаалсан гэж сая ярилаа. Гэтэл дүү нь өөрөө мэдүүлэг дээрээ намайг цохиогүй гэж мэдүүлдэг. ******* гэдэг хүн би цохисон, миний цохилтоос болоод гар нь хугарсан гэдгийг хүлээсэн. Хохирогч бас намайг цэнхэр хувцастай залуу цохисон гээд хэлсэн. Ингээд хэлээд байхад мөрдөн байцаалтад буцаагаад ямар асуудал байгаа гэж шалгах гээд байгааг би гайхаад байна. Бусад гэрчийн мэдүүлэг бүгд тодорхой, ямар ч зодоон болоогүй, хамгаалаад байгаа дүү нь зодуулаагүй гээд байхад дахиж хэнийг шалгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-д заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах гээд байх шиг байна. энэ бол бүүр ч шаардлагагүй, ямар олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан юм бэ?, тэр чинь баар сав, аж ахуйн нэгжийн дотор үйлдэгдээгүй. Энэ байдлыг прокурор зөв тогтоогоод, зүйлчлээд оруулж ирсэн. Энэ шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны зүүн талд Ж.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11. дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 58 дугаартай шүүгчийн захирамжаар:                  

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11. дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Хохирогч Ж. /Хх-ийн 1-р хуудас/, гэрч /Хх-ийн 19-р хуудас/, гэрч /Хх-ийн 21-р хуудас/, гэрч /Хх-ийн 25-р хуудас/, гэрч /Хх-ийн 33-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас дүгнэж үзэхэд яллагдагч *******,гэрч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлах тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжуудад “...Ж.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж, мөн дээрх захирамжуудад хохирогчийн өмгөөлөгч М.Гансүхийг яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх гэж андуурч бичсэн алдаа, зөрчил гаргасанд цаашид анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН               Д.БУЯНЖАРГАЛ