Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 317/ШШ2025/00437

 

 

 

 

 

2025      03           31                                                317/ШШ2025/00437

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: И  ХХК,

Хариуцагч: Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,641,029.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Д.Б ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,641,029.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч И  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б  нь манай компанитай 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 135300000 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлийг олгосон. Иймд зээлээ төлөхгүй байгаа тул зээлдэгч Д.Б оос үндсэн зээлийн төлбөрт 2,137,096.96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,226,752.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 226,380.05 төгрөг, шимтгэл 42,300 төгрөг, нотариатын зардал 8, 500 төгрөг, нийт 3,641,029.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,641,029.21 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 641,029.21 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 73,206.47 төгрөг төлсөн баримтыг, И  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И  ХХК-иас Х.Амартүшигт олгосон итгэмжлэл, И  ХХК-ийн 2023 оны 09 сарын 03-ны өдрийн L35300000 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хариуцагч Д.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Б ийн зээлийн дансны хуулга, нотариатын 8,500 төгрөг төлсөн баримтыг, И  ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Б  нь 2023 оны 09 сарын 03-ны өдрийн L35300000 дугаартай зээлийн гэрээг И  ХХК-тай байгуулан 2,125,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан, 2023 оны 10 сарын 20-ний өдөр 812,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Д.Б ид холбогдуулан 3,641,029.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,641,029.21 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 641,029.21 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,641,029.21 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 641,029.21 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,206.47 төгрөгийн тал хувь 36,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,603 төгрөгийг, хариуцагч Д.Б оос 36,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,641,029.21 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 641,029.21 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И  ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,206.47 төгрөгийн тал хувь 36,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 26,603 төгрөгийг, хариуцагч Д.Б оос 36,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА