2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 193/ШШ2025/00219

 

2025 02 14 193/ШШ2025/00219

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ХК-ийн ******* салбарт байрлах ХК /РД:5341469/

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, ******* хаягт оршин суух, гийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.628.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.аас 1.628.130,20 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Х.д холбогдуулан 1.628.130,20 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.000,08 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХК-ийн нэхэмжлэлтэй Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.628.130 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.000,08 төгрөгийг улсын төсвийн дансанд үлээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ