2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2025/00175

 

   2025          03           24

                                  193/ШШ2025/00175

 

            

Зохиогчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******,, *******од оршин ******* ургийн овогт ы д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,033,698.91 төгрөг гаргуулах, тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.

Хариуцагч: Э.

Хариуцагчийн өмгөөлөгч: О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. нь тус байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500520087 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40,000,000 / дөчин сая/ төгрөгийг 24 / хорин дөрөв / сарын хугацаатай, сарын 3.3% /гурав аравны гурав/ хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 222 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК Налайх салбарын зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж байсан. Зээлдэгч Э. нь зээлийг төлөх ямар нэгэн эрмэлзэл байхгүй. " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ын нэр дээр барьцаалсан автомашиныг 2-3 хүнд дамалж зарсан тул Э.аас Нийт 34,033,698.91/ гучин дөрвөн сая гучин гурван мянга зургаан зуун ерэн найман төгрөг ерэн нэгэн мөнгө /төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 500520087 дугаартай гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний үүрэгт Э. нь нийт манай байгууллагаас 40,000,000 төгрөгийг сарын гурван 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай автомашин барьцаалан зээл авсан. Тухайн автомашин нь Тоёото Лэнд Крузер 200 маркийн 2008 онд үйлдвэрлэсэн, 2009 онд орж ирсэн улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан. Хариуцагчийн хувьд зээлийн гэрээн дээр гарын үсгээ зурж гэрээ баталгаажсан.

Эргэн төлөлтийн хуваарь дээр нийт 24 сарын хугацаатай 1 жилийн 39,6 хувийн хүүтэй 40,000,000 төгрөгийг сарын үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөр нэмэгдээд 2,446,814.96 төгрөгийг сар болгон төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлээ 2023 оноос хойш зээлийн гүйцэтгэлээ төлж байгаад 2024 оны 06 дугаар сараас зээлээ төлөхөө больсон. Үүргийн гүйцэтгэл хангуулах болон өөрийнх нь барьцаалсан хөрөнгө болох Тоёото Лэнд Крузер 200 маркийн улсын дугаартай автомашин нь нэр бүхий хүмүүст дамнан худалдагдсан. Бид үүнийг нотолсон нотолгоо хэрэгт байгаа. Одоогоор автомашин олдохгүй байна. 2024 оны 07 дугаар сард хийсэн ажиллагааны хүрээнд тухайн автомашиныг эзэмшиж байгаа хүмүүстэй нь уулзсан. Э.ын нөхөр н. гэдэг хүн өөр хүнд борлуулсан нь нотлогдсон. Э.д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь 40,000,000 төгрөгийн үлдэгдэл болох үндсэн зээл 26,815,442.95 төгрөг, үндсэн хүү 8,437,715.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,651,280.08 төгрөг, нийт 36,904,441.01 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь барьцаа хөрөнгийг үрэгдүүлсэн, зээлийн төлбөрөө төлөхгүйгээс шалтгаалаад хүү нь хуримтлагдсан. Э.аас 34,033,698.91 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,651,280.08 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ий гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай ямар нэгэн акт нийлээгүй. Иймд би зохих мөнгөн дүнг өгсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 34,033,698.91 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 6 сард *******-д Тоёото Лэнд Крузер 200 маркийн 2420 УЕО улсын дугаартай автомашинаа барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийн зээл авсан. 2023 оны 7 сард манай нөхрөөс материал авдаг байсан залуу нөхөр бид хорыг хамт явж байхад Тоёото Лэнд Крузер 200 маркийн дугаартай автомашиныг зарчих *******-д чинь мөнгийг өгье гэж гуйсан. Автомашиныг тэр хүнд 75,000,000 төгрөгөөр бодож гэрээ, контракт хийгээгүй итгэлцлээр өгөөд явуулсан. Сар бүр *******-д төлөлт хийгээд явна гэсэн боловч эхний хэдэн удаа хийгээд сүүлдээ төлөлт хийхээ больж алга болсон. Би тэр хүнийг шүүхэд өгсөн байгаа. Одоо би " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ий нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэл болох 34,033,698.91 төгрөгийг 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч гэв.

Хариуцагч А.ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д Э. нийтдээ 34,033,698.91 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,651,280.08 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,033,698.91 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,651,280.08 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,651,280.08 төгрөгөөс татгалзаж, 34,033,698.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж эвлэрэхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК нь хариуцагч Э.аас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,651,280.08 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.тай эвлэрлийн гэрээ байгуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 34,033,698.91 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарны 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэх эрх нь нээлттэй бөгөөд эвлэрлийн гэрээг бичгээр гарган гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд өгснийг шүүх зохигчид эвлэрсэн гэж үзнэ гэж заасан байх тул энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,118.50 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 164,059.25 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Э.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,033,698.91 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарны 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,672,283.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,118.50 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 164,059.25 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж нэхэмжлэгч " Ай Жи Эл Барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д олгосугай.

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БЭЭЖИН