2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2025/00176

 

2025              03             24                                 193/ШШ2025/00176                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ******* тоотод байрлах ******* РД:/*******/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, 0*******,******* тоотод оршин суух, ын РД://-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 144,032,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ни өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлдэгч овогтой нь БЗГ ХХК-тай 2024 оны 0******* сарын 23-ний өдөр NoLO-0282436 тоот Зээлийн гэрээ, 2024 оны 0******* сарын 23-ний өдөр NoБГ/О-0282436 тоот Барьцааны гэрээ-г байгуулан 60,000,000.00 (жаран сая төгрөг) төгрөгийг сарын 3.7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 0******* сарын 23-ний өдөр NoБГ/LO-0282436 тоот "Барьцааны гэрээ- гээр JTMHV05J804095468 тоот арлын дугаар, улсын бүртгэлийн дугаар бүхий Toyota Land Cruiser J-200 барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш 2025 оны 1-р сарын 30-нийг хүртэл биелүүлээгүй. "Иргэний хуулийн 225 дүгээр зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.", Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, 226.1.1 дэх хэсэгт "Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан. Мөн NoLO-0282436 тоот Зээлийн гэрээ"- ний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл болон зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд 2 ба түүнээс дээш удаа төлөөгүй; гэх заалтыг үндэслэн БЗГ ХХК зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

No-0282436 тоот "Зээлийн гэрээ-ний 3.4-т Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээнд заасан хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх заасан байна.

Зээлдэгчийн *******-тай 2024 оны 0******* сарын 23-ны өдрийн NoLO-0282436 тоот Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээл: 60,000,000.00 (жаран сая төгрөг)

Үндсэн хүү: 54,020,000.00 ( тавин дөрвөн сая хорин мянган төгрөг)

Нэмэгдүүлсэн хүү: 30,000,000.00 ( гучин сая төгрөг)

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал:12,500.00 ( арван хоёр мянга таван зуун төгрөг)

Иймд зээлдэгчийн *******-тай 2024 оны 0******* сарын 23-ны өдрийн No-0282436 тоот "Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 144,032,500 ( нэг зуун дөчин дөрвөн сая гучин хоёр мянга таван зуун төгрөг) төгрөгийг гаргуулж БЗГ ХХК -д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.....гэжээ.

Хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан зээлийн хүү тооцоолол болон мөнгөн дүн программаас зөрүүтэй бодогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа басгасгаж,

Үндсэн зээл: 60,000,000.00 (жаран сая төгрөг)

Үндсэн хүү: 6,714,740 ( зургаан сая долоон зуун арван дөрвөн мянга долоон зуун дөч)

Нэмэгдүүлсэн хүү: 1,342,948 ( нэг сая гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин найман төгрөг)

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал:12,500.00 ( арван хоёр мянга таван зуун төгрөг)

 

2024 оны 0******* сарын 23-ны өдрийн No-0282436 тоот "Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 68,070,188 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж өгнө үү... гэжээ

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн үндсэн болон багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа. Нийт нэхэмжлэлийн үнийн болох 68,070,188 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.ид холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 144,032,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Б.оос 68,070,188 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 68,070,188 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 498,301 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 249,150.5 төгрөгийн улсын төсвөөс, 249,150.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 379,811.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ид холбогдох зээлийн гээрээний үүрэгт 68,070,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 498,301 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 249,150.5 төгрөгийн улсын төсвөөс, 249,150.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 379,811.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.БЭЭЖИН