Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00428

 

 

 

 

 

2025       03              28                                              317/ШШ2025/00428

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М Б  ХК,

Хариуцагч: А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 23,065,030.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М Б  ХК нь хариуцагч Г.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,065,030.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгчтэй байгуулсан 6000181142 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 206 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000181142 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000181142 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,876,395.5 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,094,671.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 70,963.60 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 23,065,030.30 төгрөгийг зээлдэгч Г.А аас гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 273,275.15 төгрөг төлсөн болно гэжээ.

3. Хариуцагч Г.А  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 23,065,030.20 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15- ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 6,565,030.20 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 273,275 төгрөг төлсөн баримтыг, М Б  ХК-иас Г.Загдсүм, М.Булгантамирт олгосон итгэмжлэл, М Б  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М Б  ХК-ийн Б ны зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, М Б  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 сарын 03-ны өдрийн MD00032324 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 05 сарын 03-ны өдрийн LD00032324 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 6000181142 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын 23,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.А  нь 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 6000181142 дугаартай зээлийн гэрээг М Б  ХК-тай байгуулан 20,930,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч М Б  ХК нь хариуцагч Г.А т холбогдуулан 20,065,030.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,065,030.30 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15- ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 6,565,030.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагчийн тайлбарын доор бичиж гарын үсэг зурсан байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М Б  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,275 төгрөгийн тал хувь 136,637.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 136,637.5 төгрөгийг, хариуцагч Г.А аас 136,637.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Б  ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,065,030.30 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15- ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 6,565,030.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М Б  ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Б  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,275 төгрөгийн тал хувь 136,637.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 136,637.5 төгрөгийг, хариуцагч Г.А аас 136,637.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Б  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА