Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/23

 

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

                                  Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           Т.Дэлгэрсайхан

Яллагдагч                            *******

Яллагдагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг          

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 019 оны 0 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн “******* АЗЗА” төрийн өмчит ХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл , хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум, ******* баг, дугаар хороолол, - тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* РД/РЖ8901300/

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь 018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-10 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8., 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар:           

-Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч *******д холбогдох ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэргийн хамт дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1ш, 64817 дугаартай жолоочийн үнэмлэх 1ш, 0119 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1ш, 180 дугаартай жолоочийн үнэмлэх 1ш зэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

1. Яллагдагч болон хохирогчийн эрхийг хязгаарласан явдал нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болж хууль ёсны ба үндэслэлтэй тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно гэж үзэж байна.

Яллагдагч ******* болон жолооч нарт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн хэрэг учралын газарт үзлэг хийж байхад үед жолооч байсан бөгөөд зам тээврийн ослын улмаас хөлөндөө гэмтэл авч өөр тээврийн хэрэгсэлд сууж байсан ба хэргийн газарт хийж буй хэмжилт, бусад ажиллагааны үеэр байлцаагүй. Гэхдээ хэрэгт иргэний нэхэмжпэгчээр тогтоогдож хэргийн материалын холбогдох хэсэгтэй, мөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан ч санал, хүсэлт гаргаагүй байдаг... Яллагдагч *******гийн өмгөөлөгч Б.Батдоржоос 018 оны 1 дугаар сарын -ны өдөр прокурорт “Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах” тухай хүсэлтийг гаргасныг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байдаг бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн, ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.а-д заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг нэмж гаргасан болно.

...018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын газарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хэргийн газарт үзлэг хийж, үзлэгийн байдлыг фото зургаар бэхжүүлэн /хх-ийн 11-16 хуудас/ тэмдэглэл үйлдсэн нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт маркийн 3-0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь надаас цус авсан гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөгчөөс хэргийн газрын үзлэгийн үеэр хойшлуулшгүйгээр хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан, энэ талаар прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа хийгдээгүй, мөрдөгчөөс дээрх ажиллагааг хүчинтэйд тооцуулах талаар нотлох баримт, тайлбарыг прокурорт ирүүлээгүй тул эрүүгийн хавтаст хэрэгт энэ талаар баримт хавсаргах боломжгүй байна...

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 3.4-т заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар холбогдогч *******гийн дүү Ч.Алтан-Очир нь хэргийн газар нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. 018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд энэ талаар тусгасан зүйл байхгүй, гэрчээр өгсөн мэдүүлэг ба хэргийн газарт нэвтэрч тээврийн хэрэгслээс эд зүйл авсан талаар огт дурдаагүй зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчиж яллагдагч *******гийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгийг үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн байна.

Мөн яллагдагч нь хэргийн газрын схем зургийг буруу үйлдэгдсэн, тээврийн хэрэгслүүдийн байрлалыг өөрчилсөн талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд “тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн А цэгийг ******* аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд явах эгнээ буюу замын эсрэг урсгалд тэмдэглэгдсэн байх бөгөөд асфальтан замын эсрэг урсгалын хэсэгт маркийн тээврийн хэрэгслийн дугуйны обуднаас үүссэн, ухагдсан зураас гарсан, машины эд анги хагарч бутарсан байдалтай байсныг үндэслэж тогтоосон.

Уг А цэг авсан газраас эхэлсэн мөр нь асфальтан зам дээр тасралтгүйгээр харриер маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хүртэл үргэлжилсэн байна. Үүнээс харахад уг тээврийн хэрэгслийн осол гаргасан байрлал тогтоогдож байна. Энэ байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтийн 11, 1, 1, 16 дугаартай зурагт тодорхой харагдаж байгаа болно. Мөн 18 дугаар зурагт камаз маркийн тээврийн хэрэгспийн зам тээврийн ослын улмаас өөрийн явж байсан урсгалаас эсрэг урсгал руу орж замаас гарсан байдал тодорхой харагддаг.

Яллагдагчийн авч явсан гэх чемодан тээврийн хэрэгслийн хаана байсан нь хэрэгт ач холбогдолгүй боловч үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн 17 дугаар зурагт тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл хариер маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талаас авсан гэрэл зургийн үзүүлэлтэд яллагдагчийн дүү Ч.Алтан-Очирын авч явсан гэх чемоданы зураг авагдсан.

Хэрэгт *******, нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба хэрэгт цугларсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг болон *******гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8., 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой байтал шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч *******, иргэний нэхэмжпэгч нарын өгсөн мэдүүлэгт таамаглал дэвшүүлж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Иймд *******д холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол болоход би Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд явж байсан. Ингэж явахдаа би ямар ч хурд хэтрүүлсэн зүйл байхгүй, хянамгай явсан. Учир нь тэнд хоёр удаагийн огцом эргэлттэй гэдгийг мэддэг байсан. Хэрэг болдог газар би цаг 40 минутын үед очсон. Тэр огцом эргэлт рүү орохоос өмнө би хурдны хэмжээ болон цагийг харж байсан. Ингээд маш тайван явж байтал урдаас машин ирсэн, зөрөх агшинд над руу дайрч орж ирсэн. Би жижиг машин гэж бодсон, том машин гэж мэдээгүй. Нэг мэдэхэд зүүдэлж байгаа юм шиг сэрсэн... Тэр машин зөрөх агшинд би эгнээндээ явж байсан... Миний машины цээж хэсэг, урд талын хаалга өөрийн зам дээр, бөгс хэсэг нь хөвөөн дээр байсан, машиныг минь хөдөлгөсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зурган үзүүлэлт дээр чемоданыг хаасан байсан, би хаагаагүй онгорхой орхисон. Учир нь миний чемодан жаахан гацдаг тул би куртик авахдаа нээлттэй үлдээсэн. н.Шижирбаатарын мэдүүлгийг худлаа гэж үзэж байна гэв. Намайг хэргийн материалтай танилцъя гэхэд огт танилцуулаагүй, ганц зураг л үзүүлээд орхисон гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өөрөөр хэлбэл *******г хүүхэдтэй нь хамт машинаараа авч явсан гэрч н.Зандаръя гэж хүн ******* аймгийн төвд бий. Тэр хүн хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдэж байгаа юм. Түүнийг нэг ч удаа байцаагаагүй. Гэтэл хэрэгт авагдсан н.Бат-Эрдэнэ “...Дүү н.Шижирбаатарыг утсаар ярихад би энэ нөхцөл байдлыг мэдсэн...” гэж мэдүүлдэг. Энэ бол ганцхан гэрч юм. Харин хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцож байгаа хүмүүс ямар ч эрх зүйн мэдлэггүй, зөв, буруу хийгээд байгааг ч ойлгохгүй, юуг нотлоод байгаагаа мэдэхгүй хүмүүс юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гэрч мэтийн мэдүүлгийг үндэслээд энэ хэрэгт яллагдагчаар татах үндэслэл байна гэж тогтоодог. Гэтэл хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй учраас яллагдагчийн эрх ноцтой зөрчигдөж байна.

Хавтаст хэргийн материалтай танилцахад шинжээчиийн дүгнэлт, ослын акт өөрийнх нь эсрэг гарсан гэдгийг ******* сая л мэдэж байгаа юм. Шүүгч захирамждаа 3 хоногийн дотор хэргийн газрын схем зурагтай танилцаж гарын үсэг зурах байтал зуруулаагүй байна гэж дурдсан. н.Шижирбаатар хэргийн газрын үзлэг хийж байхад би байсан гэдэг...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлд заасан байдал зөрчигдсөн. Машиныг түлхсэн байх боломжтой. Гэрэл зургууд эргэлзээ төрүүлж байна. Учир нь 1 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэл, гэрэл зураг хоёр зөрөөд байна. Шинжээчийн дүгнэлтээр маркийн тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн дүрэм зөрчөөгүй гэж тодорхойлогдсон. Тэгвэл жолоо барьж байхдаа утсаар ярьж байсан нь зөрчил биш юм уу?.

Хурдыг тодорхойлох боломжгүй гэж ярьдаг. Гэтэл хэргийн газар тоормозны мөр нэлээн урт гарсан, түүнээс хурдыг тодорхойлох боломжтой. н.Шижирбаатарыг Замын хөдөлгөөний дүрмийн 9. дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. *******г н.Шижирбаатартай нүүрэлдүүлэн байцааж өгнө үү гэх хүсэлтийг минь огт шийдвэрлэж өгөөгүй. н.Шижирбаатарын өгсөн хоёр мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Үл хөдлөх “А” цэг тодорхойгүй шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч ******* нь 018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-10 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8., 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд дугаартай шүүгчийн захирамжаар:            

-Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч *******д холбогдох ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Прокурорын газрын прокурорын 019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн /01 дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Энэ хэрэгт зам тээврийн ослын болон эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ шинжээчээр томилогдсон хүмүүсийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулалгүйгээр дүгнэлт гаргуулсан нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн -д “...Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...” гэсэн заалтыг,

-Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна..”  гэсэн заалтыг  тус тус зөрчсөн байх тул эдгээр дүгнэлтүүдийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчдыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг нөхөн хийх, зам тээврийн осол анх гарсан гэх “А” цэгийг нарийвчлан тогтоох, 69-93 улсын дугаартай 30 маркийн тээврийн хэрэгсэл  тухайн  үед 0 км/ цагийн хурдтай явж байсан тохиолдолд осолд орсон улсын дугаартай тээврийн хэрэгслээс 6 метр зайд очиж зогсох боломжтой эсэх, уг тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх, осолд орсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн шаардлага хангасан дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг заавал явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцэлд дурдсан заалтуудыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум Дундын Прокурорын газрын прокурорын 019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн /01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн /01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                               Д.БУЯНЖАРГАЛ