2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/00199

 

2025 03 28 193/ШШ2025/00199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байрт байрлах, *******,*******рын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* ургийн овогт *******гийн т холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,049,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Багахангай дүүргийн прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн" байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх Ц.т холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Э. нь 2024 оны 02 ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөө, 2024 оны 3 сард Цэргийн төв эмнэлэг зэргээс нийт 3049,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан, дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь ******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байх тул дээрх зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мен хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсен нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Ц.ын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,049,000 (гурван сая дөчин есөн мянган) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

2.Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... *******, Багахангай дүүргийн прокурорын газрын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь даархь үдэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллагаас гаргасан нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.6 болон 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь Даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн Шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой гэж үндэслэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байгаа юм. Чухамдаа миний холбогдсон эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөр болон хохирогчид учирсан хохиролыг нэгтгэн шийдвэрлэсэн байдаг. Уг асуудлыг дахин нэхэмжлэх эрх байхгүй атал прокурорын байгууллагын зүгээс нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. нийтлэг үндэслэлийг хангаж төлөөлөхөөр хуулийн зохицуулалттай байдаг. Уг агуулгаар заавар үндсэн нэхэмжлэл гаргах эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас прокурорын байгууллага итгэмжлэл олгуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг тогтоосон тухайн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тусгасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр "нэхэмжлэгчийн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж үзэхээ байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Эцэст нь *******, Багахангай дүүргийн прокурорын газраас гаргасан гэм хорын хохиролд 3049000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, урьд өмнө нь тус асуудлаар 2024 оны 05 сард ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******,*******раас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байна. Мөн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцсан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр тус хуулийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц гэж даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох эрт илрүүлэх эмчлэх сэргээн засах асрах сувилах хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц үйлчилгээг ойлгоно гэж бол заасны дагуу, *******, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн даатгал төлөх төлбөр болон хохирогчид учирсан хохирлыг нэгтгэн нотлох баримтын хүрээнд 2,308,500 төгрөгийг нэхэмжлэгчид гаргахаар шийдвэрлэсний дагуу нөхөн төлбөрийг төлсөн. Прокурорын гаргасан нэхэмжлэлд эрүүл мэндийн даатгалын лавлагаагаар 3,049,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хүрээнд цэргийн төв эмнэлгээс гаргасан баримтад 2,819,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтын хэмжээнд 2,819,000 төгрөгийн төлбөр гарсан гэж үзэж байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2,308,500 төгрөгийг төлсөн нь эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөр болон хохирогчид учруулсан хохирлыг нэгтгэн тооцсон гэж үзэж байна. Иймээс цэргийн төв эмнэлгийн гаргасан нотлох баримт 2,819,000 төгрөгөөс 2,308,500 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд:

4.Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:

4.1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол (хх-08-13, 71-76х)

4.2 *******, Багахангай дүүргийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрйин № Ц-1/2347 дугаар албан тоот (хх-14х)

4.3 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар 05-ны өдрийн тоот албан бичиг (хх-16х)

4.4 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас *******, Багахангай дүүргийн прокурорын газарт олгосон 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрйин 01/1094 дугаар итгэмжлэл (хх-19х)

4.5 *******, Багахангай дүүргийн прокурорын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-20-21х)

4.6 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-22-23х)

4.7 *******, Багахангай дүүргийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/146 дугаар албан тоот (хх-68х)

4.8 Эрүүгийн хэргийн тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № Ц-1/1235 дугаар албан тоот (хх-69х)

4.9 Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-70х)

4.10 Цэгийн төв эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191 дугаар албан тоот (хх-76х)

4.11 Хохирогч Э.ийн өвчний түүх (хх-78-137х) зэрэг

5. Хариуцагч талаас хариу тайлбар, Ц.аас Ч.д олгосон 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0227 дугаар албан бичиг зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. гэмт хэргийн улмаас хохирогч Э. эрүүл мэндээрээ хохирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2024 оын 02 сард 30,000 төгрөг, Цэргийн төв эмнэлгээс 3,019,000 төгрөг, нийт 3,049,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн сангаас төлүүлсэн тул Ц.ын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн дааттгалын санд учруулсан хохиролыг гаргуулна гэж,

Хариуцагч Ц. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нэхэмжлэлийн эс зөвшөөрч.. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөр болон хохирогчид учирсан хохиролыг нэгтгэн шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байхад надаас 3,049,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, *******, Багахангай дүүргийн прокурорын газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарыг төлөөлөх эрхээ хуулийн дагуу аваагүй, хэрэгт итгэмжлэл авагдаагүй, нэхэмжлэл гарах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Хариуцагч Ц. нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол (хх-71-76х)-оор тогтоогджээ.

6. Дээрх шийтгэх тогтоолоор Ц. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба зохигчдын хэн алин нь үүнд маргахгүй байна.

7.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Ц. нь Э.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гэм хор учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хэрэг шийдэгдсэн. *******, Багахангай дүүргийн прокурорын газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргаж байна.

8.Хариуцагч татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, тус асуудал нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн гэж тайлбарлах ба нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн прокурорын газар татгалзлыг эс зөвшөөрч *******, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн даатгал төлөх төлбөр болон хохирогчид учирсан хохирлыг нэгтгэн нотлох баримтын хүрээнд 2,308,500 төгрөгийг нэхэмжлэгчид гаргахаар шийдвэрлэсний дагуу нөхөн төлбөрийг төлсөн. Цэргийн төв эмнэлгээс гаргуулсан нотлох баримтаар тогтогдож байгаа 2,819,000 төгрөгөөс 2,308,500 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлаж байна.

9.Аливаа этгээд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэл гаргажээ.

10.Нэхэмжлэгч *******, Багахангай дүүргийн прокурорын газар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол (хх-08-13, 71-76х), Хохирогч Э.ийн өвчний түүх (хх-78-137х) зэргийг баримтаар гаргаж ирүүлсэн байна.

11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Хуульд заасан хууль бус үйлдэл хууль тогтоомж зөрчсөн, санаатай, болгоомжгүй гэм буруугийн хэлбэртэй байх ба аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгах нь үүрэг нь хуульд зааснаар үүсэх юм.

12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн хохирол болох Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан гэдэг нь баримтаар нотлогдсон, энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгчид учирсан гэм хороос үүссэн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэй. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлож байна.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д заасны дагуу Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 63,734 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар хариуцагч Ц.аас 3,049,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 63,734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЭЭЖИН