2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 193/ШШ2025/00208

 

2025              04             01                                  193/ШШ2025/00208                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, ******* тоотод байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, ******* *******гийн гудамжны од оршин суух, нийн /РД:/

Зээлийн гэрээний үүрэгт 961,863.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Манай " ББСБ" ХХК нь О.тай 2024 оны 08 дугаар сарын 11-ний ,"" зээлийн аппликэйшнаар дамжуулан "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулан 720,000 төгрөгийг сарын 4,9%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. О. нь зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэж хойшлуулсаар өдийг хүрээд байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.

Иймд " зээлийн аппликэйшнаар дамжуулан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулан авсан зээлд нийт 961,863.21 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулж өгнө үү..... гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ий нэхэмжилсэн 961,863.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт 961,863.21 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь зээлийн гэрээний үүрэгт 961,863.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,635 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,817.5 төгрөгийг улсын төсвөөс, 13,817.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Н.Тэнгис нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ний нэхэмжлэлтэй, О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 961,863.21 (есөн зуун жаран нэгэн мянга найман зуун жаран гурван төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,635 (хорин долоон мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,817.5 (арван гурван мянга найман зуун арван долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 13,817.5 (арван гурван мянга найман зуун арван долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч О.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН