| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00152/И |
| Дугаар | 193/ШШ2025/00209 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 193/ШШ2025/00209
2025 04 01 193/ШШ2025/00209
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******анд байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, ******* *******од оршин суух, *******гийн /РД:/-д холбогдох,
Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үлдэгдэл барааны төлбөрт 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь 4000 гаруй хүнсний дэлгүүрт бэлэн тооцоогоор түгээлтийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн.
Тус компани нь зарим хуулийн этгээд, хувиараа худалдаа эрхлэгч нарт Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах тухай гэрээ"-гээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэн гэрээнд заасан хугацаанд тооцоо нийлж төлбөрийг барагдуулсаар ирсэн.
Ингээд А.той 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр No ЖДЗБГ24-11 "Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах тухай гэрээ-г байгуулж А.ы захиалгын дагуу нийт 33,435,320 /гучин гурван сая дөрвөн зуун гучин таван мянга гурван зуун хорь/ төгрөгийн бараа /анхилуун будаа 1 шуудай 25кг, 82,500 төгрөгийн үнэтэй/-г зээлээр олгосон бөгөөд А. гэрээний хугацаанд багтаан 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
А. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 148,500,000 /нэг зуун дөчин найман сая таван зуун мянган/ төгрөгийн барааг дахин захиалсан бөгөөд зээлийн үнийн дүн өндөр байсан тул А.той харилцан тохиролцож төлбөр барагдуулах хуваар гарган баталгаажуулан захиалгын дагуу барааг А.д олгож хоёр тал "Зарлагын баримт"-д хүлээлгэн өгсөн, авсан гарын үсэг зуран барааг хүлээлцсэн байдаг. Гэвч А. нь 148,500,000 төгрөгийн барааны төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4,900,000 төгрөгөөр есөн удаа, 4,500,000 төгрөгөөр нэг удаа нийт 48,600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4,900,000 төгрөгөөр таван удаа, 500,000 төгрөгөөр нэг удаа нийт 25,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 99,600,000 /ерэн есөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 48,900,000 /дөчин найман сая есөн зуун мянган/ төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Иймд А.той байгуулсан гэрээг цуцлуулж, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн барааны үлдэгдэл төлбөр болох 48,900,000 /дөчин найман сая есөн зуун мянган/ төгрөг мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 402,450 /дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийн хамт хариуцагч А.гоос гаргуулах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн өгнө үү...... гэжээ.
Хариуцагч А.д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ий нэхэмжилсэн 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч А.оос зээлийн гэрээний үүрэгт 48,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.д нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 402,450 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 201,225 төгрөгийг улсын төсвөөс, 201,225 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч А.д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХХК-ий нэхэмжлэлтэй, А.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 48,900,000 (дөчин найман сая есөн зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,450 (дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 201,225 (хоёр зуун нэг мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг улсын төсвөөс, 201,225 (хоёр зуун нэг мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг хариуцагч А.оос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН