| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0003/З |
| Дугаар | 123/ШШ2025/0029 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 123/ШШ2025/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргаж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд:******* нарын хоорондын “Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дугаар “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү, нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гуравдагч этгээд*******, түүний өмгөөлөгч******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1. Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 01 дугаар “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол[3], 02 дугаар “Хуралдааны дэг баталж, мөрдүүлэх тухай” тогтоол[4], 03 дугаар “Тооллогын комисс батлах тухай” тогтоол[5], 04 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тухай” тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолуудаар 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, тооллогын комиссын дүнгээр төлөөлөгчдийн 52,4 хувийн санал авсан Ганболдын Чингисийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ.
2.2. Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэлээр[6] тус хурал нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус үргэлжлэн хуралдсан.
2.3. Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай”[7] тогтоол, 14 дугаар “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай”[8] тогтоол, 15 дугаар “Хурлын даргыг сонгож, батлах тухай”[9] тогтоол, 19 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай”[10] тогтоолуудыг тус тус баталсан. Эдгээр тогтоолуудаар *******ийг Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон тогтоолын төслийг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар Тооллогын комисс байгуулах тухай тогтоолыг, тооллогын комиссын 1 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, *******ийг ажлаас чөлөөлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 57,1 хувийн санал авсан*******ийг томилжээ.
2.4. Нэхэмжлэгч ******* нь дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 ээлжит 9 дэх удаагийн ээлжит сонгууль болсон.******* суманд Ардчилсан нам 11 хүний суудал, Монгол Ардын нам 10 хүний суудал авсан. Сонгуулийн хороо шинээр сонгогдсон анхдугаар хуралдааныг хуульд заасны дагуу зарласан. Хуралдаанаар 7 асуудал хэлэлцэнэ гээд 1-рт төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, 2-рт хуралдааны дэг батлах, 3-рт тооллогын комисс байгуулах, 4-рт хурлын дарга сонгох гээд 7 асуудал байсан. Хуулийн дагуу хуралдааны ирц 100 хувь эхлээд Ардчилсан нам олонхоороо тооллогын комисс зэргийг бүгдийг олонхоороо баталсан. ... Дээрх тогтоолуудыг баталсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох санал хураалтад хоёр нэр дэвшигч дэвшиж, нууц санал хураалтаар 21 төлөөлөгч санал өгсөн. 11 төлөөлөгч буюу 52.4 хувийн саналаар Ганболдын Чингис нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа томилогдсон. Тухайн сумын Ардчилсан намын 11 гишүүн тогтоолын төслийг батлаагүй гэх үндэслэлээр хуралдааныг үндэслэлгүйгээр хаяж гарсан. Хуралдааны даргалж байсан******* нь хуульд заасан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар “... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна...” гэж зааснаар баталгаажуулж албажуулсан боловч Ардчилсан намын 11 төлөөлөгч андуурч нэр дэвшигчийг дугуйлсан гэх үндэслэлээр дахин санал хураана гэж хуульд байхгүй үндэслэл гаргаж ирж нэхэмжлэгчийн хурлын дарга болсон буюу тогтоолын төслийг дэмжээгүй гэх үндэслэлээр хуралдааны орхин гарч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хууль бус хуралдаан зарлаж хэргийн материалд дурдагдсан 13, 14, 16, 19 дүгээр тогтоолуудыг хууль бусаар гаргасан тул *******ийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар батлагдсан. 03, 04 дүгээр тогтоолуудыг сэргээж өгнө гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар “...Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно...” гэж шууд заасан. ... Хүн андуурна гэдэг боломжгүй. Төлөөлөгчийн сонгох, сонгогдох эрх рүү бүдүүлгээр халдаж орж байна. Андуурсан байсан ч гэсэн тэр хүн хариуцлагаа өөрөө хүлээнэ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана гэж байгаа. Хэлэлцсэн асуудлаар гэж байгаа тэнд хурлын даргыг сонгох чөлөөлөхтэй холбоотой сонгууль болж байгаа. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Хурлыг даргыг сонгох чөлөөлөхтэй холбоотой тухайн тогтоол даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж байгаа. Гарын үсэг зурж баталгаажуулснаар ******* 11 хүнээр ялсан бид маргахгүй хуралдаан даргалагч******* гарын үсэг зурж баталгаажуулсан гэдэг. Баталгаажуулна гэдэг нь Монгол хэлний тайлбар толь дээр албажуулна гэдэг үг. Албажсан байна гэдэг нь тэр тогтоол хүчин төгөлдөр болж байгаа юм. ...Тогтоолын төсөл баталж байж хурлын дарга сонгогдсон тооцно гэдэг хуулийн заалт байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дээр шууд заасан. Олонхын санал авсан бол хулын дарга сонгогдсонд тооцно гээд шууд заасан. ... 2024 оны шинэ сонгуулийн үйл ажиллагаа тэндээс эхэлсэн. 01 дүгээр тогтоол гарснаар эхэлсэн. Тэр хуралдаан дунд хэлэлцэх асуудал дундаа орсон. 4 жилийн хугацаатай ээлжит сонгууль болоод түүгээрээ 11 хүний санал аваад ялж байгаа. Гэтэл 11 төлөөлөгч сонголтоо өгөөд *******ийг томилсны дараа хэн нь *******ийг дэмжсэн бэ харъя гэж байгаа юм шиг илээр тогтоолын төслийг батална гээд хуульд заагаагүй хууль бус үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний хурал дээр******* гэдэг залуу би андуурсан, дахин санал хураалт явуулж өгнө үү гэх саналыг тавьж хурлын протоколд тэмдэглүүлсэн. ... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг бол хуралдааны хурлын даргыг сонгож, 21 төлөөлөгч хуулийн дагуу нэг хүн нэр дэвшвэл илээр санал хураана гэж байгаа. Хуулийн дагуу 2 хүн нэр дэвшвэл нууц санал хураана гэж заасан. Үндсэн хуулиар олгогдсон мөн төлөөлөгчөөр сонсогдсон надад итгэл хүлээлгэж өгсөн иргэдийн эрхийг зөрчиж байна. ... Хоёр намын бүлгийн дарга нар хэлэлцэж, тооллогын комисс манайх 5 гэсэн нөгөө тал 3 гэсэн. Өөрсдөө ажлын албанаас санал гаргаж оруулсан. Өөрсдөө олонхоороо баталсан. Түүнээс хүлээн зөвшөөрөхгүй биш. Олонхоороо батлаад гараа өргөсөн. 10 дугаар сарын 31-ний өдөр анхдугаар хуралдан болсон. 7 асуудал хэлэлцэхээс 4 асуудал хэлэлцэж намайг хурлын даргаар сонгогдонгуут Ардчилсан нам олонх гэдэг утгаараа хуралдааныг орхиж гарсан. Хурлын дэгд зааснаар хуралдааныг хэд хоног хаяад явчхаж байгаа юм. 11 хүний сонголтыг үл хүндэтгэж хаяад явсан. 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаан үргэлжилж, орж ирээд дахиад энэ асуудлууд давтамжтай явсан. Хуралдаан даргалагч олонхын саналаар сонгогдсон хүн би хуралдааныг хаасан. ... Хуралдааны дарга болон зөвлөл хурал зарлах эрхтэй өөр ямар ч эрхтэй хүн байхгүй. Бэлтгэл ажил буюу төлөөлөгч нарт танилцуулга, хуулийн үндэслэлгүй хуулийг тайлбарлаад байгаа юм гэв
3.2. Хариуцагч, гуравдагч этгээд Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга*******, түүний өмгөөлөгч******* нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хурлын байгууллага бол олонхын шийдвэрээр шийдвэр гаргадаг байгууллага. Тухайн үед 11 хүний санал авсан. Гэвч саналыг хүчин төгөлдөр болгохын тулд заавал олонхоороо дэмжиж баталсан байх ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Олонхоороо батлаагүй учраас тогтоолын төсөл хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 31-ний өдөр болж тэндээс гарсан шийдвэр нь 1-рт тооллогын комисс байгуулагдаад удсан байна. 2-рт 11 хүний санал авсан ******* гэдэг хүний тогтоолын төслийг батлахгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гээд хурал тарсан. Хурал завсарласан. Хурал даргалагч маань тогтоолын төсөл батлагдаагүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад тогтоол гаргасан. Дөрөвдүгээр тогтоолыг 13 тогтоолоор хүчингүй болгож байгаа. 13 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор дөрөвдүгээр тогтоол эрх зүйн үйлчлэлгүй. ... Тогтоолын төслийг хэлэлцүүлсэн боловч батлагдаагүй. Олонх батлаагүй, олонх батлаагүй гэхээр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дүгээр зүйлд олонхоороо батална гэсэн байгаа. 52.4 хувь нь батлаагүй байхаар энэ дээр гарын үсэг зуржээ тийм учраас хүчингүй болж байна. 4-р тогтоол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг хангаагүй байхад хуралдаанд даргалагч гарын үсэг зурсан нь хуульд нийцэхгүй байна гээд сүүлд 13 дугаар тогтоол гаргаад байгаа. 13 дугаар тогтоолыг гаргахдаа олонхоороо батлаад байгаа. ... ******* гэдэг хүний төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор дагаад Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болно. 2020-2024 онд хурлын төлөөлөгч байсан. Төлөөлөгч учраас хурлын дарга байсан. Хурлын дарга байсан хүний бүрэн эрх нь дараагийн хурлын бүрэн эрх эхлэнгүүт төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно. Нэгэнт төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор хурлын даргын бүрэн эрх дуусгавар болно. Өөрөөр хэлэхийн бол 10 дугаар сарын 31-ний өдөр анхдугаар хуралдаанаас төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гармагц нэхэмжлэгчийн бүрэн эрх дуусгавар болно. Үүнтэй зэрэгцээд хурлын даргын бүрэн эрх дуусгавар болно. Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болохоор яагаад би хурлын дарга болох ёстой гээд маргаад байгаа юм бэ. Ийм түүх Монгол улсад байгаагүй. Ийм хууль хэрэглээ байхгүй. ... Хурлын байгууллагын шийдвэр олонхоороо гардаг учраас олонхоороо буруу шийдвэр гаргана гэж үзэхгүй байна. Тийм учраас хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн саналыг хүлээж авахгүй гэдэг саналтай байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан зүйл. ******* бол өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Олонхоороо батлаагүй тогтоолын төсөл хүчин төгөлдөр болоогүй байхад тамгыг уухайн тас авсан. Та нар энэ тамгыг алж байгаад аваарай гээд 33 хоног гацаасны эцэст сумын төсөв төлөвлөгөө батлагдах гээд байдаг. Тэр үед намайг сургуулийн захирал болгож өг гэж тохиролцоонд хүрч өгсөн шүү. Ийм процесс болсон учир үүнийг хэлэхээс өөр аргагүй байна. Намайг сургуулийн захирал болгож өг тэгж байж би тамгыг чинь өгнө гэж чагталсан шүү. 33 хоног сум орон нутгийн ажил гацсан шалтгаантай. Хууль хэрэглээний дарааллын тухайд. ... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг харвал хурлын дарга захирамж гарган. Тэрний дээр хурал даргалагч баталгаажуулна. Юуг гэвэл Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар олонхоороо баталчихвал түүнийг баталгаажуулна. Олонх батлаагүй байна. Олонх батлаагүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлж байна. Олонхыг бүрдүүлж чадахгүй байна. Олонхыг бүрдүүлж чадахгүй байна гэдэг нь олонхын санал аваагүй байна гэсэн үг. Олонхын санал аваагүй бол хурлын дарга болох боломжгүй. Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангачихъя, ******* очоод хуралдааныг хуралдуулж чадах уу. Хуралдуулж чадахгүй яагаад гэвэл 11 хүн олонх. ******* ирээч ээ гэж хэлээд хуралдуулж чадахгүй. Тэгвэл энэ шийдвэр биелэгдэхгүй. ...******* суманд Ардчилсан нам ялжээ, Хурлын даргыг Ардчилсан нам авч, Засаг даргыг нь Монгол Ардын нам авсан. Тэгэхээр энэ бол улс төрийн шийдвэр, энэ бол улс төрийн тохиролцоо. Нэхэмжлэгч улс төрийн асуудал руу шүүхийг татан оролцуулах гэж байгаа үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дугаар “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “... Хурлын даргыг сонгох чөлөөлөхтэй холбоотой тухайн тогтоол даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж байгаа. Андуурсан байсан ч гэсэн тэр хүн хариуцлагаа өөрөө хүлээнэ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно ...” гэж, хариуцагч, гуравдагч этгээд талаас “... Хурал даргалагч тогтоолын төсөл батлагдаагүй байхад тогтоол гаргасан. 4-р тогтоол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг хангаагүй байхад хуралдаанд даргалагч гарын үсэг зурсан нь хуульд нийцэхгүй байна ...” гэж тус тус маргаж байна.
Түүнчлэн тооллогын комиссын дүнгээр олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар шууд сонгогдсонд тооцох бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, ... хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу тус тогтоолын төслийг батлах эсэх талаар төлөөлөгчдөөс дахин санал хураалт явуулж олонхын санал авсан бол тогтоолыг батална гэж тайлбарлаж байгаа хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь хурлын даргыг сонгохоос бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд тогтоолын төслийг батлах талаарх хуулийн зохицуулалт байна.
Иймд Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад “хуульд үндэслэх”, 4.2.2 дахь заалтад “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг зөрчсөн, мөн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дугаар “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, *******ийг Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлс болох 1,755,000 төгрөгийг (нэхэмжлэгчийн тодорхойлсноор) хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дугаар “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, *******ийг Төв аймгийн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 1хх-ийн 1-4 дэх талд
[2] 1хх-ийн 146-147 дахь талд
[3] 1хх-ийн 103-104 дэх талд
[4] 1хх-ийн 105-111 дэх талд
[5] 1хх-ийн 112 дахь талд
[6] 1хх-ийн 116-144 дэх талд
[7] 1хх-ийн 10 дахь талд
[8] 1хх-ийн 11 дэх талд
[9] 1хх-ийн 12 дахь талд
[10] 1хх-ийн 148 дахь талд
[11] 1хх-ийн 103-104 дэх талд
[12] 1хх-ийн 105-111 дэх талд
[13] 1хх-ийн 118 дахь талд
[14] 1хх-ийн 112 дахь талд
[15] 1 хх-ийн 119 дэх талд, доороосоо 12 дэх мөрөнд
[16] 1хх-ийн 111 дэх талд
[17] 1хх-ийн 118-199 дэх талд
[18] 1хх-ийн 115 дахь талд
[19] 1хх-ийн 120 дахь талд. дээрээсээ 14 дэх мөрөнд
[20] 1хх-ийн 120 дахь талд. дээрээсээ 15 дахь мөрөнд
[21] 1 хх-ийн 120 дахь талд ар хэсэгт
[22] 1хх-ийн 143 дахь талд