Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00185

 

 

 

 

 

 

04 07 39/ШШ/0085

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******н ******* тоотод оршин суух, ******* ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, овгийн ын т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

. Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоот мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Д.******* би 2 оны 05 дугаар сард ******* аймгийн зарын нэгдсэн бүлгэмээс малчны хороололд газар зарна гэсэн зарын дагуу холбогдож, ******* аймгийн ******* сумын ******* багийн хорооллын тоот байршилтай мкв газрыг С.ээс ,, төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон.

Газрын үнэ ,, төгрөгийг 2 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С.т бэлнээр төлж, газрын баримт бичиг/газрын гэрчилгээ, кадастрын зураг, Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ/-ийг авсан.

Гэтэл тухайн газарт өөр айл бууж, хашаа татсан байсан бөгөөд тус айлтай очиж уулзахад юу ч хэлэхгүй, газар чөлөөлж өгөхгүй байсан тул би С.рүү удаа дараа залгасан боловч утасны дугаараа өөрчилсөн байсан.

Газрыг хамгийн анх Д.******* би С.ээс худалдан авч, үнийг нь бүрэн төлсөн байхад тэрээр өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй намайг хохироож байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр тул харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн ******* сумын Засаг даргын 206 оны 0 дүгээр сарын 3-ны өдрийн А/4 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ/огноо: 206.03.0, №599765/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/огноо:206.03.0/, кадастрын зураг, Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, ******* аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын оны дугаар сарын 0-ны өдрийн 54 дүгээр албан бичиг, фото зураг

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх цуглуулсан нотлох баримт:

5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: С. миний бие тухайн газрыг ******* аймгийн ******* сумын Засаг даргын 206 оны 0 дүгээр сарын 3-ны өдрийн А/4 дүгээр захирамжаар 0 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.

Уг газрыг 2 онд худалдан авах байсан боловч холбогдохгүй байсан. Гэтэл Д.*******тэй таарахад тухайн газрыг үзээд худалдан авахаар санал тавьсан. Би энэ газар хашаа татахгүй бол хураах гээд байгаа тухай хэлж байсан.

Үүнээс хойш удалгүй намайг дуудаж, бэлнээр ,, төгрөг надад өгсөн тул тухайн газрын гэрчилгээний эх хувийг аваад үлдсэн. Эхнэр хотоос сарын дараа ирээд тухайн газрыг худалдахгүй, үнийг нь буцаагаад өгчих гэсэн тул түүний утасруу залгахад Д.******* газраа буцаахгүй, гэрчилгээг чинь хүнд өгөөд явуулчихсан гэж хэлсэн.

Би үнийг нь буцааж өгөхөөр удаа дараа очиход гэртээ байхгүй, утсаа авахгүй байсан тул дансаар мөнгийг шилжүүлж, чадаагүй. Ингээд 2-3 жилийн дотор ганц нэг удаа утсаар залгахад утсаа авдаггүй.

Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дагуу тухайн газрыг 24 оны 0 дүгээр сарын 09-ний өдөр Т.д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Тухайн хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Миний бие анхнаасаа буюу 2 онд газрын үнийг хүлээн авснаасаа хойш удаалгүй буцааж өгөх тухайгаа хэлж байсан бөгөөд утасны дугаараа өөрчилсөн, эсхүл утсаа авахгүй зугтсан, хуурсан зүйл байхгүй, одоо ч түүний мөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/огноо: 23.06.3, №Г-6700524/, Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ/огноо: 24.0.09 №0032/,

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн оны 03 дугаар сарын 2-ний өдрийн дугаар албан бичиг, Г-6700524 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг,

******* аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар албан бичиг, нэгж талбарын хувийн хэргийн материал /№84400956/, гэрч Т.ийн мэдүүлэг

9. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

0. Гуравдагч этгээдийн тайлбарын үндэслэл: Тухайн газрыг анх 20 онд миний эцэг Д., эх нар нь С.тэй худалдан авахаар харилцан тохиролцсон. Газар дээр 2 оны 06 дугаар сараас эхлэн хашаа барьсан. 24 он хүртэл хашаандаа худаг ухаж, бие засах өрөө, граж барьсан. Одоо 2 давхар байшин барьж байгаа. 24 оны 0 дүгээр сард газрын өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлэн авсан.

. Гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

2. Гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх цуглуулсан нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоот мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С. нь Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, газрын үнийг буцаан өгөх гэсэн боловч нэхэмжлэгтэй холбогдож чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т. нь Эцэг Д., эх нар нь хариуцагчаас газрыг ,, төгрөгөөр худалдан авч, өгсөн боловч газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Уг газар дээрээ 2 онд хашаа барьж, өдийг хүртэл амьдарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргасан.

2. Нэхэмжлэл, хариу тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар 2 оны 05 дугаар сард хариуцагч С. нь ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоот мкв газрыг нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж, уг газрын үнэ ,, төгрөгийг нэхэмжлэгч Д.******* нь 2 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хариуцагч С.т бэлнээр төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй.

3. Мөн түүнчлэн зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, ******* аймгийн тойргийн нотариатч Б.ийн гэрчилсэн 24 оны 0 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилсэн 0032 дугаар бэлэглэлийн гэрээ, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.гийн гарын үсэг, тэмдгээр албажсан 473698 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар хариуцагч С. нь дээрх газраа эцэг Д., эх нарт ,, төгрөгөөр худалдсан боловч өмчлөх эрхийг нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд Т.д шилжүүлсэн, уг газар дээр гуравдагч этгээд хашаа барьж, амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд хариуцагч С. нь ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоот мкв газрыг нэхэмжлэгч Д.*******д ,, төгрөгөөр, гуравдагч этгээд Т.гийн эцэг Д., эх нарт ,, төгрөгөөр тус тус худалджээ.

Худалдагч нэг эд хөрөнгийг өөр өөр этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хэн нь өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхтэй байх эсэх нь хэргийн оролцогчийн маргааны зүйл болжээ.

4. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250. дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* болон гуравдагч этгээд Т.гийн эцэг Д., эх нар нь хариуцагч С.ээс дээрх газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гуравдагч этгээд Т. нь хашаа барьж, хамгийн түрүүнд бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авчээ.

Энэ тохиолдолд хариуцагч С.ийн худалдсан газрыг эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрх гуравдагч этгээд Т./эцэг Д., эх нар нэг ашиг сонирхолтой/-д үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч С.т холбогдох газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй.

5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9. дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4. дэх хэсэгт эрхийг хүлээн зөвшөөрөх гэж тус тус заажээ.

Эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын арга хэрэгслээр эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах, тэдгээрийн эрх, үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох, үүнд саад болж байгаа этгээдийн үйлдлийг таслах зогсооход чиглэгддэг.

Энэхүү иргэний тухайд зохигч, гуравдагч этгээд нарын хооронд худалдагчийн хэд хэдэн этгээдэд худалдсан эд хөрөнгийг худалдан авагч нарын хэн нь давуу эрхтэйгээр өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авах талаар маргасан.

Энэхүү маргаанд шүүх хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч буюу гуравдагч этгээд Т./эцэг Д., эх нар нэг ашиг сонирхолтой/-д үүссэн талаар дээр тодорхой эрх зүйн дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгч Д.*******г Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасны дагуу газрын өмчлөгч гэж үзэх боломжгүй.

6. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204. дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205. дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч С. нь газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Д.*******д мэдэгдсэн, талууд харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хоёр талт гэрээнээс татгалзаж, үүргийн харилцааг дуусгавар болгож, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаасан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Худалдах, худалдан авах гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон гэх татгалзлын үндэслэлээ хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтын дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

Хэдийгээр хариуцагч С.ийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн гэрч Т. нь Газрын үнийг буцаан өгөх гэж Д.*******гийн гэрт 2 удаа очсон боловч цоожтой байсан, залгахаар утсаа авдаггүй байсан гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч уг мэдүүлгээр талууд гэрээнээс татгалзсан гэж дүгнэхгүй.

Учир нь гэрч Т. нь хариуцагч С.ийн эхнэр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, нэгдмэл ашиг сонирхолтой тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг дагуу үнэн зөв хэмээн үнэлэх боломжгүй.

7. ******* аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар албан бичгийн 84400956 дугаартай газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд хариуцагч С. нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.*******д өгсөн газрын гэрчилгээний эх хувийг үрэгдүүлсэн хэмээн 2 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр хүсэлт гаргаж, улмаар дахин гэрчилгээ гаргуулан авчээ.

Гээгдүүлсэн хэмээн гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр уг газраа ******* аймгийн Засаг даргын 23 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамжаар өмчлөн авчээ.

Улмаар хариуцагч С. нь Д., нартай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан буюу дүр үзүүлсэн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээд Т.д шилжүүлсэн нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн оны 03 дугаар сарын 2-ний өдрийн дугаар албан бичгийн хавсралт Г-6700524 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.ийн гуравдагч этгээд Т., түүний Д., нартай байгуулсан газар худалдах, худалдан авах болон газар бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч Д.******* нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэж үзвэл уг хохирол, төлсөн газрын үнийг хариуцагч С.ээс гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хуулийн дээр хэсгийн дагуу нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч С.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234., 250 дугаар зүйлийн 250., 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4. дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч С.т холбогдох ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоот мкв газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч С.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ