| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0016/З |
| Дугаар | 123/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2025/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргаж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Төв аймгийн******* сумын******* 2-р багийн иргэдийн Нийтийн Хурал,
Гуравдагч этгээд:******* нарын хоорондын “Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү, нэхэмжлэгч *******, хариуцагч Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга*******, гуравдагч этгээд******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1. Төв аймгийн******* сумын******* 2-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж багийн Засаг даргад*******, *******, О.Баттулга нарыг нэр дэвшүүлж санал хураажээ.
2.2.******* багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн санал хураасан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад оролцсон 158 иргэнээс авсан саналын хуудсыг тоолж*******ыг дэмжиж 78 санал буюу 49,7 хувь, *******ыг дэмжиж 53 санал буюу 33,7 хувь, О.Баттулгыг дэмжиж 26 санал буюу 16,6 хувийн саналыг тус тус авсан[2] байх ба нэр дэвшигчдээс аль нь олонхын санал аваагүй тул дахин санал хураалт явагджээ.
2.3.******* багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн дахин санал хураасан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад оролцсон 134 иргэнээс*******ыг дэмжиж 70 санал буюу 52,2 хувь, *******ыг дэмжиж 64 санал буюу 47,7 хувийн саналыг тус тус авч, Төв аймгийн******* сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай” тогтоолоор[3]*******ыг багийн Засаг даргаар томилуулах саналыг сумын Засаг даргад уламжилжээ.
2.4. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн******* сумын******* 2-р багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр явагдсан билээ.******* 2-р багийн засаг даргад иргэн*******, иргэн О.Баттулга, иргэн ******* миний бие тус тус нэр дэвшсэн. Багийн хуралд оролцсон 158 иргэн санал өгснөөс, хүчингүй буюу илүү тэмдэглэсэн 1 ширхэг, хүчинтэй 157 ширхэг саналын хуудас байсан. Хүчинтэй 157 ширхэг саналын хуудаснаас нэр дэвшигч бүрийн авсан саналыг тоолоход*******ыг дэмжиж 78 санал буюу 49.7 хувь, *******ыг дэмжиж 53 санал буюу 33,7 хувь, О.Баттулгыг дэмжиж 26 санал буюу 16,6 хувийн санал тус тус өгсөн байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т зааснаар хуралд оролцсон иргэдийн өгсөн саналаар аль ч нэр дэвшигч олонхын санал аваагүй тул тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т зааснаар хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалт сунжирч, оройтсон тул сонгогчдын идэвх суларч 134 иргэн оролцсон ба эхний санал хураалтад оролцсон 24 иргэн дахин санал хураалтад оролцоогүй. Хүчинтэй 134 ширхэг саналын хуудаснаас нэр дэвшигч бүрийн авсан саналыг тоолоход*******ыг дэмжиж 70 санал буюу 52,2 хувь, *******ыг дэмжиж 64 санал буюу 47,7 хувийн санал тус тус авсан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан олонхын санал авсан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэх шаардлагыг хангаагүй болно. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг нээхэд 158 хүн гарын үсэг зурж хүчинтэй эхэлсэн. Олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэсний дагуу 80 хүний санал авч байж Засаг дарга болно. Эхний удаад нь******* 78 хүний санал авсан. Хэдий хүмүүс цөөрч цөөхөн хүн үлдсэн ч анхны ирцээсээ тооцож 80 хүний санал авах ёстой. Өрхийн төлөөллөөс хамаарч хурал хүчинтэй болох ёстой боловч хүчинтэй байх өрх дутаж байна. Учир нь хуралд гарын үсэг зурж оролцсон 158 иргэний олонхын саналыг аль ч нэр дэвшигч нь авч чадаагүй байтал үлдсэн 134 иргэний саналаар иргэн*******ыг маргаан бүхий актад багийн засаг даргаар томилуулахаар санал уламжилсан байна. Иймд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтад зааснаар Төв аймгийн******* сумын 2-р багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эхний 158 хүнээс санал хураахад багийн Засаг даргаар нэр дэвшсэн 3 хүн дээр санал хураасан. 3 хүнээс аль нь ч олонхын санал аваагүй тул дахин санал хураалт явуулсан. Тэр үед хүмүүс зарим нь мал хуй хэцүүдлээ гээд гарч явцгаасан. Иргэдэд сонгох эрх нь байгаа, саналаа өгөхгүй гээд явсан юм уу тэрийг бол хорьж цагдаж чадахгүй. Дунд нь мөн олон зүйл болсон. Бид явах гэж байгаа хүмүүсийг хорьж чадахгүй яваад өгсөн. Нэг талдаа хуралд ирсэн хүмүүс саналаа бүрэн өгөх ёстой юм уу, эсвэл энэ хоёр хүний төлөө санал өгөхгүй гээд явсан юм уу мэдэхгүй. Миний хувьд хуралд ирсэн иргэдийг заавал байж сонгууль өг гэж болохгүй тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. Зарим нь явчихаад эргээд ирсэн хүмүүс ч байгаа. Хүмүүс яарсан малаа хотлуулна гэсэн хүмүүс байсан. Би тэр өдөр хурад даргалагчаар ирсэн. Би хүмүүсийг хорьж чадахгүй гэв.
Гуравдагч этгээд******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бол багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу болсон гэж үзэж байна. Яагаад гэхээр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийт 172 өрхтэй үүний 1/3 нь ирсэн тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчинтэйд тооцох хуулийн заалттай. Энэ заалтаа биелүүлж багийн хуралд иргэдийн 1/3 хүмүүс ирсэн. Эхлээд багийн хурлаар Засаг даргад нэр дэвшсэн 3 хүн дээр санал хураалт явагдсан. Дараа нь ******* ах бид хоёр дээр дахин санал хураалт явагдсан. Миний хувьд хүнийг сонгууль өгөхийг шаардах хуульд заасан үндэслэл байхгүй. Манай баг хөдөөний баг. Ардаа мал ахуйгаа орхисон үлдэх боломжтой хүмүүс үлдэж, санал өгсөн. Иймд хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байна. Санал өгөх эрх нь тухайн иргэний өөрийн сонголт гэж үзэж байна. Миний хувьд хангалттай ирц бүрдсэн. Нийт манай багаас 84 өрхөөс иргэн ирсэн. Би ирцийг хангалттай ирсэн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ын Төв аймгийн Баянцогт сумын******* багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.
хариуцагч Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга*******оос “ ... эхний 158 хүнээс санал хураахад багийн Засаг даргаар нэр дэвшсэн 3 хүн дээр санал хураасан. 3 хүнээс аль нь ч олонхын санал аваагүй тул дахин санал хураалт явуулсан. Тэр үед хүмүүс зарим нь мал хуй хэцүүдлээ гээд гарч явцгаасан. Иргэдэд сонгох эрх нь байгаа, саналаа өгөхгүй гээд явсан иргэдийг хорьж цагдаж чадахгүй ...” гэж,
гуравдагч этгээд*******аас “... багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу болсон гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийт 172 өрхтэй үүний 1/3 нь ирсэн тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчинтэйд тооцох хуулийн заалттай ... манай багаас 84 өрхөөс иргэн ирсэн ... Манай баг хөдөөний баг. Ардаа мал ахуйгаа орхисон хүмүүс явж, үлдэх боломжтой хүмүүс үлдэж, санал өгсөн ...” гэж тус тус маргажээ.
Иймд нэхэмжлэгч *******ын Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн******* сумын******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ