Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 


*******д холбогдох  эрүүгийн 
хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,
Ерөнхий шүүгч                       Б.Батзориг
Шүүгчид                              Г.Давааренчин                                   
      Д.Буянжаргал

Оролцогчид:
Прокурор                            А.Золзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч    С.Оюунцэцэг
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   Х.Даваасүрэн
Иргэний хариуцагч            *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 19/2017/0126/Э индэкстэй, 3 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг суманд 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* , жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг сумын дүгээр баг, тосгоны 2- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сүрьеэгийн 90 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /РД:/ 
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн *******ын эзэмшлийн загварын 8-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг сумын дүгээр баг, тосгоны төв засмал замд 07 настай засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор:
        -Шүүгдэгч ******* овогт ******* ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
        -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажпаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож,  
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн сум дахь Щүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 
        -Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын № дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах д даалгаж,
        - Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******ийн 9783200 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлээс 0231000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 
        -Энэ хэргийн улмаас *******ын эзэмшлийн маркийн 8-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 
 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэний хуульд заасны дагуу 97, 505, 506, 508, 509 гэх мэт заалтуудын дагуу шүүгдэгч *******ас замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болон үзэгдэх орчин чөлөөтэй, сөрөг урсгалд ямар ч машин байхгүй байхад зайлшгүй тохиолдолд машин зогсооно гэсэн дүрмийг зөрчиж 7 настай хүүгийн минь амь насыг хөнөөсөн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол төлбөр бүрэн гүйцэд төлөгдөөгүй байна. Тухайлбал: Хүүхэд нас барсантай холбоотой иргэн эс авсан 15 хувийн хүүтэй мөнгө нь нийт 985000 төгрөгийг *******ас гаргуулах...
2. сая төгрөгнөөс өөр мөнгө авахгүй гэсэн баримт хавтаст хэрэгт хийсэн боловч бэлнээр сая төгрөг өгсөн, мөн хүүхдийн халамжийн дэвтэр болон хүүхдийн мөнгөний дэвтэр, мөн улсаас оршуулгын зардалд өгсөн 1 сая төгрөг, мөн барьцаанд авсан мотуекль 1,8 сая төгрөг гээд одоогоор 6.800.000 төгрөг д өгсөн. Эдгээр гарсан мөнгөө *******ас гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ нь гэм хор учруулснаас үүдэх гэм хорын хохирол төлбөр учраас дээрх хуулинд заасны дагуу *******ас гаргуулж авах хүсэлтэй байна. 
3. Хаан банкны
Шийтгэх тогтоолд Хаан банкнаас зээлж авсан мөнгийг гэм хороос хохирсон хохирол гэж үзэхгүй. Энэ хэрэгт огт хамаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг бизнесийн зориулалтаар 2017 оны 05 дугаар сарын 2-ний өдөр авсан боловч бизнесийн зориулалтаар ашиглаж чадаагүй, хүүхэд нас барснаас үүдэн хүүхдийн ажил явдалд зарцуулсан учраас энэ мөнгийг *******ас нэхэмжилж байна. Учир нь миний хүүд золгүй явдал тохиолдоогүй бол бид нар зориулалтын дагуу бизнесээ хийж банкны мөнгийг цаг хугацаанд н төлж өр ширэнд орохгүй байсан. Тухайн үед бизнес хийхээр тодорхой хэмжээний мал авсан байсан боловч бизнесээ хийж чадалгүй авсан малаа цувуулж гаргаад гарсан мөнгийг нь ажил явдалд зарцуулсан юм. Тэрнээс бид хий юманд үрээгүй.
. Барилгын материал авсан гэж яриад байгаа боловч үнэндээ авсан гээд байгаа материал нь Хөшөө, газрын хайлс зэргийг засч янзлахад хэрэглэсэн зүйл юм. Дугуй авсан гээд байгаа нь Ламд үзүүлээд өөрөө дугай авч унана гэж бодож байсан хүслийг нь биелүүлэхгүй бол болохгүй гээд дугуй авч дүүд нь өгсөн. Хойш хойшдоо хүслийг нь билүүлэхгүй бол муу гээд өөрөө их хүсдэг байсан дугуйгаа дүүд маань унуулаарай гэж захисан юм. Барилгын материал болон дугуйг оршуулах явдалтай огт хамаагүй гэж үзэж хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хүүхэд нас барсантай холбоотой гэм хороос үүдэн гарсан зардал учраас нэхэмжилнэ. 
5. Халамжийн мөнгө нь хуулинд заасны дагуу нас бармагц өгөхөө зогсоодог болохыг би ойлгож байгаа бөгөөд миний хүүхдийн амь насыг авч одсоноор энэ гэм хороос үүдэлтэй Иргэний хуульд заасны дагуу сар бүр авдаг байсан мөнгөний хэмжээгээр 16 нас хүртэл авах ёстой мөнгөө улсаас биш *******ас нэхэмжилж байна. Үүнтэй холбоотойгоор гарсан нийт зардлаа 9783200 төгрөгөө Иргэний хуулинд заасан шаардах эрхийнхээ дагуу нэхэмжилж гаргуулж авах хүсэлтэй байна.  
6. Хүүгийн минь амь насыг бүрэлгэсэн нөхөж баршгүй уй гашууг бидэнд учруулсан. Үүнээс үүдэлтэй гэм хорыг бүрэн төлөөгүй. Бидний зүгээс гомдол барагдаагүй байхад шүүхийн шийтгэх тогтоолд учруулсан гэм хорыг бүрэн арилгасан, хохирол төлөгдсөн мэтээр дүгнэсэн нь ял завшуулж хүний амийг хохироосон байхад 1 жилийн тэнсэн өгч хуулийг буруу хэрэглэсэнд маш их гомдолтой байна. Хуулинд заасны дагуу хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд тэнсэх боломжтой. Гэтэл бидэнд учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй. Маш их гомдолтой байна гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талийгаач нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Шүүгдэгч өнөөдрийг хүртэл хохирогчид учирсан хохирлыг нь барагдуулахгүй гомдол чирэгдэл болж яваад гомдолтой байна. 
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 99, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 зааснаар шүүгдэгч гарсан зардлуудыг төлөх ёстой юм. Талийгаачийн оршуулгад 7.0.000/долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийн зардал гарсан. Гэтэл шүүгдэгч үүнээс 3.60.000/гурван сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг л төлсөн. Талийгаачийн ээж нь хүүгийнхээ оршуулгыг хийх гэж н.эс .000.000/дөрвөн сая/ төгрөг хүүтэй авсан. Одоо 9.000.000/есөн сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Мөн талийгаачийн аав, ээж нь 2018 оны 05 дугаар сарын 2-ний өдөр хүртэл банкнаас өмнө нь авсан зээлүүдээ зориулалтаар нь хэрэглээд төлж чадаж байсан. Гэтэл М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас банкнаас авсан зээлээ зориулалтаар нь зарцуулж чадаагүй учраас түүнийгээ нэхэмжилсэн юм...Дээр дурдсан Иргэний хуулийн заалтын дагуу 22.639.850/хорин хоёр сая зургаан зуун гучин есөн мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжилсэн, өнөөдрийг хүртэл төлөөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол арилаагүй, маш их гомдолтой байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  7.1-д заасныг баримтлан тэнсэн харгалзах ял оногдуулсанд гомдолтой байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилаагүй байна. “Хаан” банкны шүүхийн шийдвэр дээрээс болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан энэ хүний гэрийг нь хураах гэж хэд хэдэн удаа ирсэн, одоо ч шүүхийн шийдвэрээс болоод гэрийг нь хураах гэж байгаа асуудал хэвээр байгаа юм. Шүүгдэгч энэ хүний үр хүүхдийг нь дайрч, амь насыг нь хохироосон. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бас эдийн засгаараа хүртэл хохироод явж байна. Ингэж хүнийг давхар давхар хохироочихоод хохирол төлбөрөө төлөөгүй байна. Хуульд бодит зардал болоод түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж заасан түүний дагуу бид хохирлоо нэхэмжилж байна. Ядахдаа энэ айлыг орон байртай нь үлдээж амьдрах боломжоор нь хангаж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт давж заалдах гомдол ийм утга санаагаар гурван удаа орж ирж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монголын шүүхийг сошиалаар доромжлоод явж байна. Харин миний хувьд шүүхийг шударга гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэг бол хөнгөн хэрэг юм. Шүүгдэгч ******* нь сүрьеэгийн 90 хувийн группд байдаг. Шүүгдэгчийн зүгээс энэ хэрэг гарснаас хойш “Хаан банк” болон “Төрийн банк”-наас зээл авсан одоо болтол зээлтэй явж байна. Одоо энэ залуу хоёр чих нь дүлийрсэн, өдөрт таван төрлийн арван есөн эм уудаг, одоо арван есөн сарын эмчилгээтэй, эмчийн хяналтад байнга байх шардлагатай. Сая хагалгаанд ороод хавирганыхаа завсараас уушигныхаа талыг авахуулсан, ам бүл гурвуулханаа амьдардаг ийм хүн юм. 
Энэ хүн талийгаачийг санаатай 50/тавь/ метр газар чирээгүй, санаатай алчихъя гэж хүн алаагүй. 7/долоо/ настай хүүхдийг алчихъя гэж хэн ч бодохгүй. Гэтэл насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт холбогдолгүй жирийн ажлаа хийж яваа Шүүх, Цагдаа, Прокурор, Өмгөөлөгч нарын нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан. Хэвлэл мэдээллээр ор үндэсгүй зүйл мэдээлж, төрийн албан хаагч нарыг гүтгэж байна. Энэ хүүхэд биднийг тэжээж байсан гэж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч яриад байна. Тухайн хүүхдийг өвчтэй гэж нийгмийн халамжаас олгож байсан мөнгө нь нас барснаар дуусгавар болно гэдгийг би холбогдох ажилтнаас нь асуухад хэлсэн. 
Талийгаачийн оршуулгын бүх зардлыг шүүгдэгчийн талаас хариуцсан. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .000.000 төгрөг н.эс авсан боловч түүнийгээ цувуулж өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Талийгаачийн 21, 9 хоногт зориулж хийсэн буяны мөнгийг хүртэл өгсөн. Анхан шатны шүүх дээр энэ хүнийг орилж чарлаад байхаар нь бөөгийн мөнгө, ламын мөнгө, дугуйны мөнгө гээд бүгдийг үнэлээд 2.075.000 төгрөг нэхсэнийг бидний зүгээс төлсөн.  Завсарлага авч байгаад банкны хүмүүс дээр очиж уулзаж байгаад олоод төлсөн. Энэ хүн өмгөөлөгчтэй гэрээ хийхдээ 2.000.000 төгрөгийн гэрээ гэж хийсэн боловч ер нь төлдөггүй. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  нэхээд байгаа 2.000.000 төгрөг бол хуулиараа үндэслэлгүй. Х.Даваасүрэн өмгөөлөгч сайхан сэтгэлээр л энэ хэрэг дээр ажиллаж байна. 
Анхан шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмшсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлөгдсөн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн *******ын эзэмшлийн загварын 8-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг сумын дүгээр баг, тосгоны төв засмал замд 07 настай засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. 
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1186 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96-р хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-р хуудас/, шүүгдэгч М.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 108-109-р хуудас, 3-р хх-ийн 09-р хуудас/, гэрч /1-р хх-ийн 55-р хуудас/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 56-р хуудас/, гэрч /1-р хх-ийн 85-р хуудас/, хохирогч 1-р /хх-ийн 20-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна. 
Харин анхан шатны шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан... гэсэн дүгнэлт хийж *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д Шудрага ёсны зарчмыг тодорхойлохдоо “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг  “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурьдсан нөхцөл байдалд бүрэн, хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй. 
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн эсэх болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч  шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, уг хүний амь нас хохирсны хохирол, хор уршиг нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн ч арилах боломжгүй, энэ байдлыг ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд харгалзах ёстой байхад харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. 
Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ
                                         ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН 
                                              Д.БУЯНЖАРГАЛ