| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Арвинбуянгийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 201/2016/00081/э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2016-07-29 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 91
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,
Прокурор Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын -ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч Р.Ганчулуун, Н.Баяр нарын давж заалдсан гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201*******1000264 дугаар хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1988 оны 8 сарын 13-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй ажилгүй, ам бүл 9, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ******* регистрийн дугаартай, ******* овогт*******ийн *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт ын .
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 5 сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилгүй, ам бүл 4, эцэг,эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг дугаар байрны тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл регистрийн дугаартай, овогт ын .
*******, *******, ******* нар нь согтуугаар, бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр 2012 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Надежда кафений хойд талд иргэн ыг зодож санаатай алсан,
*******, ******* нар нь согтуугаар, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2012 оны 05 сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Надежда кафений хойд талд иргэн ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,
******* нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 05 сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах Надежда кафены хойд талд ыг зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын -ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2. дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ын , овогт ын нарт холбогдох хэргийг, мөн шүүгдэгч ******* овогт*******ийн *******д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.-д заасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,*******ийн Бат-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн, ******* овогт ын ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн, овогт ын ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн Бат-Эрдэнийг 15 /арван тав/ жил 1 /нэг/ сарын мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай" мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 15 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан ийн цагдан хоригдсон 798 хоног, ял эдэлсэн 183 хоног нийт 981 хоногийг, ялтан *******ий ял эдэлсэн 183 хоног, цагдан хоригдсон 496 хоног нийт 679 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, ялтан *******ийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******эс хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 2.933.320 /хоёр сая есөн зуун гучин гурван мянга гурван зуун хорь/ төгрөг, унааны зардалд 65000 /жаран таван мянга/ төгрөг нийт 2.998.320 /хоёр сая есөн зуун ерэн найман мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг ийн 8 дугаар гудамжны тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч овогт гийн т олгож, ******* нь хохирогчийн төлөөлөгч Н.т 1250000 төгрөг төлсөн одоо төлөх төлбөргүй, нийт 412 хоног цагдан хоригдсон, ялтан ******* нь хохирогчид 60000 төгрөг төлсөн одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ий эзэмшлээс 3 хаалгатай шкаф, "Тoshiвa" маркийн 32 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 05-ны өдрийн шүүгдэгч *******ын эзэмшлээс "Serene" маркийн хоёр хаалгатай хөргөгч, "Konka" маркийн ******* инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгож, ялтан ийн эзэмшлээс 2х4 хэмжээтэй Дархан хивс, "Sharp" маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн цамц 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн джинсэн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан алаг өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, "Нийслэл" пивоны 0.5 литрийн шил 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 6 ширхэг захиаг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, ялтан ийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан ийн эдлэх ялыг 2016 оны 05 сарын -ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: 2012.05.08-ны орой , , , нарын хамт Парис бааранд сууж байхад 23 цаг болж байсан. намайг Надежда бааранд очье, тэнд надад хүн шил архи өгнө гэсэн гээд цуг очиход улаан цамцтай залуу ирээд мэндэлсэн. Би танихгүй тул шууд текэн дээр очоод байж байхад , , улаан цамцтай залуу гурав кабинд ороод намайг дуудсан. Очиход 1 шил архи байсан ба намайг уу гэхэд би уугаагүй. Тэгтэл нөгөө залуу хоёр маргалдаад байхаар нь зөөгч ирээд гаргасан. Гадаа зодоон болж байна гэхээр нь гартал коршокон малгайтай залуутай барьцалдаад, , 2 улаан цамцтай залуугийн 2 талд зогсож байсан. Би руу очих гэхэд хажуу талаас хэн нэг нь намайг зуурч аваад цохисон. Тэгэхээр нь би бас цохьтол тэр хүн хийндээ ойчсон нь хар савхитай залуу байсан. Хэн нэг нь цагдаа гэтэл тэр залуу миний хөлнөөс зуураад авсан. над руу гүйж ирээд нөгөө залууг гэдэс нуруу руу нь өшиглөж гарыг нь тавиулсан. Ингээд бид дөрөв зугтаж яваад 1-р сургуулийн урд уулзацгаасан. буцаж очоод хүн алчихсан байна, одоо яах юм гэж ирсэн. Ингээд бид эмнэлэг очиж орж ирэхдээ 1 нь үхчихсэн, 1 нь сэхээнд байна гээд гарч ирсэн. Тэгэхэд нь хамгийн сүүлд би хүчтэй өшиглөсөн, би хүн алчихлаа, би даана гэж байсан. Би анхнаасаа үнэн зөв мэдүүлгээ өгсөн, эд нар шиг худал ярьж гүтгээгүй, ээс ах нь юм өгье, наана цаана гэж дарамтлаагүй, харин эдгээр хүмүүс надаас өмнө батлан даалтад гарч үгсэн тохироод намайг гүтгээд байна. Би хохирогчийн үхэлд ямар ч буруугүй, тэр хүнтэй ч зодолдоогүй байхад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 гэсэн зүйл ангиар яллах юм. Мөн 181.2.5 гэсэн зүйл ангийг ч зөвшөөрөхгүй. Би хэрэг гардаг орой махлаг савхин куртиктэй залуутай зодолдсон болохоос өөр хүнтэй зодолдоогүй, энэ хэрэгт хамаагүй. Эд нарын санаатай нийлсэн худал мэдүүлгээр намайг яллаж байгаад маш их гомдолтой байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолыг авч хэлэлцэхгүйгээр намайг ганцааранг нь яллаж байгаад гомдолтой байна. Би хэргээ өөр аймаг болон Нийслэлийн шүүхээр шийдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч ий өмгөөлөгч Р.Ганчулуун давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын -ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй, өөрөөр хэлбэл нэг талыг барьсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭБШХ-ийг зөрчсөн гэж үзэж байна.
Хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан, бүлэглэж үйлдсэн эсэхийг тогтоож чадаагүй, гэрч ын мэдүүлэг сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй, ын мэдүүлэг шинжээчийн дүгнэлттэй тохирохгүй, гэрч ын мэдүүлгийг огт үнэлээгүй, анхны өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэгтээ “Баруун гарын гадна талаар нь баруун шанаа орчимд хөлөөрөө савж өшиглөсөн” гэсэн нь хохирогчийн гэмтэл авсантай тохирч байгаа ба мөн гэрч мэдүүлдэг, мөн ******* хамгийн сүүлд гарсан нь гэрч гийн мэдүүлгээр нотлогддог, хохирогчийг ******* тэй бүлэглэж зодож танхайрсан гэдэг нь гэрч , нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг, шинжээчийн дүгнэлтийг сайтар үзэж дүгнэх шаардлагатайгаас гадна энэ хэрэг нь гэрч ын мэдүүлгээр л ял оноодог. Иймд ий холбогдсон хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй ба УДШ-ийн тогтоолын заалтуудыг хангаагүй, өөрөөр хэлбэл *******, ******* нарт холбогдуулсан дүгнэлтийг зөвхөн танхайрсан гэж зүйлчлэн өршөөлд хамруулсан, 3 дахь заалтыг анхаараагүй, хууль бус дүгнэлт хийж тогтоол гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ЭБШХ-ийн 322 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ий өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Н.Баяр би Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын -ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хэлэлцээд *******д Эрүүгийн хуулийн 91.2.2-д зааснаар 15 жил 1 сар хорих ял оногдуулж ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй. ******* хохирогчийн амь насыг хохироогоогүй, ямар нэг танхайн үйлдэл хийгээгүй гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч /хх-ийн 25-26/, шүүгдэгч /хх-ийн 168/, гэрч /хх-ийн 36/, гэрч /хх-ийн 486/, гэрч /хх-ийн 487/, гэрч /хх-ийн 485, 1239/, шүүгдэгч /хх-ийн 1231/ нарын мэдүүлгээр нотлогдож байна.
нь хохирогчийг зодож газар унагаасны дараа хохирогч руу гүйн очоод толгой руу нь өшиглөсөн гэдэг нь гэрч ын болон бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч , , ******* нарын мэдүүлгээр нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх , нарыг хэрэгсэхгүй болгож, зөвхөн шүүгдэгч , нарын мэдүүлгийг үндэслэж Бат-Эрдэнийг хохирогч Сүхболдын амь насыг хохироосон гэж шийтгэх тогтоолдоо дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Энэ нь ЭБШХ-ийн 319-р зүйлийн 319.1.1-ийг зөрчиж байна.
Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий шүүгдэгч өөрөө хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн мэдүүлэг, гэрч , нь ******* энэ хэрэгт огт холбогдолгүй болохыг нотолж, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй ял оногдуулахад нөлөөлөхөөр байхад шүүх яллах талын нотлох баримтыг үнэлээд цагаатгах талын баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь ЭБШХ-ийн 319-р зүйлийн 319.1.2, 319.1.3, 319.1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн гомдол гаргаад өмнө нь УДШ-ээр хэрэг хэлэлцэгдээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан байхад шүүх энэ алдаагаа дахин давтсан. , нарт 91.2.1, 91.2.5-аар яллах дүгнэлт үйлдээд байхад шүүх хэрэгсэхгүй болгосон. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж мэдүүлгээ өөрчилсөн байцаалт авч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Иймд тэдний хамгийн сүүлд өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Иймд хохирогч Сүхболд нь , нарын зодолт, өшиглөлтийн улмаас нас барсан гэдэг нь дээрх баримтаар хангалттай нотлогдож байна.
Мөн бичгийн хэвийн талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн мөртлөө ямар шалтгаанаар дүгнэлтийг үгүйсгэж байгаагаа тогтоолд бичээгүй бөгөөд Бат-Эрдэнийн бичгийн хэвтэй тохирохгүй байгаагаас шүүх дүгнэлтийг хууль бус гэж үзсэн гэх үндэслэлтэй байна. Үнэндээ хэрэгт ******* ийг дарамталсан гэх нотолгоо байхгүй, тийм байдал ч үүсээгүй. Задлан шинжилгээний акт бол хохирогч нас барсан талаарх баримт болохоос хэн энэ гэмтлийг учруулсныг нотлох баримт биш.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг суллан тогтоол хүчинтэй болтол бусдын батлан даалтад өгч, *******, ******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
Дээд шатны шүүхээс тодорхой заасаар байтал анхан шатны шүүх цагаатгах талын нотлох баримт байсаар байхад зөвхөн *******д ял оногдуулаад , нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул хуульд заасан журмын дагуу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 3******* дүгээр зүйлд заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тухайлбал: Анхан шатны шүүх *******, *******, ******* нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилж шалгалгүйгээр *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан, *******ыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа тогтоол гаргах журам, түүнд тавигдах шаардлагыг зөрчсөнийг “…Шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйц…” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тогтоолыг хүчингүй болгож хэргийг адил шатны өөр шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр, тогтоол гаргасан шүүхэд буцаах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.4-т заасан ий хорьж мөрдөх хугацаа хэтэрсэн тул түүнд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 3******* дүгээр зүйлийн 3*******.1.3, 322 дугаар зүйлийн 322.2, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын -ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр, тогтоол гаргасан шүүхэд буцаасугай.
2. Хэргийг тогтоол гаргасан шүүхэд очтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгч, шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
А.ЭНХБААТАР