| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00409/И |
| Дугаар | 317/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/00361
2025 03 21 317/ШШ2025/00361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч: Б ,
Хүсэлтийн шаардлага: З.Б ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсайхан,
Эмчлүүлэгч З.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь З.Б ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00000 тоот шийдвэрээр Б ийг тус эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлүүлэх журамын дагуу эмчилсэн. Иймд З.Б ийн биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/0117 дугаар дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
2. Эмчлүүлэгч З.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00000 тоот шийдвэрээр тус эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энд ирсэн. Энд ирээд архины хордлого тайлах, шинж тэмдгийн болон дуршил бууруулах, харшил өгөх сэтгэл заслын эмчилгээнүүдийг хийлгэсэн. Сэтгэл зүйчийн 9 дэвшил 12 алхам сургалтад хуваарийн дагуу тогтмол хамрагдаж архины хор уршиг муу үр дагаврыг сайтар ойлгож ухаарсан. Мөн төрийн бус байгууллагын зохиосон уулзалт ярилцлагад тогтмол оролцож байсан. Байгууллагаас зохиосон олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, байгууллагын дотоод дүрэм журмыг даган биелүүлж албан хаагч болон эмч, сувилагчдын тавьсан шаардлагыг хуулийн дагуу биелүүлж байсан болно. Миний бие давтан эмчилгээ хийлгэж, эмчилгээ маш үр дүнтэй болсон. Би энд ирээд өөрийн хүсэлтээрээ байгууллагын аж ахуйд тусладаг байсан. Одоо эмчилгээний хугацаа дуусаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч, чөлөөлж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас Э.Батсайханд олгосон итгэмжлэл (хх-ийн 2), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаалын хуулбар (хх-4), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/238 дугаар албан бичиг (хх-5), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 2025/0117 дугаартай эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийн хуулбар, хурлын тэмдэглэл (хх-6-7), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 0000 дугаартай шийдвэр (хх-8-10), З.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-11), Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар (хх-ийн 12), өвчний түүхийн хуулбар (хх-13-18), сэтгэл зүйн тодорхойлолт (хх-19), З.Б ийн шүүхэд гаргасан өргөдөл (хх-20) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь З.Б ийн эмчилгээний хугацааг дуусгавар болгохыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Одоо түүний биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/0117 дугаартай дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэж тодорхойлжээ.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/384 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг тус газрын сэтгэл зүйч, дэслэгч Э.Батсайханыг томилсон байна.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч З.Б эд холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхан 101/ШШ2024/00000 дугаартай шийдвэрийг үндэслэн захиргааны журмаар албадан эмчлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам"-ын дагуу 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 117 хоногийн хугацаанд 67,090 төгрөгийн өртөг бүхий эмийн эмчилгээ хийжээ.
5. Тус газар нь эмчлүүлэгчийн бие махбодыг хоргүйжүүлэх, хордлого тайлах эмчилгээ, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээ, витамин эмчилгээ, тархины эд эсийн солилцоо, цусан хангамж сайжруулах эмчилгээ, сэтгэл гутралын эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээ, архинд дуршил бууруулах эмчилгээ, архи зохихгүй болгох эмчилгээг холбогдох журам, стандартын дагуу хийж, ганцаарчилсан болон бүлгийн сургалтад бүрэн хамруулснаар эмчлүүлэгчийн архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний хуульд заасан хугацааг баримталсан болох нь нотлогдож байна.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эмч нарын зөвлөгөөнөөр, эмчлүүлэгч З.Б эд архинд донтох өвчний талаар зохих мэдлэг олгосон, цаашид өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийн эмнэлгийн хяналтад байх, албадан эмчилгээний үр дүнг бататгах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болохыг, мөн хориглосон, харшлах заалт бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж, үр дагаврыг эмчлүүлэгчид тайлбарлаж танилцуулсан байна.
7. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зааснаар эмчлүүлэгч З.Б ийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Б ийн албадан эмчлэх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА