| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00433/И |
| Дугаар | 317/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 317/ШШ2025/00474
2025 04 08 317/ШШ2025/00474
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: С ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 32,051,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Г.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,051,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С нь 2024 оны 06 сарын 20-ны өдөр тус банктай 2010107964 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,414,272.06, зээлийн хүү 1,082,958.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,669.04 төгрөг төлсөн. Г.С нь 2010107964 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 198, зээлийн үлдэгдэл 28,585,727.94 төгрөг, хγγ 3,381,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,591 төгрөг, зээлийн нийт үлдэгдэл 32,051,587 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 32,051,587 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 32,051,587 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 10,051,587 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 318,208 төгрөг төлсөн баримт, Х ХК-иас Б.Наранбаатарт олгосон итгэмжлэл, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 2010107964 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г.С гийн 2010107964 дугаартай дансны хуулга, Г.С д холбогдох нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололлыг, харин хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.С нь 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 2010107964 дугаартай зээлийн гэрээг Х ХК-тай байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Г.С д холбогдуулан 32,051,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 32,051,587 төгрөгийг төлөөх зөвшөөрч, үүнийг 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 10,051,587 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,208 төгрөгийн тал хувь 159,104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 159,104 төгрөгийг, хариуцагч Г.С гаас 159,104 төгрөгөөр тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.С нэхэмжлэлийн шаардлага болох 32,051,587 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнийг 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 10,051,587 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,208 төгрөгийн тал хувь 19,104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 166,235.3 төгрөгийг, хариуцагч Г.С гаас 159,104 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА