| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00159/И |
| Дугаар | 308/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00128
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Т ХХК,
Хариуцагч: Г,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,805,025.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 9 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 3,850,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Г.Г нь нийт 1,683,610.00 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Г.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 199 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,980,689.37 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 787,197.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,139.20 төгрөг, нотариатын зардалд 13,000.00 төгрөг, бүгд 3,805,025.70 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Гас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...3,805,025.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Цахим зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох 3,805,025.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох 3,805,025.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,830.41 төгрөгөөс 37,915.20 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,915.20 төгрөгийг, 37,915.20 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ