Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайхандулаан сумын 4 дүгээр багт оршин суух, Уургач овогт Оргойн О,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч О.О нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ***д хүнсний барааны кассчинаар, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Энэ хугацааны 5 жил 6 сарын ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5х/, гэрч Н.**, Б.*нартай ажиллаж байсан үеийн фото зураг /хх-7х/, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №332864 дугаартай О.Оийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8х/, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №**дугаартай О.Оийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9х/, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №**дугаартай О.Оийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-10/, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №**дугаартай О.Оийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-11х/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх-12х/, гэрч Н.**гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-13-15х/, гэрч Б.Дэлгэрсайханы тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, /хх-16-20х/, гэрч Б.Дэлгэрсайханы мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25-27х/, гэрч Н.**гийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28-30х/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Дэлгэрсайхан, Н.** нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагч О.О нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ***д 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүнс барааны дэлгүүрийн кассчинаар, Эд хэрэглээний **хоршоонд 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүнс, барааны худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

6.Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар архивын тодорхойлолтоор Дорноговь аймгийн Сайхандулаан сумынх *** болон Эд хэрэглээний *** хоршооны архивын баримт байхгүй болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

7.О.О нь Дорноговь аймгийн **сумын ***д 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүнс барааны дэлгүүрийн кассчинаар, Эд хэрэглээний **хоршоонд 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүнс, барааны худалдагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хөтлөгдсөн баримтууд, мөн гэрч нарын мэдүүлэгт О.Оийг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан талаар дурдсан байх тул энэ хугацаагаар ажиллаж байсан байна гэж үзлээ.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул О.Оийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Оийг Дорноговь аймгийн *** сумын ***д 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүнс барааны дэлгүүрийн кассчинаар, Эд хэрэглээний *** хоршоонд 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүнс, барааны худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ