Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/04605

 

 

 

 

 

2025 04 18

197/ШШ2025/04605

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, толгойтын гудамж, ******* хаягт оршин суух, Эн******* Бу******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, толгойт, ******* хаягт оршин суух, Ул******* Ба******* /РД:*******/-д холбогдох,

 

6,967,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Бу*******, хариуцагч У.Ба*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шарнууд ургын овогтой Эн******* Бу******* миний бие 2025.02.20-ны шөнийн 23 цаг 40 минут орчимд Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт зүнээс барууны чиглэлд Тоёота Приус маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж байх үед баруун гар талаас туслах замаас Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл маш эрчтэй шахаж зам тээврийн осол гарсан. Тухайн ослын улмаас тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэн 6,967,500 төгрөгийн хохирол гарсан тул уг хохирлыг Уламбаяр овогтой Ба*******аас нэхэмжилж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Э.Бу******* болон хариуцагч У.Ба******* нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна. Нэхэмжлэгч Э.Бу******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,967,500 төгрөгөөс 1,967,500 төгрөгийг хасч багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 төгрөг болгож байна. Нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулахыг хариуцагч У.Ба******* хүлээн зөвшөөрсөн болно. Талуудын гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бу******* нь хариуцагч У.Ба*******т холбогдуулан гэм хорын хохиролд 6,967,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,967,500 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,967,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзан зохигчид харилцан тохиролцож эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Буман-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Ба*******т холбогдох 6,967,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч У.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,967,500 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Бу******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,967,500 төгрөгөөс 1,967,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж эвлэрсэн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ба*******аас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР