Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/04374

 

 

 

 

 

2025 04 11

197/ШШ2025/04374

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил махатма ганди, 33 дугаар байр, ******* хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 2 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Ба******* Пү******* /РД:*******/-д холбогдох,

 

8,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Б.Бадрах, хариуцагч Б.Пү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Пү******* нь "Лотус Финанс ББСБ" ХХК-тай харилцан тохиролцож 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар "Зээлийн гэрээ", 23/050 дугаар "Хөрөнгө барьцаалах гэрээ"-г байгуулан улсын дугаартай, маркын, хар саарал өнгийн, 2011 онд үйлдвхоросан, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр орж ирсэн арлын дугаартай, № тоот гэрчилгээтэй суудлын автомашиныг барьцаалан 6,000,000 /Зулаван сар/ төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Потус финанс ББСБ" ХХК нь Б.Пү*******гийн Хаан банкны тоот дансаар олгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Хариушич зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулах үүргийг удаа дараа зөрчиж байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 24/А-085 дугаартай мэдэгдэл, 2024 оны С дугтар сарын 10-ны өдөр 24/А-132 дугаартай мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Пү******* нь зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Банк эрх бүх хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн ил жиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 болон Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаар Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүхлийн 2.1-д Б.Пү******* нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийа бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан

өдрөөс эхлэн 2.1.2-д заасан хэлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.2-д заасан. Зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрэний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө" гэж тус тус заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Үндсэн зээл 6,000,000 /Зургаан сая/ төгрөг, зээлийн хүү 2,660,000 /Хоёр сая зургаан зуун жаран мянга/-н төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238,000 /Хоёр зуун гучин найман мянган төгрөг, Нийт 8,898,000 /Найман сая найман зуун ерэн найман мянга/-н төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд дээрх телберий хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулж "Лотус Финанс ББСБ" ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах нөгөө талаас хариуцагч Б.Пү******* бид Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Б.Пү******* нь 8,898,000 төгрөгийг 2025.06.11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Б.Пү******* төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 1410 УНУ улсын дугаартай Nissan Lafesta-35 маркийн автомашины нэрийг шилжүүлэх албан тоот гаргаж өгөхөөр тохиролцов гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Пү*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,898,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд улсын дугаартай, Ниссан Лапеста-В35 маркийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хариуцагч Б.Пү*******д шилжүүлэх албан бичгийг гаргаж өгөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Пү*******д холбогдох 8,898,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Пү******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,898,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд улсын дугаартай Ниссан Лапеста-В35 маркийн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хариуцагч Б.Пү*******д шилжүүлэх албан бичгийг гаргаж өгөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пү*******гээс 78,659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР