Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/04607

 

 

 

 

 

2025 04 18

197/ШШ2025/04607

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт От******* Ча******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух оршин суух, Ор******* От******* / Регистрийн дугаар:*******/-д холбогдох,

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагч О.От*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, манай нөхөр тухайн мөнгийг төлөх үүрэгтэй, зээлийн төлбөрт мах, болон паркетан шал өгч одоо үлдэгдэл 1,000,000 төгрөг болсон гэж маргажээ.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч О.Ча******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5745024462 дугаартай данснаас 4,466,000 төгрөгийг хариуцагч О.От*******гийн Хаан банк дахь 5019296116 дугаартай данс руу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 80999910 zeel гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх 9-24/

4. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч 4,466,000 төгрөгийг зээл гэсэн утгаар хариуцагчид шилжүүлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 4,466,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

4.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой бөгөөд хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний 1,121,850 төгрөгийг нийт 1,321,850 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,144,150 төгрөгийг буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. /хх 15/

Тодруулбал, зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 25-ны дотор зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохирсон боловч төлөөгүй байх тул хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй. /хх 5/

4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байх бөгөөд хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан гар бичмэл бүхий тохиролцоог талууд зээлийн мөнгийг олгохоос өмнө буюу зээлийн хүүг сарын 10 хувь эсхүл сарын 15 хувь гэж тохиролцож тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин талууд өмнө нь олгосон зээлийн гэрээг дүгнэж, амаар тохиролцсон хүүгийн тооцооллыг нэмж нэгтгэн тооцож, зээлдэгчийн хүлээх үүрэг болох нийт үлдэгдлийг 3,500,000 төгрөг гэж тооцоо нийлсэн байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч нь шүүх хуралдааны явцад тухайн баримтад гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрч хүү тооцохыг хүлээн зөвшөөрсөн. /хх 5/

 

Өөрөөр хэлбэл, Уг баримтад талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсныг хариуцагч хүлээн зөвшөөрч, Зээлдүүлэгч мөнгийг хүүтэй зээлдүүлсэн болохоо баримтаар нотлоогүй боловч хариуцагч маргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мэтгэлцэх зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 1,321,850 төгрөгөөс гадна зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мах, паркетан шал өгч байсан, гэрээний дагуу авсан зээлийг нөхөр ажилтнууддаа цалин хөлс болгож өгсөн тул нөхөр 3,500,000 төгрөгийг төлөх ёстой гэх татгалзлаа баримтаар нотлоогүй.

Иймд дээр дурдсаныг нэтгэн дүгнээд хариуцагч О.От*******гээс 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ча*******д олгохоор шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 70,950 төгрөг төлөх ёстой байтал 94,000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир 3,500,000 төгрөгт ногдох улсын 70,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,950 төгрөгийг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 23,050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.От*******гээс 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ча*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,000 төгрөгөөс 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг, улсын төсвийн данснаас 23,050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР