Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/27

 

 

 

*******, ******* нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид     Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           Б.Эрхэмбаатар

Шүүгдэгч                            *******

Шүүгдэгч                            *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Баярхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч    С.Сувдаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 20*******8 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт ******* овогт *******, овогт ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, *******9/20*******9/0028/Э индекстэй, ******* хавтас хэргийг 20*******9 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод *******998 оны 03 дугаар сарын 0-ний өдөр төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх дүгээр баг, №******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******. /РД:/

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд *******998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх дүгээр баг, № *******0 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД: МИ980702*******6/

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь 20*******8 оны ************** дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20*******9 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор:                                                               

- Шүүгдэгч ******* овогт *******, овогт ******* нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д заасныг баримтлан *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 0******* жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар *******, ******* нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн -д заасныг баримтлан *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 70 грамм ургамал, цэнхэр өнгийн асаагуур ******* ширхэг, Бонго буюу дээд доод хоёр хэсэг газар цоолж нүхэлж нүхэнд нь *******00 төгрөгний дэвсгэртийг хуйлж шургуулж гадна амсар талд нь гялгар цаас тогтоож холбосон, ёроолд нь шаргал өнгийн шингэнтэй кока кола гэсэн бичээс бүхий улаан тагтай 2 литрийн багтаамжтай ундааны сав ******* ширхэг, Сэрүүн гэсэн бичиг бүхий саарал өнгийн бөглөөтэй 2.5 литрийн багтаамжтай савтай тал пиво зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий Сиди ******* ширхгийг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* нар нь 20*******8 оны ************** дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх тосгоны “Элсний ам гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагаас *******97******* онд батлан Монгол Улс нэгдэн орсон хэрэглэхийг хориглосон Сэтгэцэд нөлөөлдөг бодисын тухай конвенцийн ******* дүгээр хавсралтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэрч , насанд хүрээгүй гэрч , насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн *******2887 дугаартай дүгнэлт, хүний биеэс авсан дээжид шинжилгээ хийсэн *******290******* дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл зэргээр тогтоогдсон байна.

Шүүх хэргийг хүлээн авч 20*******9 оны 02 дугаар сарын 2*******-ний өдөр 20*******9/шцт/2 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн *******-д гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэлбэрт ял шийтгэл тохироогүй байна...

...Шүүгдэгч ******* ******* нарын гэмт үйлдлийн улмаас эдийн засгийн бодит хохирол учраагүй боловч нийтийн болон үндэсний ашиг сонирхол хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд шууд учирсан үр.дагаврыг хохирол учруулаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж тайлбарлан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй хор уршгийг тооцолгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д заасныг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд үр дагавар учруулахаар байхад түүнд дүгнэлт хийлгүй ерөнхий байдлаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгэмд учруулж болохуйц хор уршигт тохироогүй эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хун хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх зарчим алдагдахад хүргэсэн байна.

 Шүүгдэгч нар нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах хүчин чадал бүхий байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэн, хадгалж улмаар өсвөр насны хүүхдүүдэд хэрэглүүлсэн байхад ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзэлгүй зөвхөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20*******9 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 20*******9/шцт/2 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч ******* ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн *******. зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах” саналтай байна гэжээ.

Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй, ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн *******-т “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан. Шүүгдэгч нар нь өсвөр насны хүүхдүүд бөгөөд яг одоо нийгэмших насан дээрээ байгаа тул заавал хорих ял эдлүүлэхгүйгээр өөрсдөө засарч хүмүүжих боломж олгоно уу гэв.

Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******, ******* нь өсвөр насны хүүхдүүд бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.******* дүгээр зүйлийн 5-д “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан өсвөр насны хүүхдэд ял оногдуулах зарчим бий. Энэ гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг юм. Улсын яллагч анх шүүгдэгч нарыг мансуурсан гэж буруу зүйлчилсэн, шүүх үүнийг зөвчилж зассан. Шүүгдэгч нар мансуураагүй юм. Хэргийн бодит байдлын хувьд одоо яриад байгаа шиг хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөр хүндэрсэн нөхцөл байдал байгаагүй. ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Мөн бусдад учирсан хохирол төлбөргүй тул заавал нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч *******, ******* нар нь 20*******8 оны ************** дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д заасныг баримтлан *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 0******* жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоохоор ... тус тус зааж шийдвэрлэжээ.

            Прокурорын шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг судлан үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан... гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн *******-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн *******-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 0******* жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д Шударга ёсны зарчмыг тодорхойлохдоо “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ангийн 6.******* дүгээр зүйлийн 2-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг  “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдалд бүрэн, хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдалд дүгнэлт хийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй хэдий ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй хор уршиг, гэм буруугийн хэлбэрт шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохироогүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй болжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20*******9 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн *******, *******.2, 39.7 дугаар зүйлийн *******, *******.2, 39.9 дүгээр зүйлийн *******, *******.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20*******9 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН 

                                                  Д.БУЯНЖАРГАЛ