Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2025/0017

 

                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч*******д холбогдуулан гаргасан гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч******* би Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлттэй уншиж танилцлаа. Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэсэн. Тус материалд Прокурорын газраас “Олсон хэсэгт хуулийн зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах” гэж өөрчлөлт оруулах дүгнэлт ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зөрчил гаргагч “Түмэн эгшиг” ХХК-д шийтгэл оногдуулсан 0250058 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт хуулийн зүйл заалтыг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14.1 гэж бичсэн байна.

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ээс дээрх хуулийн зүйл заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах...” гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.

Дээрх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн гомдолтой Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч*******д холбогдох “Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0250058 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт хуулийн зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах... гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Л.ӨЛЗИЙЖАРГАЛ