2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2025/00014

 

 

             2025          01            03

                                193/ШШ2025/00014

            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******т байрлах, *******-ий нэхэмжлэлтэй  

Хариуцагч: *******, *******, ******* хаягт оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 6,057,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн 14000062968 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Б.гийн өмчлөлийн улсын дугаартай Лексус ар икс 450-эйч загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот ******* Залаатын амын зам овогтой ыг жолоодон явахад икс праго загварын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 14-т зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх заалтыг зөрчиж даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 6,057,000 төгрөгийн хохирол учруулсан. Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 6,057,000 төгрөгийг манай компаниас барагдуулж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 7-т заасан даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7-т заасан даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх, даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу мөн хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний үндсэн дээр манай компани буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 1-т, 510 дугаар зүйлийн 1-т заасны дагуу гэм хорын хохиролд гарсан 6,057,000 төгрөгийг А.ээс гаргуулж Мандал даатгалд олгож өгнө үү гэв.

2.Хариуцагч А. шүүхэд гаргасан болон түүний итгэмжэгдсэн төлөөлгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч А. нь зам тээврийн осол гаргаж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн үүн дээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байхад эрх бүхий этгээд нь шинжээч томилж Тэнцвэр эстимэйт үнэлгээний газраар хохирогч Б.д учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн  2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22/726 тоот үнэлгээ энэ нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр шинжээч томилсноор үнэлсэн. Тухайн үед үнэлгээг 13,050,000 төгрөгөөр үнэлсэн. Зөрчил гаргагч нь Монгол даатгал компанид даатгуулагч байсан. Материалаа бүрдүүлж өгч даатгалаасаа 10,000,000 төгрөгийг авч хохирогч Б.д шилжүүлсэн. 3,050,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хохирогч Б.гийн дансанд шилжүүлсэн. Хохирогчид сайн дураараа эрүүл мэндэд учирсан хохиролд 400,000 төгрөг зэрэг нийт 1,420,000 төгрөгийг  төлсөн. Үүн дээр ямар нэгэн маргаан гаргаагүй тухайн үед мөнгөн хөрөнгийн үнэлгээн дээр хохирогч гомдол гаргаагүй. Гэтэл сүүлд 8 дугаар сарын 29-ний өдөр Мандал даатгал компани дээр очоод Тэнцвэр эстимэйт үнэлгээ компаниар хохирлынхоо үнэлгээг 16,730,000 төгрөгөөр үнэлүүлээд Мандал даатгал компаниас 6,700,000 төгрөг авсан. Хариуцагчийн хувьд жолоочийн даатгалын тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу мөн тогтоосон үнэлгээний дагуу төлж барагдуулсан. Иймд нэхэмжилж байгаа 6,057,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэл байхгүй. Даатгуулагч Б. нь хууль бусаар даатгалаас хохирлоо барагдуулж авчхаад дахин Мандал даатгалаас авсан байдал хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. А.ий хувьд энэ хохирлыг бүрэн хариуцах үндэслэл байхгүй, хариуцах ёстой хохирлоо тухайн цаг хугацаанд төлөөд зохих хэмжээний хариуцлагыг хүлээчихсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Мандал даатгалтай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, гаас Мандал даатгалд гаргасан өргөдөл, Б.гийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, А.д Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, зам тээврийн ослоор гарсан тогтоосон акт, хэргийн газар хийсэн бүдүүвч магадалгаа, хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, эвдрэл хохирлын дэлгэрэнгүй үнэлгээ, хохирлыг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг гаргаж өгсөн,

4.Хариуцагчийн хүсэлтээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас гаргасан нэхэмжлэл, даатгалын гэрээ, Монгол даатгал ХХК-н жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний маягт, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-н үнэлгээний тайлан, үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зураг, ХААН банкны депозитын хуулга зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн, хариуцагчаас ХААН банкны дансны хуулгыг ирүүлсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.д холбогдуулан гэм хорын хохиролд 6,057,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Авто осол 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гарсан байсан. Тухайн үед манай даатгалд тэмдэглэлээ өгч даатгуулагч хандаж байсан. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлнө гэж байсан учир манай даатгалаар явахгүй нөгөө даатгалаар явж байгаад, хохирол үнэлгээ хийгдээд даатгуулагч энэ хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хариуцагчид мэдэгдсэн. Бүх хохирлыг барагдуулсны дараа Тэнцвэр эстимэйтын үнэлгээг гаргуулаагүй, анх 10,000,000 төгрөгийг 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол даатгалаас шилжүүлсэн. Сүүлд 3,050,000 төгрөгийг Тэнцвэр эстимэйтийн үнэлгээ гарсан хойно А.ээс шилжүүлсэн үйл баримт байдаг. Хохирол үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас манай даатгалд материалаа бүрдүүлж ирээд Тэнцвэр эстимэйтийн үнэлгээг даатгуулагчид болон А.д дамжуулж хэлсэн. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй учраас тухайн анхны дүгнэлтээр тухайн эд хөрөнгийг засварлахад хүрэлцэхгүй байсан учраас сүүлд үнэлгээг хийлгүүлээд зах зээлийн үнэлгээ арай илүү бодитой байна гэдгийг үндэслээд 10,000,000 төгрөгийг Монгол даатгалаас авчихсан байсан учраас үнэлгээгээр тогтоогдсон 16,730,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаад жолоочийн өөрийн хариуцлагаас болох 10 хувийг хасаад 6,050,000 төгрөгийг даатгуулагчид шилжүүлээд буруутай этгээдээс нэхэмжилж байгаа гэв.

8.Хариуцагч А. нь шүүх хуралдаанд Жолоочийн даатгалтай холбоотой ямар нэгэн маргаан үүссэн байна энэ тохиолдолд даатгалын компани энэ мөнгийг гаргаж өгөөд байгаа. Үнэлгээ зөрүүтэй маргаан үүсээд байхад даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо руу хандах ёстой байсан гэж үзэж байна. А.ий хувьд анхнаасаа 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тэр үнэлгээ гарсны дараа 3,000,000 төгрөгөө өгсөн асуудал байхгүй, мөнгө төгрөгийн боломж ахуй байдлаас болоод 3,000,000 төгрөгөө анхны үнэлгээний дагуу төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж маргасан.

9.Хариуцагч А. Б.гийн өмчлөлийн улсын дугаартай Лексус ар икс 450-эйч загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот *******, Залаатын амын зам овогтой ыг жолоодон явахад икс праго загварын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 14-т зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэх заалтыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар А.ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдож байна.

10.Үүний улмаас хохирогч Б.гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 13,050,000 төгрөг гэжээ.

11.А. нь Монгол даатгалтай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу  2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол даатгал ХК-иас нөхөн төлбөр 2,500,000 төгрөг, 7,500,000 төгрөгийг Б.гийн данс руу шилжүүлж, А.ээс эмчилгээний зардалд 400,000 төгрөг, автомашины хохирлын үлдэгдэл 3,050,000 төгрөгийг Б.д төлсөн болох нь А.ий ХААН банкны дансны хуулга, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-н автомашины техникийн үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тайлан, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

12.А. нь Монгол даатгал ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431-д заасан даатгалын гэрээтэй нийцэж байна.

13.Б. нь Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-н автомашины техникийн үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тайланг эс зөвшөөрвөл Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдахаар байна.

Гэтэл Б. нь Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ний автомашины техникийн үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тайланг эс зөвшөөрвөл Зохицуулах хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх байтал эс зөвшөөрсөн талаар хэрэгт баримт байхгүй харин уг үнэлгэний дагуу 13,050,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байна.

14.Б. нь Сэлэнгэ эстимэйт ХХК-р  автомашинд учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ эстимэйт ХХК-н хөрөнгийн үнэлгээг Мандал даатгал ХХК-д  өргөдлийн хамт гарган өгч *******-с Сэлэнгэ эстимэйт ХХК-н үнэлгээгээр авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг үндэслэн 6,730,000 төгрөгийг Б.гийн дансанд нөхөн төлбөрт шилжүүлжээ.

15.******* нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.  

16.Датгуулагч Б. нь *******-тай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнд даатгалын нөхцөл бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх, буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохирсон байна.

17.М. нь Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-н автомашины техникийн үнэлгээний дагуу Б.д хохирлыг төлсөн нь тогтоогдож байх тул ******* нь М.ээс хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар нэхэмжлэгч *******-н нэхэмжлэлтэй хариуцагч М.д холбогдох 6,057,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,870 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгэр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн дав заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА