Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/04606

 

 

 

 

 

2025 04 18

197/ШШ2025/04606

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байр,******* хаягт оршин суух, Бо******* овогт До******* То******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон 105 дугаар байр, ******* хаягт оршин суух, ******* иргэн Da******* /Паспортын дугаар:/-д холбогдох,

6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч Д.То******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5013186018 дугаартай данснаас 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* иргэн Da*******-ийн Хаан банк дахь дугаартай данс руу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр довчинд зээлэв гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх 10/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд мөн өдрөө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гарган Монгол хэлээр бичиж, ярьж чадах учир орчуулагч шаардлагагүй гэх хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх 18, 25-26/

4. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг зээлэв гэсэн утгаар хариуцагчид шилжүүлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

4.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой бөгөөд хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл 8 сая төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа амлаж байна гэсэн утгатай төлбөр барагдуулах хүсэлт гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн боловч хариуцагч тохирсон хугацаанд зээлийн мөнгийг буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. /хх 9/

Тодруулбал, зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 25-ны дотор зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг төлөх үүргээс 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй. /хх 12/

Иймд хариуцагч ******* иргэн Da*******-ээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

5. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* иргэн Da*******-ээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.То*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.АЗБАЯР