| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01070/И |
| Дугаар | 193/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00020
| 2025 01 08 | 193/ШШ2025/00020 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******гийн *******, ******* *******ны төв байр, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* *******ны од оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,375,638,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК зээлийн гэрээний үүрэгт 7,375,638,20 төгрөгийг хариуцагч Ч.аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ч. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 7,375,638,20 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273.20 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Ч.ын цахим үнэмлэхний хуулбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,375,638,20 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлага болох 7,375,638,20 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273.20 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,961 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 66,481 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Ч. 66,481 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,375,638,20 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 7,375,638,20 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны 1,229,273 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,229,273.20 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,961 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 66,481 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Ч.аас 66,481 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч Ч. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА