2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00021

 

               2025          01            13

                                   193/ШШ2025/00021

             

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байрт байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт ийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 39,914,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.гээс зээлийн гэрээний үүрэгт 39,914,814 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 39,914,814 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард 13,304,938 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 13,304,938 төгрөг,  2025 оны 3 дугаар сард  13,304,938 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, харилцагчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, харилцагчийн хүсэлт, цахим цалингийн гэрээ, хариуцагч хариу тайлбар  шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,914,814 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлага болох 39,914,814 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард 13,304,938 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 13,304,938 төгрөг,  2025 оны 3 дугаар сард  13,304,938  төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,524 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 178,762 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч О.гээс 178,762 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 39,914,814 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард 13,304,938 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 13,304,938 төгрөг,  2025 оны 3 дугаар сард  13,304,938  төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,524 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 178,762 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч О.гээс 178,762 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

3.Хариуцагч О. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА