2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00022

 

               2025          01            13

                                  193/ШШ2025/00022

             

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******од     оршин суух, *******ы ******* /РД:*******/,

Хариуцагч: *******, *******, од оршин суух, овогт ийн /РД:/,

Хариуцагч: *******, *******,,од оршин суух, овогт ийн /РД:/ нарт холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,191,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”...эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,191,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж  өгнө үү...”  гэжээ.

Хариуцагч Ж., Н. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Э.*******ийн нэхэмжилсэн 2,191,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч тал цахим үнэмлэхний хуулбар, Гоо марал эмнэлэгийн и баримт, барьцааны гэрээ, шүүхийн шийтгэх тогтоол, хариуцагч нар хариу тайлбар шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ж., Н. нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,191,500 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Ж., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж., Н. нар нь  нэхэмжлэлийн шаардлага болох 2,191,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид  төгрөгийг 25,007  гаргуулж улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж., Н. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,191,500 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******т төлөхийг зөвшөөрсөн тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж., Н. нараас 2,191,500 төгрөг холбогдох хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,014 төгрөгийн тал хувь болох 25,007 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

3.Хариуцагч Ж., Н. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА