2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00024

 

              2025            01             13

                                  193/ШШ2025/00024

             

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

 

Нэхэмжлэгч:*******, *******, *******, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, *******,  *******од  оршин суух, ******* овогт ын /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, *******,  *******од  оршин суух, ******* овогт ын /РД:ТА00310510/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,016,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Зээлийн гэрээний үүрэгт 8,016,227 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М., М. нар шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 8,016,227 төгрөгөөс 7,540,772.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 8 хувааж буюу  2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,640,777 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч М., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,016,227 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар нь 600,155 төгрөг тул уг дүнгээр багасгасан.

 

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч М., М. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 600,155 төгрөгөөр багасгаж, хариуцагч М., М. нар нэхэмжлэлийн шаардлага үлдэх хэсэг болох 7,540,772.36 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,640,777 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,210 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 71,605 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч М., М. нараас 71,605 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М., М. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,016,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 600,155 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар 7,540,772.36 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,640,777 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,210 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 71,605 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч М., М. нараас 71,605 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Хариуцагч М., М. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА