2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00025

 

               2025          01            13

                                 193/ШШ2025/00025

             

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******гийн *******, ******* *******т байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* *******ны *******од оршин суух,  овогт гийн /РД:/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 4,869,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 4,869,126 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч Л. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэлийн шаардлага 4,869,126 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулахаар тохиролцсон болно. 4,000,000 төгрөгийг дараах хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:  2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000  төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, кассын зарлагын баримт, Төв аймгийн Цагдаагийн газрын тодорхойлт, цалингийн зээлийн гэрээ, зээл хүүгийн тооцоолол, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК  нь хариуцагч Л.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,869,126 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 869,126 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөгт эвлэрлийн гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч нь 869,126  төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нь 4,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000  төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,858 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 46,429 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Л.оос 46,429 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,869,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрч  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 869,126  төгрөгөөр багасгаж, хариуцагч  4,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000  төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,858 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 46,429 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Л.оос 46,429 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Л. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА