| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01098/И |
| Дугаар | 193/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00026
| 2025 01 13 | 193/ШШ2025/00026 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 7 дугаар хороо, ******* дугаар ны од оршин суух, ийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,982,838.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 16,982,838.09 төгрөгийг хариуцагч Н.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Н. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 16,982,838.09 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэх, los программ дээр ажиллах журам, Н.ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нью энержи стар ХХК-ийн тодорхойлт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлэгийн баримтын хуулбар, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт зээлийн гэрээ, Н.ын хүсэлтийн хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл төлөх мэдэгдлийн хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,982,838.09 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж хариуцагч 16,982,838.09 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,900 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 121,450 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.оос 121,450 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,982,838.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрч хариуцагч 16,982,838.09 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,415,236.06 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,900 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 121,450 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.оос 121,450 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч Н. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА