2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2025/00034

 

               2025          01            17

                                 193/ШШ2025/00034

             

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч:  *******, *******, *******, ******* *******ны *******од байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, , 47дугаар байрны тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох,  

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,974,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт ,842,400 төгрөг, гэрээний дагуу алданги 14,131,800 төгрөг нийт 32,974,200 төгрөгийг хариуцагч А.гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******”  ХХК-ийн нэхэмжилсэн 32,974,200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,974,200 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,974,200  төгрөгийг шаардах эрхтэй ба хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь  нэхэмжлэлийн шаардлага болох 32,974,200  төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,821 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 161,410.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.гоос 161,410.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.д холбогдох  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32,974,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,821 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 161,410.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.гоос  161,410.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч А. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА