2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2025/00036

 

               2025          01            20

                                 193/ШШ2025/00036

             

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, *******инд байрлах, *******, ******* /РД:*******/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******, *******, *******од оршин суух, ******* овогт ийн /РД:/-д холбогдох,  

Сургалтын зээлийн төлбөрт 1,048,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боловсролын зээлийн сангийн төлбөрийн үлдэгдэл 1,048,200 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: 1,048,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  *******, ******* нь хариуцагч Б.т холбогдуулан сургалтын зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,048,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь  нэхэмжлэлийн шаардлага болох 1,048,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоох тул хариуцагчаас 1,048,200 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 29,707 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******, ын нэхэмжилсэн сургалтын зээлийн төлбөрт 1,048,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,707 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА