2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00038

 

 

                2025          01            21

                                   193/ШШ2025/00038

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.*******, Ш.******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:  2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Р.*******, Ш.******* нар *******-тай 148071120012 дугаар зээлийн гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг арын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Р.*******, Ш.******* нар үүрэг гүцэтгэх хугацаг 1718 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлийг авах үедээ Р.******* , Ш.******* нар нь *******,*******,******* тоотод оршин суудаг байсан.шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-нй өдрийн 104/ШЗ2023/02389 дугаар захирамж гарсан. Зээлдэгч Р.******* , Ш.******* нар хаягандаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна. Иймд Р.******* , Ш.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******, Ш.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбараар Р.*******, Ш.******* нар нь нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нотлогдож байна.

Р.*******, Ш.******* нарт холбогдуулан ******* ХХК-с шүүхэд нэхэмжлэл гаргахад Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШЗ2023/02389 дугаар захирамжаар хариуцагч Р.*******, Ш.******* нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.*******, Ш.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4, -т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******гийн *******, овогт ын ******* нарыг эрэн сурвалжилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.*******, Ш.******* нарын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******гийн ******* /РД:/, овогт ын ******* /РД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт *******гийн *******, овогт ын ******* нарын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Э.ДУЛМАА