| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0037/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/36 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., 17.12.2.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч М., Э., шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1, .1 зүйлийн 1, .1 зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 3600*******60099 тай 8/0/0037/Э/ индекстэй хэргийг 018 оны 01 сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны 04 сарын 6-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод , эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 011 оны 08 сарын 08-ны өдрийн 66 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил нэг сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 01 оны ******* сарын -ны өдрийн 3 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14., 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 11 сарын 4-ний өдрийн 1 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар жил ******* хоногийн хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 07 сарын 31-ний өдрийн 67 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 01 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар баривчлах ялаас чөлөөлөгдөж байсан, ******* ын регисртэй, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь
1. 0 оны 11 сарын - ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод , иргэн Э.ийн гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн Toshiba маркын зурагт орны бүтээлэг зэргийг хулгайлж, 80000 төгрөгний хохирол,
. 0 оны ******* сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод М.ын байшинд нэвтэрч түүний эзэмшлийн хөөрөг, нөүтбүүк, мөнгөн аяга, мөнгөн гинж, кулон зэргийг хулгайлж *******70000 төгрөгний хохирол,
3.0 оны 11 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн ойн бүсний торноос хохирогч С., М. нарын тооны адуу хулгайлж 1400000 төгрөгийн хохирол учруулсан.
4.0 оны 09 сарын 7-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Дөрвийн газар гэх газраас хохирогч Д.гийн нэг тооны хул зүсмийн морь хулгайлж 600000 төгрөгийн хохирол,
.0 оны 11 сарын 0-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрээс Д.-ийн 4 тооны адуу, С.гийн нэг тооны адуу хулгайлж 11400000 төгрөгийн хохирол учруулсан.
6. 0 оны 11 сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн сумын цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах Д.ыг түүний биед нь нэгжлэг хийж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж эсэргүүцсэн.
7. 0 оны 09 сарын 0-ны өдрөөс 3-ны өдрүүдэд Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зумъяан Адаг гэх газраас хохирогч хохирогч Л.ийн 7 адуу, Ц.ын адуу хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Э.******* нь
1. 0 оны 11 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод , иргэн Э.ийн гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн “Toshiba” маркын зурагт орны бүтээлэг зэргийг хулгайлж, 80000 төгрөгний хохирол,
. 0 оны ******* сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод М.ын байшинд нэвтэрч түүний эзэмшлийн хөөрөг, нөүтбүүк, мөнгөн аяга, мөнгөн гинж, кулон зэргийг хулгайлж *******70000 төгрөгний хохирол,
3.0 оны 11 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн ойн бүсийн торноос хохирогч С., М. нарын тооны адуу хулгайлж 1400000 төгрөгийн хохирол,
4.0 оны 09 сарын 7-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Дөрвийн газар гэх газраас хохирогч Д.гийн нэг тооны хул зүсмийн морь хулгайлж 600000 төгрөгийн хохирол,
.0 оны 11 сарын 0-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрээс Д.-ийн 4 тооны адуу, С.гийн нэг тооны адуу хулгайлж 11400000 төгөргийн хохирол,
6. 0 оны 11 сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн сумын цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах Д.ыг түүний биед нь нэгжлэг хийж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж эсэргүүцсэн.
7. 0 оны 09 сарын 0-ны өдрөөс 3-ны өдрүүдэд Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зумъяан Адаг гэх газраас хохирогч хохирогч Л.ийн 7 адуу, Ц.ын адуу хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-Хэргийн газар үзлэг хийсэн...Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаа байх ба уг хашааны баруун хойд талд шар цоохор өнгийн хивсээр дулаалсан хаалгатай, ханатай монгол гэрийн хаалганы цагаан өнгийн цоож хагас онгойсон. Гэрт орж үзэхэд шар өнгийн модон телевизорын суурь, телевизор байсан гэх газрыг А.цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 03- хуудас/
-Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар “Toshiba” брэндийн 4 инчийн зурагт 70000 төгрөг, диван орны бүтээлэг -*******000 төгрөг нийт 80000 төгрөг /1-р хх-ийн хуудас/
-Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч/ Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод , ПД 801*******74 ын регистртэй, утас / овогт ын ийн өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр өглөө 09 цагт гэрээсээ гараад ажилдаа яваад орой цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн телевизорыг орны бүтээлэгт боогоод аваад явсан байсан. Үнэлгээгээр 70000 төгрөгөөр үнэлэгдсэн тул бүтээлэгний үнийн хамт 80000 төгрөгийг төлүүлж өгнө үү? Э.*******гийн хувьд зурагтыг зарсан хүнээ хэлээд өгөөч гэж хэлмээр байна өөр хэлэх зүйл байхгүй. Би гэрээсээ гарахдаа гэрээ хятад цагаан өнгийн цоожоор цоожилсон байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт орсон байсан. Манай гэрийн ар талд хаалга эвдсэн төмрөө хаясан байсныг цагдаагийн газарт өгсөн. Эд мөрийн баримтаар тооцож авсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 0-1, 64-6 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн сэжигтэнээр өгсөн...Би мөнгө олох зорилгоор Ямаат улаан гэх газраас алхаж ирээд багийн - тоот хашаанд байсан гэрийн цоожийг эвдэж ороод авдарыг нь онгойлгож үзэхэд үнэ хүрэх зүйл байхгүй байсан. Тэгээд сүмийн дэргэдээс 0 орчим см хэмжээтэй төмөр олоод буцаад явж байгаад - тоот хашаанд байсан гэрийн цоожийг эвдэж ороод гэрийн зүүн талд байрлалтай, “Toshiba” маркын зурагтыг аваад шар цоохор өнгийн бүтээлгэнд ороож, захын биллярдны дэргэдэх давхар үйлчилгээний төвийн дэргэд 30 орчим насны эрэгтэй хүнд мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд *******0000 төгрөгөөр зарсан. Өглөө эртхэн ******* цагийн үед байсан...гэх мэлүүлэг /1-р хх-ийн 37-38 хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Л.Солонгоогийг өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр хичээлдээ яваад ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн, гэрт орж үзэхэд манай телевизорын суурь, авдар онгойсон байсан. Манай гэрээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Харин манай хөрш Э. ахын зурагт алга болсон гэсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/
-Яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 1-хх-ийн 3- хуудас/
-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тухайн төмрийг яллагдагч Э.*******гээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг,...Уг төмөр нь 71. см-ийн урттай, нэг үзүүрийг хавтгайлж давтаж махийлгасан, см-ийн өргөнтэй, нөгөө үзүүрийг давтаж хавтгайлж нугалсан, хадаас авагчийн хэлбэрт оруулсан өргөн нь 4 см-ийн өргөнтэй, лапатик хэлбэрийн төмөр байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-63 хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаа байх ба хашаанд байх 4 ширхэг цонхтой цагаан өнгийн байшингийн цэнхэр өнгийн модон хаалганы цоожийг эвдсэн байдалтай, байшинд орж үзлэгийг хийж хөөрөг байсан авдарын тагийг эвдлэгч багажаар эвдсэн мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн, хөөрөг байсан гэх газрыг 3-ын тоогоор, nootebuuk байсан гэх газрыг 4-ийн тоогоор тэмдэглэв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 68-73 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод , ПН 8809014 ын регистртэй, утас 9113701/ Янгүр овогт Мэдрээгийн ын өгсөн...Би 0 оны ******* сарын *******-ны өглөө гэрээ цоожлоод ажилдаа явсан. Өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн гадна талын хаалганы цоожийг эвдсэн байсан тул гэртээ оролгүйгээр Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшинд байсан цоохор өнгийн авдарны жижиг цоожийг эвдэлж, авдар дотор байсан шаргал өнгийн хөөрөг, хар өнгийн цүнхтэй nootebuuk дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж зэргийг авсан байсан. Шүрэн толгойтой мөнгөн нуухтай, хоёр талын бөөрөн дээрээ -3 ширхэг загастай хөөрөг, nootebuukний зүүн талын нугасан хэсэгтээ бага зэрэг сэтэрхийтэй хар өнгийн 1 инчийн nootebuuk, очир хэлбэрийн кулонтой мөнгөн зүүлт, дунд гарын мөнгөн аяга байсан алга болсон. Хөөргийг сая төгрөг, nootebuukийг 00000 төгрөгөөр, мөнгөн аягыг 00000 төгрөгөөр, мөнгөн гинжийг кулоны хамт 70000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээгээр хохирлоо төлүүлнэ. Хохиролд *******70000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79-80 хуудас/
- Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар...бор шаргал өнгийн шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, талын бөөрөн дээрээ 3, 3 ширхэг загастай хөөрөг-000000 төгрөг, НР маркын 1 инчийн nootbuuk -300000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга -00000 төгрөг, очиртой, кулонтой мөнгөн гинж-70000 төгрөг нийт *******70000 төгрөг / 1-р хх-ийн 96 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...Би 0 оны ******* сарын -ны өдөр Сүүжийн тохой гэдэг газар ганцаараа хоночихоод Ховд аймагт ирээд алхаж яваад багийн - тоот хашаанд байх байшингийн хаалганы цоожийг алхаар цохиж онгойлгож ороод авдарынх нь цоожийг эвдэж дотор нь байсан хөрөг мөнгөн зүүлт, тавиур дээр байсан nootebuuk зэргийг аваад Баруун бүсийн төв захын “Буган гол” захын үйлчилгээний төвийн дэргэд танихгүй эмэгтэй хүнд оюутан мөнгө хэрэг болоод байна гэж 60000 төгрөгөөр зарсан. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Мөнгөтэй болох гэж хулгай хийсэн. Хар өнгийн цүнхтэй nootebuuk байсан. Цайвар шаргал өнгийн бөөрөн хэсэгтээ загасны зурагтай, бага гарын хөөрөг, мөнгөн гинж, дунд гарын мөнгөн аяга зэрэг байсан. Тухайн эмэгтэй хүнийг танихгүй. Тухайн газар байсан мөр нь миний пүүзний мөр мөн байна. Цоожийг эвдсэн алх нь амбаарынх нь хажуу талд байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 113-114, 11 хуудас/
- Яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 1-119 дүгээр хуудас/
-Яллагдагч Э.*******гээр хохирогч М.ын гэрийн цоожийг эвдсэн гэх алхыг таньж олуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол... /1-р хх-ийн 10-1******* хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн Ойн бүсийн торон дотор болсон байх ба морь байсан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэж, дээд талын өргөстэй тор хэсэг газар тасарч газарт унасан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 13-136 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод , ПЛ 3903130 ын регистртэй, утас 9493903 / овогт ы ын өгсөн...Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрийн ойн бүсэд Д.Цайраагийн торонд өөрийн буруу чих араасаа ухам имтэй, зөв гуян дээрээ буйлан гал тамгатай, 1 настай, халиун зүсмийн морийг тавьдаг байсан. Гэтэл 0 оны 11 сарын 19-ний өдөр Д.Цайраагийн торон дотор үхрээ тавьчихаад морио харахад алга болсон. Миний морины дэргэд байсан Д.Цайраагийн гэх нэг морь бас алга болсон. Тухайн морио хайгаад олохгүй байгаа. Морийг хайхад 90000 төгрөгний зардал гаргасан. Морио 700000 төгрөгөөр үнэлсэн. Нийт 790000 төгрөг нэхэмжилж байна. Э.******* нь миний морийг амьд, эсвэл алсан эсэх талаараа хэлэхгүй байна. Хэрэв амьд байгаа бол хаана орхисон талаараа хэлмээр байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суран ногт миний морины ногт байна. Ногтоо буцаан авна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д. Цайраны өгсөн...0 оны 11 сарын 19-ний өдөр багийн Ойн бүсийн торон дотроос хоёр морь алга болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хоёр морь нь хүрэн болон халиун зүсмийн морь байсан. Хүрэн морь нь сартай, зөв чих гол цуулбар, далбин туурайтай, завхан гарлын адуу байсан. Халиун морь нь толгойдоо ногттой байсан. Ногт нь М.ын ногт байсан. Түүнийг Баян-Өлгий аймгаас Э.*******гээс хураан авсан гэж надаар таниулсан. Тэр нь М.ын ногт мөн байсан. Халиун морь нь М.ынх, хүрэн морь нь С.ынх байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 хуудас/
-Э.*******гээс цагаан өнгийн цулбууртай арьсаар хийгдсэн ногт нэг ширхэг, төмөр амгавчтай, арьсаар хийгдсэн улаан өнгийн бүрхэвчтэй хазаар-1 ширхэг, бор шаргал өнгийн дугуй хээтэй зүйлээр хийгдсэн тохом -1 ширхэг, цагаан өнгийн уяа-1 ширхэгийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-6 хуудас/
-Гэрч Д.Цайраагаар түүний торон дотор байсан гэх халиун морины ногтыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-0 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...Би 0 оны 11 сарын -ны орой 0 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр Ойн бүсийн торлуу ороод тушаатай байсан хүрэн морийг хазаарлаад ногттой байсан халиун морийг барьж аваад торыг нь доош нь дарж байгаад хоёр морио хөтөлж гараад Шүүжийн тохой гэдэг газар явж байхад хүрэн морь нь муудаад явахгүй болохоор нь тухайн газраа орхисон. Халиун морийг унаж цааш яваад сумын Нарийн гол багийн нутаг Зэгэстэй гэх газарт байсан саарал зүсмийн азаргатай адуунаас азаргыг нь барьж унаад халиун морио үлдээгээд 4 тооны адуу тууж Баян- Өлгийн аймгийн чиглэлд явсан. Тухайн газар адуу их байдаг тул адуу хулгайлах зорилготой явсан. Би ганцаараа гэмт хэрэг үйлдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4- хуудас/
- Яллагдагч Э.*******гийн хохирогч М.ын болон С. нарын тооны адуу хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан ...тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 1984-6 хуудас/
-Э.*******гийн хулгайлсан гэх хүрэн зүсмийн моринд үзлэг хийсэн...Уг морь нь хүрэн зүсмийн төөлтэй, зөв чих цуулбар имтэй, далбин туурайтай, дэлтэй, зөв талын гуянд бүдэг ******* гэсэн тамгатай, морь байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хэргийн 7-8 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Дуут сумын , ПД 80*******9 ын регистртэй, утас- / овогт ийн ын өгсөн...Миний бие 0 оны ******* сард Завхан аймгийн Ургамал сумаас Наран Аниа гэх хүнээс зөв ташаан толгойн дээрээ ******* тоо тамгатай, 9 настай, морийг худалдаж авсан. Уг морины эзэн нь Ховд аймагт мал тууж ирээд зарсан. Тухайн адууг 700000 төгрөгөөр үнэлж байна. Хүрэн морио Д.Цайраа гуайн торон дотор байлгаж байсан. 0 оны 11 сарын -ны өдөр торон дотроос алдсан гэж байсан. Гэтэл ******* хоногийн дараа олж авлаа гэсэн. Одоо тэндээ тэжээж байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-19 хуудас/
Мал үнэлсэн тухай тайлангаар...морь нас гүйцсэн х700000-1400000 төгрөг /1-р хх-ийн 03 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын , ОТ76166 ын регистртэй /Шалбаг овогт Далайгийн гийн өгсөн...0 оны 09 сарын 7-ны орой 1 цагийн үед манай хүү О.Оргодол морио гэрээсээ 300 орчим зайнд аргамжсан байсан. Гэтэл маргааш өглөө алга болсон. Тэгээд манай нөхөр мөрийг нь хөөж яваад зүүн хаалганы тэндээс морио олоод над руу ярьсан. Бид цагдаагийн газарт мэдэгдсэн. Манай морь хул зүсмийн, зүүн талын гуяндаа хайруул тамгатай, баруун талын гуяндаа дэгрээ тамгатай морь байсан. Тухайн адууг Мянгад сумын Ванчин-Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан. Манай морийг авсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэжаргалын өгсөн...0 оны 09 сарын 7-ны орой 0-1 цагийн үед Э.******* над руу залгаад “ мал авах хүн байна уу? мал зарах гэсэн юмаа “ гэж хэлсэн. Намайг ямар мал зарах гэж байгаа юм бэ гэхэд адуу гэсэн. Би мэдэхгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь орондоо унтаж байхад Э.******* ”адуу авах уу” гэж гээд адуу авчирсан. Би цайгаа уугаад гарч үзэхэд Мянгад сумын Цагаанбулан багийн Ванчин-Эрдэнэ гэдэг хүний тамгатай адуу байсан. Би Ванчин-Эрдэнэтэй утсаар ярих гэсэн боловч байхгүй байсан. Түүний найз Баасанжавтай ярихад О.Одхүү гэдэг ламд зарсан гэсэн. Удалгүй О.Одхүү гэх лам ирээд морио ааар нь Э.******* авчирсан гэдгийг хэлсэн. Би Э.*******г дуудсан. Тэр түүний морийг авчирч өгөөд, уучлаарай танай адуу юм уу? гэж байсан. Тэгээд хүүхэд нь морио унаад явсан. Э.*******г цагдаа аваад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******-1 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Өнөрбаатарын өгсөн...Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх О.Одхүү нь 1 тооны адуу алдсан талаараа надад хэлсэн. Тэгээд хайгаад явж байтал Д.Эрдэнэжаргалтай таараад О.Одхүүгийн адууг хулгайлсан хүнийг мэдэж байгаа эсэхийг аад “ Манай гадна “ Э.******* нэг адуу аргамжаад авчирч тавьсан байна” гэж хэлэхээр нь Э.*******г морио авах гээд ирэхээр нь барьж авсан. Э.******* нь ганцаараа хулгайлсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн хуудас/
- Мал үнэлсэн тухай тайлангаар хул зүсмийн 11 настай морь-600000 төгрөг / 1-р хх- ийн 3 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...Би 0 оны 09 сарын 7-8 нд шилжих шөнө Ховд аймгийн сумын нутаг Дөрвийн газар гэх газраас О.Одхүү гэдэг хүний 6-7 настай, шарга зүсмийн морийг хулгайлж аваад ******* багийн нутаг дэвсгэрт авчирч аргамжаад гэртээ хоноод маргааш нь Д.Эрдэнэжаргал гэдэг хүнээс “ адуу авах хүн байна уу “ гэж аад тэр морийг үзэчихээд манай ахын адуу байна гэсэн. Тэгэхээр нь ах чинь ирээд авах байлгүй гээд хаячихаад байж байтал Д.Эрдэнэжаргал над руу залгасан. Намайг очиход -6 хүн ирсэн байсан. Намайг морио аваад ир гэхээр нь морин дээрээ яваад очтол цагдаа отож байгаад барьж авсан. 0 оны 11 сарын 0-*******-ны хооронд Ховд аймгийн сумын нутгаас ******* тооны адууны азаргатай адуунаас азаргыг барьж унаад Баян-Өлгий аймгийн сумын нутагт оруулж зарах гэж байгаад баригдсан. Мөн урьд нь хээр хонгор зүсмийн гал тамгатай, саран тамгатай 9 тооны адууг сумын нутаг дэвсгэрээс адууг хулгайлж Увс аймгийн Өлгий сум руу оруулж зарах гэж яваад замдаа алдсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа явж байсан. Цагдаа дээр байцаагчаа хүлээж байгаад ирэхгүй болохоор нь яваад хулгай хийсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/
- Яллагдагч Э.*******гийн 0 оны 09 сарын 7-8-нд шилжих шөнө О.Одхүүгийн эзэмшлийн нэг тооны морийг хулгайлсан... гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг... / 1-р хх-ийн 46-48 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оргодолын өгсөн...Манайх 0 оны 09 сарын 7-нд сумын нутаг Дөрвийн газар намаржиж байсан. Би морио 1 цагийн үед торонд оруулж аргамжаад унтсан. Өглөө босоод манай ээж, аав хоёр морь алга байна гэсэн. Би хэвтэж байгаа байлгүй гээд үзэхэд байхгүй байсан тул хайгаад Ховд аймаг руу явсан. Өдөр 11 цагийн аав морио олчихлоо, ******* багийн нутаг дэвсгэрт байна гэсэн. Тухайн морийг Э.******* гэдэг залуу хулгайлсан байсан...гэх мэдүүлэг / -р хх-ийн ******* хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Одхүүгийн өгсөн...0 оны 09 сарын 7-ны орой гэртээ ирэхэд манай хүү О.Оргодол морио аргамжаад унтах гэж байсан. Би өглөө босоод харахад манай нэг морь байхгүй байсан. Торон дотор хайгаад олоогүй. Хөх булангийн тохой болон Улаанхаргана гэх газраар хөндлөн хайгаад олоогүй. Буцаж ирээд мөрийг нь хөөж явсаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр зүүн хаалганы тэнд ирэхэд уяатай байсан. Тэгэхээр нь цагдаагийн газар мэдэгдээд Т.Өнөрбаатар гэх цагдаагийн хамт отож байгаад Э.*******г морио авах гээд ирэх үед нь барьж авсан. Буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай, зөв гуяндаа хайруулан тамгатай, *******-11 насны, хул зүсмийн адуу байсан. Мянгад сумын Ванчин-Эрдэнэ гэх залуугаас 800000 төгрөгөөр худалдаж авч байсан. Морио буцаагаад авсан. Одоо гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/ -р хх-ийн 07 хуудас/
Мөрдөн шалгах ажилагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн... 0 оны 11 сарын 0- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын төслийн торноос тооны морь байсныг хулгайлж аваад сумын Шүүжийн тохой гэдэг газар хүрэн морийг нь үлдээгээд, халиун морийг нь унаж, сумын Таванхайрханы булан хоёрын даваа гэх газар очиж хөлийг нь амраагаад 0 оны 11 сарын 1- ний орой Зэгстэй гэх газар очоод халиун морио тэнд үлдээгээд нэг азаргатай адууны азаргыг нь барьж унаад 4 тооны адууг тууж, ын бага голоор гаргаад Их гүүрээр шөнө 03 цагийн үед тууж гаргаад Эрдэнэбүрэн сумын зүүн талын ууланд очиход өглөө болсон. Өдөр нь амраагаад хүлээж байгаад дахин шөнө туугаад маргааш өдөр нь Баян-Өлгий аймгийн сумын нутагт очсон. Нэг казак эгчтэй уулзаад 400000 төгрөгөөр нэг адуу өгөхөөр тохиролцоод, маргааш нь мөнгийг нь авахаар болсон. Тэгээд дахин нэг казак эгчтэй уулзаад адуугаа зарахаар болоод торонд нь адуугаа оруулсан. Баахан хүмүүс адуу ирж үзэж байсан. 40 орчим насны эрэгтэй хүнд нэг гүүг 40000 төгрөгөөр, байдсан гүүг *******0000 төгрөгөөр, нэг настай хүнд байдсан гүүг *******0000 төгрөгөөр бэлэн мөнгөөр өгсөн. 6-7 тооны адуу үлдэж, мөнгийг нь маргааш нь авахаар тохирч зарсан. Маргааш нь мөнгөө хүлээж сууж байгаад цагдаад баригдсан. Эхний хулгайлсан хоёр морь муу байсан тул нутагт нь үлдээгээд явсан. Би азаргыг голын мөсөнд шахаж байгаад барьж авсан. Адуугаа шөнөөр тууж байсан тул хүнтэй таараагүй. Би аймгаас хүнсээ базааж аваад гарсан тул замдаа айлд ороогүй. Гарал үүслийн гэрчилгээг аад миний адуу гэж хариулж байсан ба мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг / -р хх-ийн 11-1 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...0 оны 11 сарын 3-ны өдөр намайг айлд байхад Баян-Өлгий аймгийн сумын хэсгийн цагдаа, төлөөлөгч хоёр ирээд дагуулж авч яваад Цагдаагийн хэсэгтээ дагуулж очоод биед байгаа зүйлээ гарга гэсэн шаардлага тавьсан. Би тамхи, мөнгө, асаагуур зэргийг гаргаад тэр цагдаа нь казакаар нэг зүйл хэлээд хойшоо ухрахаар нь гараад зугтаасан. Тэгээд хутгатайгаа айлын хашаа даваад зугтааж байхад урдаас нэг цагдаа ирээд барьж аваад, миний гар хөлийг өчиж доош нь дарж авсан. Намайг хутга гаргахад түүнийг хойш ухрах үед хутгаа гартаа бариад зугтаасан...гэх мэдүүлэг/ -р хх-ийн - хуудас/
- Эд мөрийн баримтаар...нэг ширхэг хуримын бөгж, 0 мянгатын 41 ширхэг мөнгөн дэвсгэрт, ******* мянгатын 1 ширхэг мөнгөн дэвсгэрт, мянгатын нэг ширхэг мөнгөн дэвсгэртийг...тооцож хэрэгт хавсаргах тэмдэглэл, гэрэл зураг/ -р хх-ийн 39-4 хуудас/
-Ховд аймгаас хулгайлагдсан гэх 4 адуунд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг/ -р хх-ийн 4-49 дүгээр хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч /Баян-Өлгий аймгийн сумын , 68114******* ын регистртэй, утас-930988 / овогт ын өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр манай сумын С.Аузах гэдэг хүний хашаанд олон тооны адуу хашсан байсан. Тухайн адуугаа бараг зараад дууссан. настай шүдлэн байна гэхээр нь авъя гээд *******0000 төгрөгөөр бор зүсмийн саран тамгатай адууг худалдаж авсан. Олон адуу зарж байсан тул гарал үүслийн гэрчилгээг асуугаагүй. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Маргааш өглөө нь цагдаа Д. ирээд “таны авсан адуу хулгайн адуу байна хураалгаарай” гэхэд нь аваачиж өгсөн. Би хулгайн адуу биш биз гэж аад Ховд аймгийн Дөргөн сумаас ирсэн, манай өөрийн адуу гэж байсан. *******0000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/ -р хх-ийн 6-7, 131-13 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Меруертийн өгсөн...Олон адуу туусан залуу явж байхаар “адуу зарах уу “ гэхэд зарна гэсэн. Ямар үнэтэй талаар аад, тарган адуу 00000 төгрөг, туранхай адуу 400000 төгрөг гэж байсан. Тэгээд тарган гүүг 00000 төгрөгөөр авахаар болоод авчираад нядалсан. Мөнгийг нь 11 сарын 3 - ны өдөр өгөхөөр тохирсон байсан. Тэр залууг гэртээ дагуулж ирээд манайд хоноорой гээд хонуулсан...гэх мэдүүлэг / -р хх- ийн 8-9 дүгээр хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч / Баян-Өлгий аймгийн сумын 4 дүгээр , ын регистртэй, 884*******19 ын утастай, / Сарбас овогт Арыстаны Шайдолдагийн өгсөн...0 оны 11 сарын -ны орой цаг 30 минутын үед манай багийн иргэн С.Аузах гэдэг хүний хашаанд адуу зарж байна гэхээр нь очиж үзсэн. Би хул зүсмийн даагыг 30000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь өгсөн. Тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Тэр даага нь манай хашаанд байгаа. Тухайн адууны эзэн залуугаас энэ ямар адуу вэ? гэхэд Ховд аймгаас тууж ирсэн миний өөрийн адуу гэж байсан тул худалдаж авсан. Ховд аймагт өөрийн биеэр очиж чадахгүй тул 30000 төгрөгийг төлүүлж өгнө үү?... гэх мэдүүлэг /-р хх-ийн 60-61, 14-1******* хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жайнагүлийн өгсөн...0 оны 11 сарын -ны орой цагийн адуу туусан залуу манайд хашаанд ирсэн. Өдөр нь манай бэргэн эгч А.Меруер “ адуу зарж байна “ гэхээр очиж үзсэн. Нэг адуу авахаар тохирсон байсан. Манай худ болох К.Хыстаубай нь худалдсан адуунаас үлдсэн адууг би авна гэж байсан. Тухайн адууг хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй. Манай нөхөр С.Аузах байхгүй хөдөө оторт явсан байсан. Тэр залууг ч би танихгүй. Манай эгч А.Меруер л танай хашаанд адууг хашиж байя гэхээр нь оруулсан байсан... гэх мэдүүлэг/ -р хх-ийн 6-63 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Атшыбайгийн өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр Жиек гэдэг гадар манай сумын С.Аузах гэдэг айлын хашаанд адуу зарж байна гэхээр нь очиж үзээд манай аав бид хоёр адуу зарж байсан монгол залуугаас 3 гүү, 3 унага, нэг даагыг зээлээр 100000 төгрөгөөр авахаар тохиролцож аваад өөрийн хашаанд авчирж оруулсан. Тухайн адуунууд нь зүүн талын гуянд С саран тамгатай, баруун чих урдаас зүсэм имтэй байсан. Адууны гарал үүслийн гэрчилгээг асуугаагүй. Мөнгө төгрөгөө өгөөгүй байсан тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / -р хх-ийн 6-66, 134-13 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч / Баян-Өлгий аймгийн сумын , 78011 ын регистртэй, утас / овогт ы гийн өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр Жиек гэдэг газар багийн С.Аузахын хашаанд 4 тооны адуу зарж байна гэхээр нь очиж үзсэн. Ямар учиртай адуу вэ? гэхэд ээж өвчтэй шилжих гээд мөнгөний хэрэг гараад зарж байна гэсэн. Зөв талын гуяндаа дээш харуулж дарсан саран тамгайтай гүү байсан. Нэг унагатай гүүг 440000 төгрөгөөр авахаар тохиролцож мөнгөө өгөөд орой нь очиж авсан. Манай хашаанд байна. Тухайн залуугаас гарал үүслийн гэрчилгээг асуугаагүй. 440000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / -р хх-ийн 67-68, 18-19 дүгээр хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ы гэрч болон хохирогчоор өгсөн...0 оны 11 сарын 3-ны өглөө 09 цагийн үед сумын нутагт хулгайн адуу зарагдаж байж болзошгүй гэсэн мэдээлэлийн дагуу 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Аузах гэдэг айлын хашаанд очиход 13 тооны адуу байсан. Адууны эзнийг С.Аузахын эхнэр Жайнагүлээс лавлахад А.Меруерт гэх хүний гэрт хонож байгаа талаар хэлсэн. А.Меруертийн гэрт очиход үл таних залуу сууж байсан. Түүнээс адууны гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэхийг аад замдаа гээсэн гэж хэлсэн. Түүнийг дуудаж гаргаад мотоциклийн араар суулгаад цагдаагийн хэсэг дээр авчирахад ”өөрийгөө Э.*******“ гэж танилцуулсан. Түүнийг гарыг өргүүлж, хана түшүүлж зогсоогоод биед нь үзлэг хийж байтал баруун гар талын өвлийн куртикний ханцуйнаас хутга гаргаж ирээд “ ална шүү” гэж дайрсан. Үзлэг хийж байхад кармаанаас нь гарсан мөнгийг аваад гарч зугтаасан. Би араас нь гараад 1 км орчим хөөж явах үед хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан нь урдаас нь гарч ирж, Ш.Айболатын хашаанд өвлийн байшингийн үүдэнд саатуулахад Э.******* нь гартаа барьсан хутгаа дахин бид хоёр луу далайсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Нурлан нь албадлага хэрэглэж, Э.*******гийн гарт байсан хутгыг аюулгүй болгож, гарыг нь гавлан цагдаагийн хэсэг дээр авчирсан. Э.*******г хутга бариад “ална шүү” гээд далайх үед нь би гартаа сандал барьсан. Тэр үед Э.******* нь үзлэг хийгээд ширээн дээр гаргаж тавьсан байсан мөнгийг аваад зугтаасан. Миний биед халдсан асуудал байхгүй. Түүний араас 1 км гаруй газар хөөгөөд урдаас нь хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан мотоцикльтой гарч ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан мэх хийгээд аюулгүй болгож, гарт нь гав хийсэн...гэх мэдүүлэг /-р хх-ийн 69-70 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нурланы өгсөн... 0 оны 11 сарын 3-ны өглөө ******* цагийн үед хэсгийн цагдаа Д. нь хулгайн адуу оруулж ирж зарж байсан. Э.*******г саатуулсан талаараа илтгэсэн. Би тухайн үед албан ажлаар хүнтэй уулзаж байсан ба Э.*******г цагдаагийн хэсгээс гараад зугтаж байхыг хараад урдаас нь тосож барьж авахаар хөөж, багийн иргэн Б.Айолатын хашаанд өвлийн байшингийн үүдэнд саатуулах үед хүч мэх хэрэглэж түүний гарт байсан хутгыг аюулгүй болгож, Э.*******г гавлан цагдаагийн хэсэг дээр авчирсан. Э.*******г хөөж явах үед Аманболын байшингийн бариулаас нь барьж авахад хутгыг нь булааж, гарыг нь өчөөд байх хооронд Д. ирж, гав зүүсэн. Тухайн үйл явдал болох үед иргэн Б.Асыл, Ж.Аманбол нар харж байсан. Э.******* нь цагдаа руу хутга далайлган мөнгөө аваад зугтаасан гэсэн. Над руу хутга барьж дайрсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг/ -р хх-ийн 71-7, 14 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Аманболын өгсөн...0 оны 11 сарын 3-ны өглөө 09 цагийн үед гэртээ хүүхдээ хараад сууж байтал хаалгатай хэн нэгэн оролдох дуу гарсан. Хаалгаа онгойлгох гэтэл ноцолдох чимээ гарсан. Манай гэрийн хаалга гадна талаас бариулыг нь эргүүлээд онгойлгодог. Тэр залуу шууд татаад онгойлгож чадаагүй байх. Манай байшингийн дэргэд бор куртиктэй залуу цааш хараад сууж байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, иргэн Асыл нар байсан. Хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан нь гартаа хутга барьсан зогсож байсан. Тэр залуугийн гарт нь Д. гав зүүж байна гэж харсан... гэх мэдүүлэг / -р хх- ийн 73-74, 141 дүгээр хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Асылийн өгсөн... 0 оны 11 сарын 3-ны өдөр цагдаагийн кобаны хажуугаар өнгөрч явахад нэг залуу гэнэт гарч зугтсан, ардаас нь цагдаагийн ахлагч Д. хөөсөн. Намайг “наад залуугаа бариад ав” гэхээр нь би чадах чинээгээрээ хөөсөн. Д. “хутгатай, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Урдаас нь хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан мотоцикльтой гарч ирэхэд нэг айлын хашааруу нөгөө залуу орсон. Намайг харж байхад нөгөө залуу хутга далайж дайрахаар болж байхад нөгөө талаас нь Д. орж гарыг нь барьж авч баривчилсан. Тухайн залууг харж байгаагүй залуу байсан. Түүний гарт хар өнгийн бариултай том хутга байсан. Цагдаа руу хутгаа чиглүүлээд барьж байх үед нь барьж авсан. Бид нарыг хөөж байхад Э.******* урагшаа гараараа тулаад газар унаад босож ирээд гүйсэн...гэх мэдүүлэг / -р хх-ийн 7-76, 139-140 дүгээр хуудас/
- Яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /-р хх-ийн 86-88 хуудас/
-Гэрч Б.Асылийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / -р хх- ийн 89 дүгээр хуудас/
-Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баян- Өлгий аймгийн сумын Цул-Улаан багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аманболын хашаанд болсон байх ба уг хашаа нь сумын цагдаагийн хэсгийн байрнаас 130 м зайд байрлалтай, хаалга нь ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан, гүйдэг төмөр хаалгатай, блокоор барьсан хашаа байв. Хашаагаар ороход хашааны гол хэсэгт саарал өнгийн нэг давхар төмөр бор хаалгатай байшин байв. Хашааны хаалганаас байшин хүртэл 0 м зайтай байх ба яллагдагч Э.*******г уг хаалганы дэргэд баривчилсан...гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /-р хх-ийн 90-93 хуудас /
- Эд зүйлд үзлэг хийсэн... хутга нь 4,6 см урттай, 11 см бариултай, ажлын хэсэг 13.6 см, ирний хэсгийн өргөн 3 см, хутганы гэр нь хар өнгийн даавуун материалаар хийгдсэн, 7,3 см-ийн урттай, . см өргөнтэй, үзүүр хэсгээрээ 4 см зайд хөндлөн 3 см урагдаж хуучирсан, дотроо зөөлөвчтэй байв. Гар утас нь нокиа 11******* маркын, хар өнгийн гар утас байсан PUK код нэхэж блоклогдсон. Бөгж нь хуримын бөгж гэж нэрлэгддэг, см-ийн хэмжээтэй тойрогтой, доод хэсгийн зүсэж задгайлсан, шар өнгийн металиар хийсэн. Мөнгө 0000- тийн дэвсгэрт 41 ширхэг, *******000-тын дэвсгэрт 1 ширхэг, 000-тын дэвсгэрт 1 ширхэг, нийт 83000 төгрөг байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 94-9 хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...хүрэн зүсмийн адууны толгой, см хэмжээтэй, үстэй, баруун чих нь гол цуулбар имтэй, 0смх см хэмжээтэй, адууны толгой нэг ширхэг, 1м 8 см хэмжээтэй, хүрэн өнгийн дэл сүүлтэй, уг арьс, ширийг хохирогч Додийгийн -ид хүлээлгэн өгсөн...тэмдэглэл, гэрэл зураг/ -р хх-ийн 98-99 дүгээр хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын , ПЮ 7404 ын регистртэй, 994347******* ын утастай / ******* овогт -ийн өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр манайх сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Таванхайрханы Зэгстэйн эх газар адуугаа хурааж бүртгэж үзэхэд бүрэн байсан. сумын Цагаан гол руу үхрээ аваад нүүсэн. 0 оны 11 сарын 3-ны өдөр адуугаа бүртгэж үзэхэд 1 азаргатай ******* адуу алга болсон байсан. сумын нутгаар хайгаад олоогүй. Тэгж байтал Баян-Өлгий аймгийн сумын нутагт ******* тооны адуу худалдагдаж байна гэсэн мэдээлэлийн дагуу 11 сарын *******- ны өдөр суманд очиход нэг адууг худалдаж авсан хүн нь идшэнд алсан байсан. Үлдсэн 4 адуугаа буцаан авсан. Эрдэнэбүрэн сумын гаралтай Э.******* гэдэг залуу хулгайлсан байсан. Бор толгойтой саарал зүсмийн азарга -1, хээр алаг зүсмийн гүү-1, хөх алаг унага-1, хээр зүсмийн гүү-4, унага-4, хул хонгор, улаан бор зүсмийн шүдлэн үрээ-3, хүрэн зүсмийн гүү-1, саарал зүсмийн унага -1, хээр алаг зүсмийн байдас-1, хээр зүсмийн гүү-1, хул зүсмийн гүү-1, улаан хээр зүсмийн гүү-, бор хээр зүсмийн гүү-1, С.гийн эзэмшлийн хүрэн зүсмийн байдас-1 , адуугаа үнэлж үзэхэд 1600000 төгрөгний хохирол учирсан байна. Тээврийн хөлсний зардалд 99600 төгрөг нэхэмжилж байна. Хүрэн гүүнийхээ махыг авсан. Нийт зардалд 11980 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /-р хх-ийн *******8-*******9 дүгээр хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын Цагаанбургас , ПЮ66477 ын регистртэй, 986667 ын утастай / овогт дын гийн өгсөн...0 оны 11 сарын *******-ны өдөр манай нэг шүдлэн байдас Д.-ийн адуунд орсон байсан. Д.- танай нэг байдас манай адуунд орсон байна гэхээр нь хавар авна гээд байлгаж байсан. 0 оны 1 сарын 0-дын үеэр Д.- нь манай адуу хулгайлагдаж, Баян-Өлгий аймгийн сумаас олж ирлээ гэж хэлсэн. Та цагдаад адуугаа алдсан талаар мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би шүдлэн үрээгээ 400000 төгрөгөөр үнэлж байна. Адуугаа авсан нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ -р хх-ийн 114-11 хуудас /
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тойжаны өгсөн...0 оны 11 сарын *******-ны үеэр манай сумын хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан нь 1 тооны адууг авчираад хулгайлагдсан адуу, хурааж авсан, эзнийг нь иртэл харж байгаач гэхээр нь өөрийн торонд оруулаад харж байсан. Маргааш нь 3 адуу авчираад нийт 4 адуу болсон. Ховд аймгаас Д.- гэх залуу ирээд манайд 1 хоноод тууж авч явсан. Тэр залуу адуу харж өгсөн хөлс гээд 30000 төгрөг өгсөн. Саарал зүсмийн азаргатай, бараан зүсмийн адуу байсан. Тухайн адуунууд ер нь туранхайдуу адуу байсан... гэх мэдүүлэг /-р хх-ийн 14 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жамбалын өгсөн...0 оны 11 сарын -ны өдөр сумын нутаг Зэгэстэй гэх газар байсан 3 азарга адууг эргэхэд бүгд байсан. 11 сарын 19-ний өдөр отрын гэрээ Цагаан гол руу нүүлгээд 11 сарын 3- ны өдөр адуугаа бүртгэхэд Саарал зүсмийн азаргатай адуу байхгүй байсан. сумын Нарийн гол, Зэгэстэйн булаг гэдэг газруудаар хайсан боловч олоогүй. Тэгээд ах Д.-ид хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эдгээр адууг би маллаж байсан. Манай ах Д.-ийн адуу байгаа юм. Хүрэн зүсмийн нэг тооны гүүг алсан байсан. Бусдыг буцааж авсан. Нэхэмжлэх зүйлийн талаар Д.- ах хэлэх байх...гэх мэдүүлэг / -р хх- ийн 146 хуудас/
- Мал үнэлсэн тухай тайлангаар...азарга-*******00000 төгрөг, гүү-11х600000- 6600000 төгрөг, унага -7х00000-1400000 төгрөг, шүдлэн үрээ-3х400000-100000 төгрөг, байдсан гүү-3х400000-100000 төгрөг, нийт 11400000 төгрөг /-р хх-ийн 1 дүгээр хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоот хашаанд байрлах гэртээ байж байгаад 0 оны 09 сарын 0-ны өдөр замын машинд дайгдаад сум явсан. Тэгээд сумын Цагаанбургас багийн Зумъяан Адаг гэх газраас бөөн байсан 9 тооны адуунаас хээр зүсмийн морийг барьж унаад 8 адууг Увс аймгийн чиглэлд туусан. хоног туугаад орой 1 цагийн орчим Өлгий сумын ойролцоо адуугаа үлдээгээд сумын төв орж тамхи, идэж уух юм авахаар явсан. Тэгээд орой 3 цагийн орчим адуу үлдээсэн газраа ирэхэд байхгүй байсан тул тэр орчим газраар хоног хайгаад олоогүй. Тэгээд буцаж Ховд аймагт ирсэн. Бүтэн нэг өдөр яваад Мянгад сумын гүүрний ойролцоо ирж хоноод маргааш өглөө нь аймагт орж ирээд унаж явсан морио тавьж хөөсөн. 0 онд шоронд байхад БОЭТ-ийн эмч нар уушигны хагалгаанд орох шаардлагатай гэж байсан тул хагалгаанд орох мөнгө хэрэг болоод хулгай хийсэн. Би хэн нэгэнтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн адууны им тамгыг одоо хэлэх боломжгүй байна...гэх мэдүүлэг /-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/
- Яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /-р хх-ийн 19 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын , ПВ 660111 ын регистртэй, 9444738 ын утастай / овогт агийн ын өгсөн...Манайх 0 оны 08 сарын 1-ны өдөр сумын багийн нутаг дэвсгэр ын гүүрний доод талд адуугаа 09 сарын 0-ны өдөр хүртэл харж байсан. Манай 13 тооны адуунаас адуу алга болсон. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Бор модны арал, Улаанхаргана, Мянгад сумын Гахайт, Цагаанбулан гэх газруудаар хайгаад олоогүй. Хонгор зүсмийн, зөв чих цуулбар имтэй, зөв гуяндаа гал тамгатай, 4 настай морь-1, шар хээр зүсмийн, зөв чих цуулбар имтэй, зөв гуяндаа гал тамгатай, 4 настай морь 1-ийг алдсан. Манай эхнэр Б. нь цагдаагийн газарт бүртгүүлсэн. Хохирлоо төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /-р хх-ийн 199-00 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн сумын Цагаанбургас , ПВ ын регистртэй, ын утастай / ******* овогт гийн ийн өгсөн... 0 оны 09 сарын 1-ны өдөр Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Гурван мод гэх газарт адуугаа тууж гэртээ ирээд морио солиод гаргасан. Гэтэл 09 сарын -ны өдөр адуугаа эргэхээр очиход 7 тооны адуу байхгүй байсан. Тэгээд цагдаагийн газарт бүртгүүлсэн. Хүрэн зүсмийн- /зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу чих догол имтэй /, хар зүсмийн -1/ зөв талын гуян дээрээ урагшаа харсан саран тамгатай, буруу талын чих хойноосоо догол имтэй/ , хээр зүсмийн-1 / зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу чих хойноосоо догол имтэй/, хар халтар зүсмийн-1/ зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу чих хойноосоо догол имтэй/, хүрэн халзан зүсмийн -1 /зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу хойноосоо догол имтэй/, бор зүсмийн -1 / зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай, ширээтэй чандмань тамганы дээд талд урагшаа харсан саран тамгатай/ нийт 7 адуу алга болсон. Нэг морио 700000 төгрөгөөр үнэлж байна. Ганц унааны морьтой хоцорсон хэцүү байна. Хохирлоо төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг / -р хх-ийн 03-04 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... 0 оны 09 сарын *******- дын үеэр Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Зумъяан-Адаг гэх газраас манай эзэмшлийн тооны адуу алдагдсан. сумын нутаг дэвсгэрээс хайгаад олоогүй. Зөв талын гуяндаа гал тамгатай, зөв талын чих урдаасаа сүйх имтэй, хонгор зүсмийн, зөв талын гуяндаа гал тамгатай, зөв талын чих урдаасаа сүйх имтэй, хээр зүсмийн хязаалан морь алдсан. Адуугаа нэгийг нь 100000 төгрөг, нөгөөг нь *******00000 төгрөг, нийт *******00000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо төлүүлж авмаар байна. Манай нөхөр хөдөө байсан тул би хохирогчоор ирж мэдүүлэг өгсөн. Хохирогч нь манай нөхөр Ц.а гэдэг хүн байгаа...гэх мэдүүлэг / -р хх-ийн 08-09 дүгээр хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэргүйгийн өгсөн...Манайх 4 хүүхэдтэй, Э.******* манай гурав дахь хүүхэд. Э.******* уушиг нь устасан. Бие нь өвдөж байгаа гэсэн. Хулгай хийсэн зүйлээ гэртээ авчирч байгаагүй. Би өөрийн хэрэгцээг нь боломжоороо хангаж өгдөг. Би өөрөө барилгын ажил хийдэг...гэх мэдүүлэг /-р хх-ийн 1 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бүрэнжаргалын өгсөн...Э.******* нь манай эхнэрийн дүү. Ээжийнхээ хамт гэртээ амьдардаг. Манайхаар бараг ирдэггүй. Гэмт хэрэгт холбогдож байсан. Зан байдлын хувьд цайлган, архи тамхи их хэрэглээд байдаггүй. Айлд мал хариулж өгч байна гэж байсан...гэх мэдүүлэг /-р хх-ийн 13 хуудас/
- Мал үнэлсэн тухай тайлангаар...морь-6 настай-700000 төгрөг, морь-4 настай-600000 төгрөг нийт 1300000 төгрөг / -р хх-ийн 19 дүгээр хуудас /
-Мал үнэлсэн тухай тайлангаар нас гүйцсэн адуу -7х700000 төгрөг -4900000 төгрөг /-р хх-ийн 3 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...0 оны 09 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн төвөөс рашааны дэргэдээс машинд суугаад сумын наад талын гүүрний тэнд буусан. Урагшаа гол руу дагаж алхаад Зэгэстэй гэх газарт бараан зүсмийн 9 тооны адуу байхаар нь гол руу шахаж байгаад өөрт байсан олсоор нэг морь барьж аваад тохом тохож, хазаараараа хазаарлаад үлдсэн 8 тооны адууг тууж гол өгсөөд Мянгадын гүүрээр гараад Увс аймгийн Өлгий сумын наана бригадын төвийн тэнд адуугаа орхиод сум орж, тамхи идэх юм аваад буцаж ирэхэд миний тууж явсан адуу байхгүй байсан. Тэгээд тэндээ хоноод маргааш, нөгөөдөр нь хоёр өдөр нөгөө адуугаа хайгаад олохгүй болохоор нь буцаад явсан. Морьтойгоо Ховд аймгийн сумын Дөрвийн газар ирээд тохом хазаараа аваад морио сул тавьж үлдээгээд аймаг руу алхаж ирсэн. Тухайн үед ганцаараа ирсэн. Тухайн адууг хэний эзэмшлийн адуу байсан гэдгийг мэдэхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 9-60 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.******* нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу хохирогч Э.ийн гэрт нэвтэрч 80000 төгрөгний зурагт бүтээлэг, М.ын гэрт нэвтэрч *******70000 төгрөгний хөөрөг, мөнгөн аяга, nootbuuk, мөнгөн гинж, кулон, хохирогч М.ын 700000 төгрөгний үнэ бүхий нэг адуу, С.ын 700000 төгрөгний үнэ бүхий нэг адуу, Д.гийн 600000 төгрөгний үнэ бүхий нэг адуу, Д.-, С. нарын 11400000 төгрөгний үнэ бүхий ******* тооны адуу,Л.ийн 4900000 төгрөгний үнэ бүхий 7 адуу, Ц.ын 1300000 төгрөгний үнэ бүхий тооны адуу тус тус хулгайлсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Бусдын орон байранд нэвтрэх гэдгийг...түлхүүр тааруулах буюу багаж хэрэгсэл ашиглаж буюу ашиглахгүйгээр цонх, хаалганы түгжээг эвдэж орох “-ыг хэлэх ба шүүгдэгч Э.******* нь хохирогч Э., М. нарын гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж, цохиж, эвдэж орсон нь хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хадаас авагч төмөр, алх зэрэг болон мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.ийн өгсөн...гэрийн цоожийг эвдэж, гэрт нэвтрэн орж зурагтыг , орны бүтээлгэнд боогоод авч явсан байсан. Цоож эвдсэн төмрөө гэрийн ар талд орхисон байсан...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...буцаж явж байгаад - тоот хашаанд байх гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийн зүүн талд байрлалтай “Toshiba” маркын зурагтыг орны бүтээлгэнд боож гараад захын давхар үйлчилгээний төвийн үүдэнд 30 орчим насны эрэгтэй хүнд мөнгөний хэрэг гараад байна гээд *******0000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг, хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0 оны ******* сарын *******-ны өдрийн 14 цагт гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоожийг эвдсэн байсан тул Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингийн цоож болон авдарын цоожийг эвдээд авдарт байсан дунд гарын мөнгөн аяга, nootebuuk, мөнгөн гинж, шаргал өнгийн манан хөөрөг зэргийг авсан байсан...гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан алх, мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн... багийн - тоот хашаанд байх байшингийн хаалганы цоожийг алхаар цохиж онгойлгоод авдарынх нь цоожийг эвдэж, дунд гарын мөнгөн аяга, nootebuuk, мөнгөн гинж, шаргал өнгийн манан хөөрөг зэргийг авч зах гараад 60000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг, алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан, яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Э.******* нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.
Хуульд олон тооны мал хулгайлах гэдгийг...хорин дөрвөн бог, найман бодоос дээш тооны малыг ойлгоно...гэж заасан ба шүүгдэгч Э.******* нь 4 удаагийн үйлдлээр бусдын 37 тооны бод мал хулгайлсан болох нь...хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Миний халиун зүсмийн морь Д.Цайраагийн торон дотор байсан ба 0 оны 11 сарын 19-ний шөнө алга болсон.Морио хайгаад олохгүй байгаа... гэх мэдүүлэг, гэрч Д.Цайраагийн өгсөн...манай торон дотор С., М. нарын хүрэн болон халиун морь байсан. 0 оны 11 сарын 19-ний шөнө алга болсон. С.ын хүрэн морыг олсон. М.ын морь олдоогүй. М.ын моринд байсан ногт нь Баян-Өлгий аймгаас хураагдаж ирсэн байсан. Таньж олуулах ажиллагаагаар таниулсан...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ын өгсөн...Миний хүрэн зүсмийн морь Д.Цайраагийн торонд дотор байсан. Д.Цайраа ах 0 оны 11 сарын -ны өдөр торон дотроос алдсан гэж байсан. ******* хоногийн дараа олж авсан гэж байсан... гэх мэдүүлэг, мал үнэлсэн үнэлгээний тайлан,яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, хохирогч Д.гийн өгсөн...0 оны 09 сарын 7-ны шөнө аргамжаатай байсан хул зүсмийн морийг алдаж, маргааш нь олж авсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэжаргалын өгсөн...Э.******* нь “адуу зарах уу?” гэсэн. Адууг үзэхэд Мянгад сумын Цагаанбулан багийн Ванчин-Эрдэнэ гэдэг хүний тамгатай адуу байсан тул утасдаж аад О.Одхүү гэдэг ламд зарсан байсан. О.Одхүү ирээд өөрийн морийг авсан...гэх мэдүүлэг, гэрч Т.Өнөрбаатарын өгсөн...О.Одхүү надруу утасдаж адуугаа алдсан талаараа хэлсэн. Тэгээд алдсан адууг нь олоод дэргэд нь байж байтал Э.******* ирэхэд нь отолт хийж барьж авсан...гэх мэдүүлэг, мал үнэлсэн үнэлгээний тайлан, яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Э.*******гийн яллагдагчаар өгсөн...0 оны 09 сарын 7-8-нд шилжих шөнө Д.гийн нэг тооны морийг сумын Дөрвийн газраас хулгайлж авсан...гэх мэдүүлэг, гэрч О.Оргодлын...би 0 оны 09 сарын 7-ны орой өөрийн морийг аргамжсан. Өглөө нь байхгүй байсан. Өдөр 11 цагийн үед ******* багийн нутаг дэвсгэрээс морио олж авсан...гэх мэдүүлэг, гэрч О.Одхүүгийн өгсөн...0 оны 09 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө нэг морио алдсан. Мөрийг нь хөөсөөр ******* багийн нутаг дэвсгэрт зүүн хаалганд уяатай байхад нь олж аваад цагдаа Т.Өнөрбаатарын хамт отож байгаад Э.*******г ирэхэд нь барьж авсан...гэх мэдүүлэг, хохирогч Д.-ийн өгсөн...0 оны 11 сарын 3-ны өдөр адуугаа бүртгэж үзэхэд нэг азаргатай ******* адуу алдагдсан байсан. Баян-Өлгий аймгийн сумын нутагт ******* тооны адуу зарагдаж байна гэсэн мэдээлэлийн дагуу очиж 4 тооны адуугаа авсан. Нэг тооны адуу алагдсан байсан...гэх мэдүүлэг, хохирогч С.гийн...манай нэг байдас Д.- ийн адуунд байсан ба хамт алга болсон байсан. Сүүлд олж авсан... гэх мэдүүлэг, мал үнэлсэн үнэлгээний тайлан, мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн яллагдагчаар өгсөн...0 оны 11 сарын 0-ны өдөр Жаргалант сумын Ойн бүсний торноос тооны адуу хулгайлан унаж яваад, сумын Зэгстэй гэх газраас нэг азартай ******* тооны хулгайлан тууж, Баян-Өлгий аймгийн сумын нутагт зарж байгаад баригдсан...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Шайдолдагийн өгсөн...С.Аузах гэдэг хүний хашаанд адуу зарагдаж байна гэхээр нь нэг даагыг 30000 төгрөгөөр худалдаж аваад маргааш нь цагдаагийн байгууллагад хураалгасан...гэх мэдүүлэг, С.гийн өгсөн... С.Аузахын хашаанд адуу зарагдаж байна гэхээр нь унагатай гүүг 440000 төгрөгөө худалдаж авсан. Түүнийг маргааш нь Цагдаагийн байгууллагад хураалгасан...гэх мэдүүлэг, Ө.ын өгсөн...С.Аузах гэдэг хүний хашаанд олон тооны адуу хашсан байсан. настай шүдлэнг 30000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь цагдаагийн байгууллагаас хураалгаарай гэхэд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг, гэрч А.Меруертийн өгсөн...Олон адуу туусан залуу явж байхаар нь адуу зарах уу гэхэд зарна гэсэн. Тэгээд гэртээ хонуулсан. Нэг тарган гүүг 00000 төгрөгөөр авахаар болоод нядалсан. Сүүлд адууны махыг эзэнд нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг, гэрч А.Жайнагүлийн өгсөн...0 ны 11 сарын - ны орой цагийн үед адуу туусан залуу манай хашаанд ирсэн. А.Меруер эгч адууг хашаанд хашиж байя гэхээр нь оруулсан...гэх мэдүүлэг, гэрч М.Атшыбагийн...С.Аузахын хашаанд адуу зарагдаж байна гэхээр нь очиж үзээд гурван гүү, гурван унага, нэг даагыг 100000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан. Мөнгө төгрөгөө өгөөгүй байсан тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Д.Тойжаны өгсөн...0 оны 11 сарын *******-ны үеэр манай сумын хэсгийн төлөөлөгч хураагдсан 1 тооны адуу харж байгаач гээд манай торонд оруулахад харж байсан. Маргааш нь 3 адуу нэмж авчирсан. Саарал зүсмийн азаргатай адуу байсан. Адууны эзэн Д.- нь Ховд аймгаас ирээд адуугаа авч явсан...гэх мэдүүлэг, яллагдагч Э.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.*******гийн өгсөн...0 оны 09 сарын *******-ны өдөр Ховд аймгаас гараад сумын Зумъяан Адаг гэдэг газраас 9 тооны адуу хулгайлж туугаад Увс аймгийн Өлгий сум оруулаад, тамхи, хүнсний зүйл авэх гээд сумын төв ороод ирэхэд алга болсон байсан тул хоног хайгаад унаж явсан морио унаад буцаж Ховд аймгийн ойролцоо ирээд морийг тавьж явуулсан... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ын ...0 оны 08 сарын 1- ны өдрөөс 09 сарын 0-ны өдөр хүртэл адуугаа харж байтал манай 13 тооны адуунаас тооны адуу алдагдсан. Адуугаа олоогүй...гэх мэдүүлэг, хохирогч Л.ийн өгсөн... 0 оны 09 сарын 0-ны өдөр адуугаа эргэхээр очиход 7 тооны адуу алга болсон байсан. Адуугаа олоогүй...гэх мэдүүлэг, гэрч Б.Серикбагийн өгсөн...0 оны 09 сарын *******-дын үеэр манай адуунаас тооны адуу алдагдсан. Адуугаа олоогүй байгаа...гэх мэдүүлэг, мал үнэлсэн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******г бусдын мал бусдын олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн нь...мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ы өгсөн...0 оны 11 сарын 3-ны өдөр сумын нутаг дэвсгэрт хулгайн адуу зарагдаж байж болзошгүй гэсэн мэдээлэлийн дагуу 4 дүгээр багийн нутаг дэсгэрт С.Аузах гэдэг айлын хашаанд очиход 13 тооны адуу байсан. Эзнийг нь аад А.Меруер гэдэг гэрт байгаа гэсэн. Тэдний гэрт очиход үл таних залуу байсан. Түүнээс адууны гарал үүслийн гэрчилээг аад замдаа гээсэн гэж хэлсэн тул түүнийг цагдаагийн хэсэг дээр авчираад шалгахад өөрийгөө Э.******* гэдэг гэж танилцуулсан. Биед нь үзлэг хийж байтал баруун талын ханцуйнаасаа хутга гаргаж ирээд “ална шүү” гээд ширээн дээр байсан кармаанаас нь гаргаж ирсэн мөнгийг аваад гарч зугтаасан. Би араас нь хөөж байтал урдаас нь хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан мотоцикльтой гарч ирээд барьж авсан. Надруу хутга гаргахад би сандал урдаа барьтал гараад зугтаасан...гэх мэдүүлэг, гэрч Ж.Аманболын өгсөн...0 оны 11 сарын 3-ны өглөө 09 цагийн үед гэртээ байхад манай хаалгыг оролдох шиг болсон. Хаалгаа онгойлгох гэтэл ноцолдох чимээ гарахаар нь цонхоор харахад хэсгийн төлөөлөгч болон цагдаа, нэг бор куртиктэй залуу, иргэн Асыл нар байсан. Хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан гартаа хутга барьсан, цагдаа Д. гав зүүж байна гэж харсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Асылийн өгсөн...0 оны 11 сарын 3-ны өдөр цагдаагийн кобаны хажуугаар өнгөрч явахад нэг залуу гэнэт гарч гүйсэн. Араас нь цагдаа Д. хөөсөн. Намайг бариад ав гэхээр нь чадах чинээгээрээ хөөсөн. “Хутгатай, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Урдаас нь хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан мотоцикльтой гарч ирээд нэг айлын хашаа руу нөгөө залуу орсон. Хутга далайж байхад нөгөө талаас Д. ирж гарыг нь барьж баривчилсан. Түүний гарт хар өнгийн бариултай том хутга байсан...гэх мэдүүлэг, гэрч Ш.Нурланы өгсөн...0 оны 11 сарын 3-ны өдрийн өглөө хэсгийн цагдаа Д. нь хулгайн адуу оруулж ирж зарж байсан Э.*******г саатуулсан талаараа илтгэсэн. Би Э.*******г цагдаагийн тасгаас гараад зугтаж байхыг хараад урдаас нь тосож барьж авахаар хөөж, багийн иргэн Б.Айболын хашааны өвлийн байшингийн үүдэнд саатуулах үед мэх хэрэглэн түүний гарт байсан хутгыг аюулгүй болгож, гавлан цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Түүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй. Бидний дэргэд иргэн Б.Асыл, Ж.Аманбол бол нар байсан. Э.******* нь цагдаа Д. руу хутга далайж мөнгөө аваад зугтаасан гэсэн...гэх мэдүүлэг, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба “зэвсэг” гэдгийг...эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж...иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн , үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно...гэж тодорхойлсноос үзэхэд шүүгдэгч Э.******* нь ханцуйнаасаа хутга, гаргаж улмаар хууль сахиулагч цагдаа Д.г “ ална шүү “ гэж сүрдүүлэн, биед нь үзлэг хийж ширээн дээр гаргаж тавьсан мөнгийг авч зугтаасан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дах хэсгийн .1-д заасан “ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзэв.
Шүүгдэгч Э.*******г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын мал, бусдын олон тооны малыг хулгайлсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Ховд аймгийн Прокуроын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Э.*******гийн гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1, .1 зүйлийн 1, .1 зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Э.*******г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын мал,бусдын олон тооны малыг хулгайлсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1, .1 зүйлийн 1, .1 зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар ял оногдуулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 011 оны 08 сарын 08-ны өдрийн 66 тай шийтгэх тогтоолоор 0 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил нэг сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 01 оны ******* сарын -ны өдрийн 3 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14., 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 11 сарын 4-ний өдрийн 1 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар жил ******* хоногийн хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 07 сарын 31- ний өдрийн 67 тай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14.-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 01 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар баривчлах ялаас чөлөөлөгдөж байсан нь 3-р хх-ийн 13-14 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , -36 худас дахь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 011 оны 08 сарын 08-ны өдрийн 66 тай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 01 оны ******* сарын -ны өдрийн 3 тай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 11 сарын 4-ний өдрийн 1 тай шийтгэх тогтоол, мөн 0 оны 07 сарын 31-ний өдрийн 67 тай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байгаа болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жилийн хорих ял, мөн хуулийн .1 зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих, .1 зүйлийн -т зааснаар 3 жилийн хорих ял, 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1, дахь хэсгийн .4-т зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, .1 зүйлийн -т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 зүйлийн 1,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.******* нь 0 оны 11 сарын 30-ны өдрийн 80 тай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 0 оны 1 сарын 8-ны өдрийн 04 тай захирамжаар хугацаа сунгагдаж, 0 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.
Э.*******д холбогдох эрүүгийн 3600*******60099 тай хэрэгт 36000870*******0, 36001130098, 36000860093, 36000000*******, 36000000*******3 тай хэргүүд тус тус нэгтгэгдсэн болохыг дурьдав.
Эрүүгийн 3600*******60099 тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, хар гэртэй хутга, хадаас авагч төмөр, алх, хазаар, 83000 төгрөг зэргийг Ховд аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, суран ногт нэгийг хохирогч М.т, гар утас-1 ширхэг, метал бөгж нэг ширхэг зэргийг шүүгдэгч Э.*******д буцаан олгож, цагаан өнгийн уяа ширхэг, тохом зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Хохирогч Д., С. нар нь тус бүр нэг морь, хохирогч Д.- нь 3 адуу, адууны мах -1, арьс, толгой, хохирогч С. нь нэг адуу зэргийг буцаан авсан нь хохирогч нарын мэдүүлэг болон мал, мах , арьсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Харин хохирогч Д.- нь адуугаа эрж хайсаны зардал 11980 төгрөг, хохирогч М. нэг адуун үнэ -700000 төгрөг, адуугаа эрж хайсны зардал 90000 төгрөг, Л. -7 тооны адууны үнэ 4900000 төгрөг, Ц.а адууны үнэ 1300000 төгрөг, Э. телевизорын үнэ 70000 төгрөг орны бүтээлэг *******000 төгрөг, М. nootebuukний үнэ 300000 төгрөг, хөөрөгний үнэ 000000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга- 00000 төгрөг, мөнгөн гинж, кулон -70000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Шайдолда 30000 төгрөг, С.Мүлшелбай 440000 төгрөг, Ө.ын *******0000 төгрөг зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан үнэлгээний баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, ******* зүйлийн *******.1-д зааснаар шүүгдэгч Э.*******гээс *******87980 төгрөгийг гаргуулан хохирогч Д.-ид 11980 төгрөг, М.т 790000 төгрөг, Л.т 4900000 төгрөг, Ц.ад 1300000 төгрөг, Э.ид 80000 төгрөг, М.д *******70000 төгрөг иргэний нэхэмжлэгч А.Шайдолдад 30000 төгрөг, С.Мүлшелбайд 440000 төгрөг, Ө.т *******0000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.ын морио эрж хайсны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон 83000 төгрөгийг хохирогч нарын хохиролд төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36. зүйлийн 1,, 4 дэх хэсэг, 36.3 зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1., 36. , 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын мал, олон тооны малыг хулгайлсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял, .1 зүйлийн -т зааснаар 3 жилийн хорих ял, 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1, дахь хэсгийн .4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, .1 зүйлийн -т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******гийн цагдан хоригдсон 81/ наян нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 3600*******60099 тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, хар гэртэй хутга -1 ширхэг, хадаас авагч төмөр -1 ширхэг, алх- 1 ширхэг, хазаар -1 ширхэг, 83000 төгрөг зэргийг Ховд аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, суран ногт нэгийг хохирогч М.т, гар утас-1 ширхэг, метал бөгж нэг ширхэгийг шүүгдэгч Э.*******д олгож, цагаан өнгийн уяа ширхэг, тохом зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 3600*******60099 тай хэрэгт 36000870*******0, 36001130098, 36000860093, 36000000*******, 36000000*******3 тай хэргүүд тус тус нэгтгэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, ******* зүйлийн *******.1-д зааснаар шүүгдэгч Э.*******гээс *******87980 төгрөгийг гаргуулан, хохирогч Д.- ид 11980 төгрөг, М.т 790000 төгрөг, Л.т 4900000 төгрөг, Ц.ад 1300000 төгрөг, Э.ид 80000 төгрөг, М.д *******70000 төгрөг иргэний нэхэмжлэгч А.Шайдолдад 30000 төгрөг, С.Мүлшелбайд 440000 төгрөг, Ө.т *******0000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.ын морио эрж хайсны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон 83000 төгрөгийг хохирогч нарын хохиролд төлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Э.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
*******. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА