Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/29

 

 

*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид      Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           Б.Эрхэмбаатар

Яллагдагч                          *******

Яллагдагчийн өмгөөлөгч  Ж.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 201******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2******* дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас хэргийг 201******* оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1*******84 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн *******-р хороо ******* *******-р гудамжны № тоотод оршин суух, ******* овогт ******* *******. РД:ШЕ84011*******02

          Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Hyundai Sonata” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2******* дугаартай шүүгчийн захирамжаар:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын Прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгчийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1.3ам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зургийг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Мөнхсүлд үйлдсэн ба хэргийн газрын нөхөн үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад М.Отгонбаяр хийсэн. Уг нөхөн үзлэгээр анх хийгдсэн схем зураг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэгт нэмэлт өөрчлөлт ороогүй, шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй учир дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй урьд гаргасан шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал...” үндэслэл тогтоогдоогүй байхад дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох бүрэн боломжтой байна.

2. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Мөнхсүлдийн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, хэргийн газрын нөхөн үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад М.Отгонбаяр хийсэн тэмдэглэл зэргээр ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2,10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн А,Б- д заасан заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон байхад хэргийн газрын үзлэг хийх үед оролцсон хөндлөнгийн гэрч нараас мэдүүлэг авуулахаар заасан нь үндэслэлгүй байна.

Учир нь хөндлөнгийн гэрч нар нь хэрэг учралын газарт үзлэг хийх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнийг хараагүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх этгээд бус байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэж тодорхойлсон байна. Эрүүгийн 18320001300121 дугаартай хэрэгт ******* нь гэмт этгээдийн буруугаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан талаар нотлох баримт авагдаагүй, өөрийн буруутай үйлдлээс бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон байхад хохирогчоор тогтоож, эд зүйлд үнэлгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар захирамжилсан нь үндэслэлгүй байна.

Иймд *******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 201******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2******* дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 15.6 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн энэ хэрэгт үзлэг хийхдээ анхнаасаа “А” цэгийг буруу тогтоосон. Хэргийн газрын үзлэгт *******г оролцуулаагүй, зорчигч болон түүний гэр бүлийн хүнээс асууж “А” цэгийг тогтоосон байдаг.

Хамгийн гол нь шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа зам тээврийн үзлэг хийсэн Ц.Мөнхсүлд бус н.Наранбаатараар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Үүнээс шалтгаалаад дахин дүгнэлт гаргуулахад адилхан дүгнэсэн байдаг. Тээврийн хэрэгслийн эвдрэлээр тодорхой мэдлэгтэй мэргэжлийн хүнээр дахин шинжээч томилуулж тогтоовол “А” цэг болон хурд бодитой гарах учраас дахин шинжээч томилуулж “А” цэг болон тээврийн хэрэгслийн хурдыг бодитой тогтоолгомоор байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийн эрх байнга зөрчигдсөн. Эмнэлэг дээр *******г ээж болон хүүхдээ тэврээд явж байхад нь гарын үсэг зур гээд зуруулсан. Одоо болтол тээврийн хэрэгслийн гэмтлийг үнэлээгүй заавал Зүүнхараагийн үнэлгээний газраар үнэлүүл гэсэн байдаг. Мөн гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Нөгөө жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хурд хэтрүүлсэн эсэх зэргийг огт тогтоогоогүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “А” цэгийг тогтоолгомоор байна. Үүний дараа бодит зураг гарна. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Яллагдагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Hyundai Sonata” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатаар хянан хэлэлцээд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагчид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

         Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг судлан үзэхэд: Уг хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ослын шалтгааныг тогтоох зорилгоор шинжээч томилох тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/д Л.Наранбаатар 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 13 тоот дүгнэлт гаргажээ.

         Уг шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4-т заасны дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн дүгнэлт байх ба уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д заасан шаардлагын дагуу явагдаагүй, уг дүгнэлтэд шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдэг дарагдаагүйн улмаас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу уг дүгнэлт хүчинтэйд тооцогдохгүй болсон байх тул дахин шинжээч томилох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

         Уг хэрэгт шинжээч томилох тогтоол гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг удирдлага болгосон байх ба хуулийн дээрх зохицуулалтад ослын дүгнэлт гаргах талаар ямар нэг эрх хэмжээ олгосон заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Түүнчлэн  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулахдаа дан ганц шинжээчийн дүгнэлт дахин гаргахаас гадна шаардлагатай бол хэргийн газрын үзлэгийг дахин хийх, автомашины хурдыг тогтоох ажиллагааг осолд орсон автомашины эвдрэлд үзлэг хийх замаар шинжээч томилон тогтоох, хэрэг учрал болсон байдлыг харсан гэрч нарыг олж тогтоон гэрчээр асууж хэргийн үйл баримтыг илүү тодорхой болгох, хэрэгт асуугдсан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокурорын 201******* оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2******* дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН

                                     Д.БУЯНЖАРГАЛ