| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01033/И |
| Дугаар | 193/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 193/ШШ2025/00041
| 2025 01 22 | 193/ШШ2025/00041 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* 472 дугаар байр *******од байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* *******ны од оршин суух, /РД:/,
Хариуцагч: *******, ******* *******ны од оршин суух, ы /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,196,586.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 2,196,586.84 төгрөгийг хариуцагч Ш., С. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК нь хариуцагч Ш., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,196,586.84 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. хариуцагч Ш.аас татгалзаж, хариуцагч С.тай эвлэрлийн гэрээ байгуулсан.
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, ,2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,095 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,047.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч С.ээс 25,047.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,196,586.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, ,2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 183,050 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 183,050 төгрөгөөр нэхэмжлэгч “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,095 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,047.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч С.ээс 25,047.05 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч С. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА