| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00004/И |
| Дугаар | 193/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2025/00044
| 2025 01 23 | 193/ШШ2025/00044
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, *******, *******ийн *******ны *******од оршин суух,******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд *******т төрсөн. 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Налайх хотын Нийтийн номын санд номын санчаар ажилд орсон. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх пүүсэд 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл суралцаж, номын санч мэргэжил эзэмшиж төгссөн. Дикриттэй хүний оронд түр ажилд ороод ажилласан. 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд уг хугацаанд дикриттэй хүн ажилдаа орсон. 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдаад буцаад 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нийтийн номын сангийн нярав, номын санчаар төв рүү шилжиж ажилласан. 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийтийн номын сан тусдаа байсан. Удирдлага байсан н.******* гэх дарга маань осолд ороод нас барсан тул би ажлыг нь орлон эрхлэгч, номын санчийн ажлыг давхар хийсэн. 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр соёл, урлагийн байгууллагуудыг нэгтгэх тушаал гарсны дагуу Соёлын ордонд шилжиж ажилласан. 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн боловч Нийгмийн даатгалын газар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгож ирнэ үү гэсэн. 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл номын сан маань ажиллаж байсан.
Иймд намайг 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Налайх хотын номын сангийн уурхайн салбарт номын санчаар, 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх хотын Нийтийн номын сан, Соёлын төвийн номын санд номын санч, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1334 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Налайх дүүргийн Соёлын ордоны тодорхойлолт, 262886 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний 12 дугаартай Налайх хотын Соёлын төвийн захирлын тушаал, Р.ийн Налайхын түүхэн тэмдэглэл номын хэсгээс, Соёлын ордон 2019 онд хэвлэгдсэн номын хэсгээс, гэрч Н., Н. нарын мэдүүлэг зэрэг болно.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Н.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
4.Нэхэмжлэгч Н.******* нь 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Налайх хотын номын сангийн уурхайн салбарт номын санчаар, 1992 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх хотын Нийтийн номын сан, Соёлын төвийн номын санд номын санч, эрхлэгчээр ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
4.1 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн номын сангийн уурхайн салбарт номын санчаар ажиллуулсан, 1992 оны 05 дугаар сарын 28-нд ажлаас чөлөөлсөн, 1992 оны 07 дугаар сарын 02-нд номын санд номын санч, няраваар түр ажиллуулсан бичилттэй хөдөлмөрийн 262886 дугаартай дэвтрийн хуулбар,
4.2 Налайх хотын Соёлын төвийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Н.*******ийг ахлах номын санчаар томилох тухай тушаалын хуулбар,
4.3 гэрч Н.ын Налайхын Нийтийн номын санд Н.******* хүүхэд асрах чөлөө авсан хүний оронд ажилд орж байсан. Тухайн үед Н.******* уурхайн номын санд шилжиж ажилласан. 1993 онд номын сан Соёлын ордон луу нүүж байсан. Тухайн үед номын сангийн дарга н.Долгорсүрэн, фондын эрхлэгч н.Жанцанноров ажиллаж байсан гэх мэдүүлэг,
4.4 Гэрч Н.гийн … 1991 оноос 1994 онд Налайх дүүргийн Нийтийн номын санд номын санчаар Н.*******тэй хамт ажиллаж байсан. Бид хоёр хоёулаа номын санч байсан. Сүүлд Нийтийн номын сан Соёлын төвийн харьяанд очиж байсан гэх мэдүүлэг,
4.5 Р.ийн Налайхын түүхэн тэмдэглэл номын 64 дүгээр талд номын сан хэсэгт Н.*******ийн номын санд ажиллаж байсан талаар бичсэн хэсэг, Соёлын ордон номын 103 дугаар талд Н.*******ийн ажиллаж байсан талаар бичсэн хэсэг,
4.6 Н.*******ийн 265974 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 1999 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл Боловсрол соёлын төвд номын санчаар ажилласан гэж бичилт хийсэн зэрэг болно.
5.Нэхэмжлэгч Н.******* нь 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Соёлын төвийн номын санд номын санчаар ажиллаж байсан байна.
6.Иймд дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н.*******ийг 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Налайх хотын номын сангийн уурхайн салбарт номын санчаар, 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх хотын Нийтийн номын сан, Соёлын төвийн номын санд номын санч, эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч******* овогт ******* *******ийг 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Налайх хотын Номын сангийн уурхайн салбарт номын санчаар, 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх хотын Нийтийн номын сан, Соёлын төвийн Номын санд номын санч, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.ДУЛМАА