2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/00045

 

               2025          01          23

                                  193/ШШ2025/00045

             

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух хаягтай, РД:*******, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, *******, од оршин суух хаягтай, РД:, овогт ын т холбогдох

790,318 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны дээд айл болох  Г.ынхаас 3 удаа ус алдаж манай байранд хохирол учруулсан. Үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээ хийлгэхэд 636,518 төгрөг гэж гарсан. Үнэлгээ хийлгэх зардалд 88,000 өгрөг төлсөн. Шатахууны зардал 65,800 төгрөг болсон. Иймд 790,318 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 68500  төгрөгөөс татгалзаж, 724,518 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 01-нд төлөхөөр тохиролцож  эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.******* хариуцагч Г.т холбогдуулан 790,318 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 68500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 724,518 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-нд төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,938  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлагаас 68500 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Г. 724,518 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-нд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 21,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           Э.ДУЛМАА