2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/00047

 

               2025          01            23

                                   *******3/ШШ2025/00047

             

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* ******* ******* хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* ын ны од оршин суух, гийн /РД:/-т холбогдох,

  

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг хариуцагч А.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: Э.*******ын нэхэмжилсэн 800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч  А.ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,200,000 төгрөгөөс татгалзсан.

 

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 2,200,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 800,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,750 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А. 23,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

1.Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч А.ад холбогдох  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь  2,200,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж хариуцагч нь 800,000 төгрөгиийг төлөхөөр харилцан тохиролцсон  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж,  800,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,750 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.аас 23,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

3.Хариуцагч А. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА