| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00030/И |
| Дугаар | 193/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2025/00048
| 2025 01 24 | 193/ШШ2025/00048 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, *******, ******* хаягт оршин суух,*******ын ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* ын ны од оршин суух, ийн /РД:/-т холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 12,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний үүрэгт 12,505,000 төгрөгийг хариуцагч Б.ас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Б.д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12,505,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 505,000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөг болгон багасгасан.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:У.*******ы нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 505,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж хариуцагч нь 12,000,000 төгрөгиийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч У.*******аас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,030 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 12,000,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.ас 103,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч У.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 12,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 12,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч У.*******д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,030 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 12,000,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.ас 103,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3.Хариуцагч У.******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА