Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/30

 

*******т холбогдох  
эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
 Даргалагч,
Ерөнхий шүүгч                Б.Батзориг
Шүүгчид                            Г.Давааренчин                                                                          Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор                           Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч   Р.Атарцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .*******-т заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 175/019/004/Э индекстэй, 1 хавтас хэргийг 019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 0-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* ******* дугаар багийн -р хэсэг 04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* РД: /МЭ9004018/
        олбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ эзэмшлийн 1-1 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 018 оны 09 дүгээр сарын 9-ний шөнө 0******* цаг *******0 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Дельфин зочид буудлын хажуугийн төв замын дэргэдэх бетон хавтанг мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    
        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор:
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******ыг мөн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .*******-д заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 
        - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 4.0.000 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг 7 дугаар байр 4 тоотод оршин суух үннү овогт /МЮ910*******01*******1/ олгож, 
        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .*******-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасч 06 сарын хорих ял шийтгэж, 
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 
        - Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын 871476 дугаар бүхий жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний нэхэмжлэгч 1-1 улсын дугаартай 019584 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ. 
        Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийтгэх тогтоолын дахь заалт шүүгдэгч *******аас 4.0.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн үнү овогт олгосугай гэсэн байгаа. Миний бие тухайн үед энэ мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Золбаяр бид хоёр 10 жилийн ангийн хүүхэд төдийгүй сайн найзууд байсан. Тэгээд би боломжоороо машиныг засуулаад өгөх санаатай засварын газарт өгч, хэрэгтэй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь зах дээрээс авч засварын газар өгсөн. үний хүч дутмаг байна нэг засварчин өвчтэй гэх шалтгаанаар машины засварын ажил сунжирч машиныг нь шүүх хуралдаанаас өмнө гарган өгч чадаагүй юм. Тэгээд тухайн үед найздаа энэ бүхнийг хэлж ойлгуулж тэр маань зөвшөөрч байсан боловч мэдээж гэр бүлийн хүмүүс нь хурдан машинаа засуулах, эсвэл үнэлгээгээр гарсан мөнгөө ав гэдэг шаардлагыг тавьж найзад минь хэцүү байсныг ойлгож байгаа. Намайг хоригдсоны дараа ах дүү нар минь хөөцөлдөж мөнгө төгрөг олж Золбаярын машины хохирол болох 4.0.000 төгрөгийг төлж барагдуулсан одоо надад бусдад төлөх төлбөр байхгүй юм./Тодорхойлолт хавсаргав/
         . Миний бие бага насны хүүхэдтэй эхнэр маань хүүхдүүдээ харж халамжилж байгаа энэ хэргийн улмаас албанаасаа халагдсан. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад өр зээлтэй амьдрал хангалуун биш зэрэг байдлыг харгалзан үзэж намайг ажил хийх боломжоор ханган шийдвэрлэж өгнө . үүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргав. 
        *******. Би холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн болчимгүй байдлаасаа болж сонгосон мэргэжил ажлаа хийж чадахгүй байдалд орсондоо туйлаас гэмшин харуусаж байна. 
        4. охирогч маань хүнд гэмтэл авсан боловч биеийн байдал нь сайжирсанд би баяртай байгаа.тэр маань ч надад гомдолгүй адилхан эр хүмүүс амьдралын төлөө зүтгэж яваа чамд юунд нь гомдох билээ бид өөрсдөө л хамт явсан гэж хэлж надад урам өгч байгаа, би түүнийг хэзээ ч орхихгүй чадлынхаа хэрээр тусална гэж бодож байна. Мөн иргэний нэхэмжлэгч С.Золбаяр нар надад гомдол саналгүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн байгаа. Үүнийг гомдолд хавсаргав. Энэ байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.
        охирогч Н. давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: ...*******т ямар ч гомдол саналгүй, миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй болно. охирол болох эмчилгээний төлбөрийг бүтэн авсан учир надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ. 
        Иргэний нэхэмжлэгч С.Золбаяр давж заалдах гомдолтой холбогдуулаг шүүхэд гаргасан тайлбартаа: ...019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас өөрийн эзэмшлийн автомашины үнэлгээний байгууллагаас тогтоосон 4.0.000 төгрөгийг найз *******аас гаргуулахаар шийдвэр гарсан. Уг нэхэмжлэлийг 019 оны 0******* дугаар сарын 6-ны өдөр барагдуулсан. Дахин нэхэмжлэх зүйлгүй тул найз *******ыг хорих ялаас чөлөөлж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад эрүүл мэндэд хүнд хохирол, харин иргэний нэхэмжлэгч С. 4.0.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Н. гомдолгүй гэсэн, харин С.Золбаярыг согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоог шилжүүлсэн хариуцлагыг хамт үүрэх ёстой гэх асуудал яригдсан байдаг. Тухайн үед шүүгдэгч ажлаасаа дөнгөж халагдсан учраас С. учирсан хохирол төлбөрийг төлж чадаагүй. Гэхдээ түүнд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч түүнд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. арин шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн эхнэр болон хамаатан садан нь нийлээд 4.0.000 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэгч С. өгч барагдуулсан. Энэ талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6, 7 дугаар зүйлд заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. 
автаст хэрэгт *******ын хувийн байдлаар талаар нотлох баримт авагдаагүй. ******* нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй гэртээ суудаг. Мөн шүүгдэгч нь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт туслахаар ажиллаж байсан, түүний дараа дэвшин Замын цагдаагийн газарт ажиллаж байхдаа ийм осол гаргасан. Гэхдээ хамт олон нь буцаагаад ажилд нь авах бүрэн боломжтой гэдэг саналаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү
Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРОЙЛО нь:
    ******* нь согтуурсан үедээ эзэмшлийн 1-1 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 018 оны 09 дүгээр сарын 9-ний шөнө 0******* цаг *******0 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Дельфин зочид буудлын хажуугийн төв замын дэргэдэх бетон хавтанг мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .*******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 4.0.000 төгрөг гаргуулан хохирогч С. олгуулахаар зааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .*******-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасч 06 сарын хорих ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: ******* нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн *******1-**************, *******9-40-р хуудас/, иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн *******5-*******7, *******8, 150-16-р хуудас/, гэрч /хх-ийн 4-р хуудас/, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 41, 95-99-р хуудас/, 018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 1191 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/, №67 дугаартай имийн шинжилгээний хариу /76-р хуудас/, “Ашид билгүүн” К-ийн 018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай өрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /87-88-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна. 
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, учирсан бодит хохирол, хор уршгийг төлсөн боловч иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ нь бодит байдлаар нотлогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч өмчлөлийн 1-1 улсын дугаартай марк- маркийн автомашинд учирсан хохирол болох 4.0.000 төгрөгийг 019 оны 0******* дугаар сарын 6-ны өдөр төлж барагдуулж, иргэний нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт /хх-ийн 179-р хуудас/, иргэний нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 178-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “өнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .*******-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн *******, 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 дугаар зүйлийн 1, 1.1, *******9.6 дугаар зүйлийн 1, 1.4, *******9.9 дүгээр зүйлийн 1, 1.4, -д заасныг удирдлага болгон ТОГТОО нь:
    1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 
    -******* дугаар заалтыг: ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн .1, .*******-т зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж, 
    - 4 дүгээр заалтыг:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******т анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэгдсэн этгээдэд бүртгэл хөтөлж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч С. учирсан хохиролд 4.0.000 /дөрвөн сая хор зуун хорин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
*******. *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
         4. *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
        5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН 
                                              Д.БУЯНЖАРГАЛ