| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01046/И |
| Дугаар | 193/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2025/00051
| 2025 01 28 | 193/ШШ2025/00051 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******т , *******-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******, ******* хаягт оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,286,606.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.аас 1,286,606.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шардлага гаргасан.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хариуцагч П.тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1268 дугаартай зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан. Нийтдээ 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Сар бүр зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар нэмэгдүүлсэн хүү 20 хувийг тооцож, нийт 2,095,306.39 төгрөг болсон. Хариуцагч 818,000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 1,277,306.39 төгрөг үлдсэн ба энэхүү мөнгөн дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөгийн хамт 1,286,606.39 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
4.Хариуцагч П.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдааны товыг дахин мэдэгдэхэд мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурахаас татгалзаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.
5. Хариуцагч П. нь ХХК-с 1,099,900 төгрөгийн үнэ бүхий galaxy 52 гар утас худалдан авахын тулд ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,099,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, гар утасны үнэ 1,099,900 төгрөгийг Сайн электоринкс ХХК-руу ХХК шилжүүлэхээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон байна.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
7.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох ХХК нь хариуцагч П.тай байгуулсан гэрээний дагуу 1,099,900 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сайн интернэшнл ХХК-руу шилжүүлсэн, Сайн интернэшнл ХХК нь П.д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр galaxy А52 гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь 2021 оны 12 сарын 15-ны өдрийн БЗГ21-1268 барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, Сайн интернэшнл ХХК нэхэмжлэх, Сайн интернэшнл ХХК-ийн П.д бараа хүлээлгэн өгсөн акт, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрээний 2.7, 5.2.2-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20% хүртэл байна гэж заасан талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч үүнийг баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу П. нь сар бүр 67,063 төгрөгийг 24 сарын хугацаанд төлөхөөр байх ба үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 67,500 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 67,500 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 67,500 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 67,500 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 210,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 70,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 68,000 төгрөгийн нийт 818,000 төгрөгийг П.аас төлсөн нь зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
9.Хариуцагч П.д эрх, үүргийг танилцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
10.Нэхэмжлэгчээс өгсөн хэрэгт авагдсан баримт зээлийн эргэн төлөх хуваариас зээлдэгч нь гэрээ байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 818000 төгрөгийн зээлээ төлсөн бөгөөд түүнээс хойш төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, үндсэн зээлийн үлдэгдэл 665,339.27 төгрөг, хүү 541,736.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,230.52 төгрөг нийт 1,227,306.39 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
11.Нотариатын зардал 9,300 төгрөг гаргуулах шаардлага хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,870 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.аас 1,227,306.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА