| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01025/И |
| Дугаар | 193/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2025/00053
| 2025 01 28 | 193/ШШ2025/00053 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, *******од оршин суух хаягтай, РД:*******, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******од оршин суух хаягтай, РД:*******, овогт ийн д холбогдох
1,295,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.д 1,295,000 төгрөгийг 3 жилийн өмнө өгсөн. Сар сардаа 100,000 -200,000 төгрөгийн ашиг өгч явж байгаад нэг жилийн дараа 1,295,000 төгрөгийг буцаан авдаг гэж тайлбарласан. Мөнгөө өгснөөс хойш нэг жил болоход ямар ч ашиг байхгүй байсан. Жилийн дараа мөнгөө авъя гэхэд хүлээж бай мөнгө өснө гэж хэлсэн. 2 жил гаруй өнгөрсөн байхад би ямар ч мөнгө аваагүй. Иймд 1,295,000 төгрөгийг Р.гаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 695,000 төгрөгөөс татгалзаж, 600,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Р.д холбогдуулан 1,295,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 695,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 600,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас 18,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 695,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч 600,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас 18,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.ДУЛМАА