| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 189/2024/00074/И |
| Дугаар | 193/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 193/ШШ2025/00060
| 2025 02 03 | 193/ШШ2025/00060 |
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од байрлах, ******* ХХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг *******, *******од оршин суух,******* овогт *******ын /РД:/, овогт гийн /РД:/, овогт ийн /РД:/ нарт холбогдох
51,725,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаний “” нэртэй хүнсний дэлгүүрийг А., М., Г. нарт 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс түрээслүүлэхээр болсон. Сард 4,000,000 төгрөг төлөөд түрээслээд худалдаж авахаар надад санал гаргахаар нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон эргэлтийн барааны хамт өгсөн. Хүлээлгэж өгөхдөө бараандаа тооллого хийж нийт 74,112,410 төгрөгийн барааг хүлээлцсэн. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цаашид дэлгүүрийг ажиллуулж чадахгүй гэхээр нь үлдэгдэл барааг тоолж үзэхэд 31,441,023 төгрөгний бараа хүлээж авсан. Нарантуул захаас бараа нийлүүлж өгсөн барааны үнийг зарсан хойно нь авдаг аас 14,500,000 төгрөг, Жанжин захаас бараа нийлүүлдэг аас 16,500,000 төгрөгийг төлөөгүй байсан. Манайх төлж барагдуулсан. Анх тоолж өгсөн барааны үлдэгдэл 15,900,000 төгрөг, ад 16,500,000 төгрөг, т 14,500,000 төгрөгийн төлбөрийг манай компанид нийлж төлөхөөр тооцоо нийлж дуусгасан. Үйл ажиллагааны зардал татварт 2,940,000 төгрөг, Илч орд ХХК-д хэрэглээний зардал 1,885,273 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй явсныг манай байгууллага төлж барагдуулсан. Иймд Б., М., Г. нараас 51,725,273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Б., М., Г. нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК нэхэмжлэлтэй, Б., М., Г. нарт холбогдох 51,725,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагын 3,225,273 төгрөгөөс татгалзсан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус тус бичгээр гаргасан байна .
Хариуцагч нар харилцан тохиролцсон тул шүүх хуралдааныг хариуцагч нарын эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б., М., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,725,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг хариуцагч нарын эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
******* ХХК нэхэмжлэлтэй, Б., М., Г. нарт холбогдох 51,725,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3,225,273 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож, тус тусдаа бичгээр тайлбар гаргасан байна.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., М., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 200,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК нэхэмжлэлтэй, Б., М., Г. нарт холбогдох 51,725,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3,225,273 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 200,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА