| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00306/И |
| Дугаар | 193/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 193/ШШ2025/00242
2025 04 10 193/ШШ2025/00242
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******, ******* хаягт оршин суух, *******н ******* /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9.066.960,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.066.960,86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогт *******д холбогдох *******-ийн нэхэмжлэлтэй 9.066.960,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцлээ. Үүнд 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүрэгт 9.066.960,86 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь 9.066.960,86 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.894 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 84.947 төгрөгийг улсын төсвөөс, 84.947 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.066.960,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 9.066.960,86 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.075.996 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.894 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 84.947 төгрөгийг улсын төсвөөс, 84.947 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ