Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/31

 

*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                  Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                           Шүүгчид                             Г.Давааренчин                                  

                                                                             Д.Буянжаргал

                                   Оролцогчид:                     

                                             Прокурор                         А.Золзаяа                         

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч  Р.Атарцэцэг

                                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан *******019 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 149/*******019/00*******6/Э индекстэй, 1 хавтас хэргийг *******019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******-р баг № тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /МБ:81071*******16/  

          Холбогдсон хэргийн талаар: ******* нь *******018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар баг Будааны энгэр гэх газар байрлах иргэн Ц.ын хашааны гадаа байсан “ ” маркийн 99-*******1 улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс **************0 вольтын “” маркийн шар өнгийн моторыг хулгайлан “30-*******0” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан гэмт хэрэгт холбогджээ.       

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******019 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар *******ыг 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

          - Энэ хэрэгт “30-*******0” улсын дугаартай “ терсел” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн *******019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

          - Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь *******019 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч би шүүгдэгч *******ыг Эрүүгийнхуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ... Миний бие хохирогч , нартай *******018 оны 07 дугаар 10-ны өдөр архи уусан нь үнэн. Мотор боосон мөнгөний дутууг авах байсан тухай ярихад уг нь нь согтуу байхдаа уг нь авгайд мэдэгдэлгүй моторыг авчих гэж хэлсэн нь үнэн. Дараа нь нь тэгж хэлээгүй гээд байсан. Тэгээд би хашааны гадаа байсан моторыг аваад урьд айлынх нь байшин, хашаа *******-ын хооронд нуучихсан юм. Тэгээд маргааш нь очиж моторыг аваад УБ хотод ломбардад тавьсан. Өөрийгөө хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан урд айлынх хашаа байшин *******-н хооронд нуусан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээс нотлогдож байна гэж өмгөөлөгч би үзэж байна.

Тэгэхээр тухайн үед ““ маркийн шар өнгийн моторыг хулгайлж урд айлынх нь хашаанд тавьснаар хулгайн гэмт хэргийн үйлдэл төгссөн гэж үзэж байгаа тул уг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар ял шийтгэл оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...Би шийтгэх тогтоолоо уншиж үзэхэд миний анхны өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолд бичээгүй байна. Үнэндээ би хулгайн хэрэг үйлдээгүй, хилсээр хэрэг хүлээсэн юм.

*******018 оны 04 дүгээр сард Жамъяансүрэн, Мягмарсүрэн, нар Баруунхараад эвдэрсэн машины мотор засах ажлаар ирж надтай танилцсан. Тэгээд 7 дугаар сарын үед манай нутагт нэг дор амьдардаг байсан оо нь машиныхаа моторыг засуулахаар Жамъяансүрэнтэй уулзаж 500.000 төгрөгөнд тохиролцож моторыг нь боож өгсөн ажлын хөлс гэж урьдчилгаанд 100.000 төгрөгийг өгсөн. Моторыг боолцоход би тусалсан юм. Моторыг боож дууссаны дараа *******018 оны 07 дугаар сарын эхээр од хүлээлгэн өгсөн. Удахгүй мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөөгүй байсан учир Жамъяансүрэн “би хотруу буцах гэж байна, чи мөнгөнийхөө үлдэгдлийг өгчих гэж хэлэхэд чи манай авгайд харуулж болохгүй, хэлж болохгүй шүү, наад мотороо аваад яв гэж хэлсэн. Тэгээд би Жамъяансүрэнгийн гэрээс гарах үедээ моторыг хажуу айлын амбаарын араар хийгээд маргааш ирж авна гэж үлдээгээд явсан...

...Тэгээд Жамъяансүрэн гаргаж бид хоёрыг яваад тавиад ир гээд явуулсан. Уг мөнгийг Мягмарсүрэн авч явсан. Дээрх байдлуудыг мөрдөн байцаалтын үед хэлсэн боловч тийм мэдүүлэг байхгүй байна гэсэн. Дараа нь мөрдөн байцаагч намайг чиний хэлсэн хүмүүс чинь олдохгүй байна, чи энэ хэргийг өөрөө дааж ав, ажилд саад болоод гэж загнаж бороохойгоор хоёр гарыг минь ширээн дээр тавьж цохиж байсан. Түүнээс хойш миний гар үргэлж өвддөг болсон. Тухайн үед нэг эмээ миний дэргэд зогсож байсан, чи яадаг хүүхэд вэ, хүний гарыг ингэж цохиж байдаг гэж хэлж байсан. Намайг энэ хэргийг даа, ганцаараа даавал өлзийтэй, үгүй бол чи 7-8 жилээр шоронд хоригдоно гэж айлган сүрдүүлсээр байгаад мэдүүлгийг машинаар авч явсан, би авсан гэсэн байцаалтыг авсан билээ. Тухайн үед надад энэ хэргийг хаагдах гэж байна гэж ойлгуулж байсан. Уг нь өмгөөлөгчид энэ талаар хэлсэн боловч энэ талаар хэлээд хэрэггүй, ыг ан, агнуурын хэргээр тэнсэнтэй байгаа гэж надад хэлсэн. Миний хувьд хийгээгүй хэргийг үүрч шоронд явах болж байгаад харамсаж байна. Иймд энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж үнэнийг олох тал дээр анхаарч өгнө үү. Намайг шоронд хоригдвол 11 настай хүү, дүү хөгжлийн бэрхшээлтэй хоёр өндөр настан зэрэг хүмүүс хэцүү байдалд орно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг шалгахдаа нотолбол зохих асуудлууд нотолж тогтоогоогүй гэж үзэж байна. Хэргийг мөрдөх явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Учир нь хавтаст хэргийн 76-78 хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч ******* нь би энэ хэргийг хийгээгүй гэж маш тодорхой мэдүүлсэн. Тэгэхээр энэ гэмт хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй. Учир нь энэ хэрэгт  , н. гэх хүмүүс дурдагдсан атал эдгээр хүмүүсийг шалгаагүй байна. Хохирогч Ц.ын моторыг хотоос ирж хамт янзалсан хүмүүс бол , н. гэх хүмүүс байдаг. Уг моторыг урд айлын хашаа хооронд нуусан байсныг маргааш нь *******, болон н. нартай дамжлаад явсан гэж шүүгдэгч мэдүүлсэн. Тэгэхээр дээр дурдсан хүмүүсийг зайлшгүй шалгах шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг байцаагч нь дарамталж, гарыг нь бороохойгоор зодоод хэргийг хүлээлгэсэн талаар мэдүүлж байсан. Мөн уг моторыг ачсан машиныг битүүмжилсэн тухай баримт хавтаст хэргийн 4 хуудаст авагдсан байдаг. Гэтэл үүнийг ******* огт мэдээгүй, түүн дээр зурсан гарын үсэг нь ч шүүгдэгчийнх биш байдаг. Машиныг битүүмжилсэн тухай ******* анх шүүх хуралдаан дээр мэдсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд үүнийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 1*******-13 хуудаст авагдсан н.Мягмарсүрэн, ******* нараас авсан мэдүүлэг, дараа авсан мэдүүлгүүдийн бичилт тэс өөр, үүнээс үзэхэд өөр хүнээр мэдүүлэг авахуулаад дараа нь байцаагч өөрөө гарын үсэг зурсан байх боломжтой. Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст “Халиун уул” гэх байгууллагын барьцаат үйлчилгээний тасалбар  авагдсан. Уг байгууллагыг ломбард мөн эсэх нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулах эрхтэй улсын бүртгэлийн гэрчилгээ ч байхгүй. Түүнийг ажиллуулдаг гэх гэх хүний ч тодорхойлолт байхгүй. Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн дөрвөн тогтоол авагдсан гэтэл түүн дээр моторыг “эско мотор” гэж дурддаг, гэтэл хохирогч “анка мотор” гэж мэдүүлсэн. Нэршлийн хувьд зөрүүтэй, гол гол гэрчүүдийг ч асуугаагүй. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн эхнэрийг хүртэл асуух шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар ярьдаг. Хохирогч Ц. гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч дарамтлагдаад энэ хэргийг хүлээсэн гэдгээ урьд нь огт хэлж байгаагүй. Давж заалдах гомдол дээрээ л ингэж дурдсан байна. Мөн тухайн моторыг өрөндөө авсан гэх асуудал огт яригдаагүй. Хохирогч Ц.ыг гэрээсээ гараад ирэх хооронд мотор нь алга болсон байсан. Гэрч мэдүүлгээр ******* нь хохирогч Ц.ын гэр рүү ороод моторыг нь аваад машин дээрээ ачаад аваад явсан нь тогтоогдсон. Мотор маш хүнд учраас түүнийг дамжилж авах боломжгүй. Тээврийн хэрэгсэл ашиглаад авч явсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:         

          ******* нь *******018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар баг Будааны энгэр гэх газар байрлах иргэн Ц.ын хашааны гадаа байсан “ ” маркийн 99-*******1 улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс **************0 вольтын “” маркийн шар өнгийн моторыг хулгайлан “30-*******0” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар *******ыг 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Энэ хэрэгт “30-*******0” улсын дугаартай “ терсел” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн *******019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор тус тус зааж шийдвэрлэсэн байна.  

          Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу *******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал *******ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох бусад бичиг баримтыг  хэрэгт хавсаргаагүй, тухайн тээврийн хэрэгслийн албан ёсны өмчлөгч, эзэмшигчийг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

          Гэтэл анхан шатны шүүх *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д зааснаар ял оногдуулсан боловч ... хохирол төлөгдсөн тул энэ хэрэгт 30-*******0 улсын дугаартай “ терсел” тээврийн хэрэгсэл битүүмжилсэн *******019 оны 01 дүгээр сарын 10 ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцааж олгох нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийж, улмаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаар   зөвхөн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хэнд буцааж олгож байгаа нь тодорхойгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.******* дугаар заалтуудыг зөрчжээ.

          Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан гол нотлох баримтууд болох , нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлийн /хх-ийн 1*******-1*******-р ху/ бичвэрүүд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад М.Ням-Очирын бичгийн хэв буюу бичвэрээс эрс зөрүүтэй байгаа нь уг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан гэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн ******* нь шүүх хуралдаанд ...хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Ц. мотор зассан ажлын өртгөнд өгсөн эхнэрээсээ нууж өгсөн... талаар мэдүүлсэн байхад /хх-ийн 74-80-р ху/ анхан шатны шүүх ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.4-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******019 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.*******, 39.6 дугаар зүйлийн 1.*******, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн *******019 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр  буцаасугай.

          *******.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                               Д.БУЯНЖАРГАЛ