| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00319/И |
| Дугаар | 193/ШШ2025/00245 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00245
2025 04 10 193/ШШ2025/00245
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух, /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 901.568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 901.568 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 901.568 төгрөгийг хариуцагч П. би025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 450.784 төгрөг,025 оны 5 дугаар сарын5-ны өдөр 450.784 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлээ. Иймд хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.гаас зээлийн гэрээний үүрэгт 901.568 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. 901.568 төгрөгийг хариуцагч П. би025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 450.784 төгрөг,025 оны 5 дугаар сарын5-ны өдөр 450.784 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж7.588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13.794 төгрөгийг улсын төсвөөс, 13.794 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 901.568 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П. нь 901.568 төгрөгийг хариуцагч П. би025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 450.784 төгрөг,025 оны 5 дугаар сарын5-ны өдөр 450.784 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж7.588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13.794 төгрөгийг улсын төсвөөс, 13.794 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ