2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02278

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         03          19

                       191/ШШ2025/02278

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ..... тоотод оршин суух О******* овогт Б******* Ц******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, ...... тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ....... тоот хаягт оршин суух Б******* овогт Г******* О******* /рд:*******/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт 69,536,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.                       Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б******* овогт Г******* О******* /рд:*******/, О******* овогт Б******* Ц******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.                       Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр төрсөн охин Б******* овогт О*******ын О /рд:/, 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн хүү Б******* овогт О*******ын Э /рд:/, 2021 оны 03 дугаар сарын 18-ний өдөр төрсөн хүү Б******* овогт О*******ын Э /рд:/, 2023 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр төрсөн хүү Б******* овогт О*******ын Э /рд:/ нарыг тэдгээрийн эх Б.Ц*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.                       Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.О, хүү О.Э, хүү О.Э, хүү О.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байвал 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.О******* /рд: *******/-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.                       Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Г.О*******оос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт 69,536,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц******* болон охин О.О, хүү О.Э, хүү О.Э, хүү О.Э нарт олгосугай.

5.                       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6.                       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ГАНБОЛД